Хөвсгөл аймагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдлээ

Aдмин / Орон нутаг

Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон байна.

Эдгээр газар хөдлөлт нь Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн бол Улаанбаатар хотод 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд сэрсэн, гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна.

Монгол Улсад 30 жилийн өмнө буюу 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6,5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ гэж Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.


Сэтгэгдэл

АААkntpjwk [178.158.70.35] 2021-11-02 04:44:48

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

zochin [103.26.193.189] 2021-01-12 11:12:58

gazar hudlultiig sudlah gazar ih hariutslagagui baina, dulaahan uvul gazar hudlult boldog gej duulsan, burhan urshuu

Зочин [202.131.226.166] 2021-01-12 07:24:08

Дарханд ч гэсэн хүчтэй чичирхийлэл мэдэгдсэн шдээ хамаг юм савлаад аймаар байсан шүү

иргэн [202.21.109.61] 2021-01-12 06:07:32

Би одоогоос 30 жилийн өмнө Хөвсгөлийн тэр газар хөдлөлтийн үед аймгийн төвд 3 давхар байшин дотор сууж байсан. Тэгэхэд цонхны тавцан дээр байсан цэцгийн савнууд хөдөлж, ширээ бас жаахан хөдөлж, би дэргэд байсан хүнийг "та хөлөөрөө ширээ хөдөлгөөд байна уу?" гэж асууж байснаа санадаг. Тэгтэл коридорт хүмүүс пижигнээд, хүмүүс өвлийн хүйтэнд гадуур хувцсаа өмсөж чадалгүй гадагш гүйж байсан. Би бас дагаж гарч, гадаа зогссон. Дотор муухайрч, зүрх сонин оргидог юм билээ.

Зочин [64.119.17.106] 2021-01-12 03:32:21

Zagasnii 250 litr ustai akvarum chichigneed deer ni bsn yumnuud unaad zurkh amaar garah shahsan shd. Gert hun orood irchijee l gej bodson.

Зочин [202.126.88.160] 2021-01-12 02:41:58

Ор хөдлөөд бас тавиур дээрх юм байрлал нь хөдөлсөн бсан

unshigch. [202.179.21.231] 2021-01-12 02:41:03

darhan uuld bas huchtei medregdsen.

Зочин [202.126.88.160] 2021-01-12 02:39:53

Гэрэлийн люстэр авжуурга савлаад байсан өглөө үүрээр 5.30 үед хүчтэй

Зочин [202.131.243.186] 2021-01-12 02:35:11

Хөвсгөлөөс УБ хүртэл 1000 бишээ автозамын км тавьсан байна. Газар хөдлөлтийн цэгээс шугам тавихад ойр байхаа цохих долгион шууд цохидог байхаа

Зочин [203.91.118.122] 2021-01-12 02:41:49

ugui tsohilt n bas zamaaraa yvdiin

Зочин [66.181.178.187] 2021-01-12 02:30:53

хэрвээ хүчтэй газар хөдлөл болоод гамшиг нүүрлэвэл хэдэн хүн ч гсн аврагдах гол зүйл бол орон нутгийн замыг нээх явдал.уб д хоригдож байгаад цементэн овоон дор орж булагдвал булагдах л юм байна

Badarch [192.82.76.45] 2021-01-12 02:14:49

Golomt ni hotod bsan bol ingej komment bichij chadah uu

Зочин [202.9.40.214] 2021-01-12 01:44:30

Хорооллын 9 давхарт хүчтэй мэдрэгдсэн гэрлийн абажурын унжуургууд савлаад бсан

Зочин [202.9.46.173] 2021-01-12 01:35:30

Хөвсгөлд газар хөдлөхөд Амеркууд бүр өндөр нарийвчлалтай мэдчихсан байхад манай Геофизикийнхэн таг уу?

Зочин [202.179.21.206] 2021-01-12 04:34:05

yamar medeelel bnaa amerikaas

Зочин [202.55.188.102] 2021-01-12 01:57:41

Тэд нар сая л миний комментоос мэдсэн гэж байна ш дээ

Зочин [202.126.90.27] 2021-01-12 01:27:04

Burhan orshoog!

Зочин [103.212.119.108] 2021-01-12 01:16:35

Өглөө шкаф дотор байсан жаазтай зураг хөдлөөд байхаар зураг амь орох нь уу хөршийн залуучууд хүчтэй байна уу гэж гайхаж байлаа. Хүчтэй хөдөлсөн байна.

Zochin [66.181.191.143] 2021-01-12 01:05:09

Uureer uruunii skaf shajignaad .koridorin honh duugarsan .ilt iheer medregdsen shuu. Fen shugiin zuusen honh duugarsan .


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.