“Moderna” компанийн вакциныг АНУ-д хэрэглэхийг зөвшөөрчээ

Aдмин / Гадаад мэдээ

НЬЮ-ЙОРК. /BBC/. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ “Moderna” компанийн коронавирусний вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгожээ.“АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ онцгой байдлын үед коронавирусний хоёр дахь вакциныг хэрэглэх зөвшөөрөл олголоо. Онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл нь вакциныг 18 болон түүнээс дээш насны хүмүүсийг вакцинжуулахдаа ашиглах боломжийг олгож байгаа юм” хэмээн АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын албаны харьяа байгууллагын мэдэгдэлд дурджээ.

Өмнө нь АНУ “BioNTech”, “Pfizer” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн юм.

“Коронавирусний хоёр вакциныг хэрэглэхийг зөвшөөрснөөр өдөр бүр олон хүнийг үхэлд хүргэж буй цар тахалтай тэмцэхэд бас нэгэн чухал алхам боллоо” хэмээн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын алба харьяа байгууллагын тэргүүн Стивен Хан мэдэгджээ.

“Баяр хүргэе! “Moderna” компанийн вакциныг хэрэглэх боломжтой боллоо” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудастаа тэмдэглэсэн байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.