Ц.Анандбазар гишүүн Малын хөлийн татвар авах хугацааг хойшлуулах санал гаргасаныг, Засгийн газар дэмжлээ

Aдмин / Хууль

Монгол Улсын Их хурал 2020 онд Татварын тухай хуулийг шинэчлэн баталж Малын хөлийн татвар авах заалтыг оруулсан. Энэ хуулийн дагуу 0-2000 төгрөгийн татвар ногдуулах шийдвэр гарсан юм. Нийт нутгаар зуншлага тааруу болж, өвөлжилт хаваржилт хүндрэх төлөвтэй болсон, мөн цар тахалтай холбоотойгоор малчдын орлого эрс буурсан шалтгаанаар хэрэгжих хугацааг хойшлуулах саналыг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гаргасан байна. Тэгвэл уг асуудлыг Ерөнхий сайд дэмжиж, өчигдөр хуралдсан Засгийн газар татвар авах хугацааг хойшлуулахыг дэмжлээ. Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар 2021 оны долоодугаар сарын 01 өдрийг хүртэл малын хөлийн татварыг “0” хувиар тогтоох буюу чөлөөлөх чиглэлийг аймаг, сумдын ИТХ, ЗДТГ-т зөвлөмж болгосон Засгийн газрын тэмдэглэл гаргасан байна. Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтооно” хэмээн заасан юм. Түүнчлэн “Албан татвар төлөгч энэ хуулийн дагуу ногдуулсан албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өөрийн өмчилж байгаа малын тоо толгой тоологдож бүртгэгдсэн сум, дүүргийн төсөвт төлнө” хэмээн хуульчилсан.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:03:44

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:03:44

зочин [202.179.24.165] 2021-01-05 12:02:59

Еронхий сайдаа та сохроор ажлаа явуулдагаа болилдоо. Таны ажил хийж байгаа чинь " соотон нохой чимээнээр, сохор нохой дуувээнээр гэгч л болоод байх юмаа. Малыг холийн татвар толж эхэлвэл 07.15 наас л толно шуу дээ тэрнээс наана юу нь татвар чолоолох гээд байгаа юм бэ???Харин Женкотой яриад хивэгнийх нь унийг л буулгуулах ажил зохиовол малчид бид баярлах байна. Та жаахан мэдрэмжтэй ажилмаар байна одоо нас чинь ч явчихлаа том албан тушаал хашиж байна хамт ажиллах сайд нараа зов хумуусээр тавих хэрэгтэй Боловсролын сайд чинь Засгийн газрын хуралдаанд уг хэлэхдээ яаж солиорч байгааг оороо сонсон биз дээ. Уг нь 7 хэмжиж 1 огтол гэдэг шиг санаж байна харин танай сайдынх шиг 7 огтолж 8 хэмж гэдгуу баахаа уунийг узсэн хуухдууд юу бодох вэ хэлэх уг хийж байгаа ажилд хяналт хийж баймаар юм даа.

лавлагаа [202.179.24.165] 2021-01-05 11:44:07

Анандбазар гишуунээ 2021.01.01 - нээс хэрэгжиж байгаа хууль чинь 2020 онд тоологдсон малаас татвар авахгуй шуу дээ. 2021 онд тоологдсон малаас 2022 оноос татвар авна гэсэн ойлголт бгаа тэгээд ч татварийг тухайн оны 07.15 12.15 нд хувааж авна гээд заачихсан байгаа шуу дээ. Та бензин тосныхоо татвартаагаа хольж хутгвж солиороод байгаам биш уу малаа. Ямар татвараа чолоолох гээд байгаа тэнэг вэ их хурлын гишууд ч гэсэн хуулийнхаа хэрэгжих хугацаа толох хугацааг мэддэггуй юу хийж байдаг улс вэ? Занданшатраа чадахгуй бол ажлаа огчихоочээ!!!!!!!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.