Бүслэгдсэн Ленинград шиг Улаанбаатараас хөдөө рүү тусламж явуулж байх юм даа

Aдмин / Нүүр

Дэлхийн хоёрдугаар дайны үед хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн Ленинградын бүслэлтийн тухай сонсоогүй, дуулаагүй уншигч цөөнгүй байж мэднэ. Бүслэлтийн үеэр амиа алдсан 1.5 сая хүний 97 хувь нь өлсгөлөн өвчнөөр өөд болсон, бүслэлтээс хойш гурван сарын дараагаас гудамжинд харангадаж үхсэн хүмүүсийн цогцос харагдаж эхэлсэн, өлсгөлөн иргэд муур, нохой, хархаа идэж, бүр сүүлдээ арьсан гутал, ширэн бүс буцалгаж амь зогоож байсан гэх мэт сэтгэл эмзэглэм айдаст түүхүүдээр нь хүн төрөлхтөн Ленинградын бүслэлтийг гашуудан дурсдаг. Өнөөдөр Улаанбаатар өнгөрсөн зууны Ленинградтай жишиж болохуйц бүслэлтэд орчихжээ гээд дүгнэчихэд хэтрүүлсэн болохгүй байх. Өнгөрсөн зууны дундуур ленинградчууд Гитлерийн бүслэлтэд, их дайны хөлд төсөөлшгүй зовлон туулсан бол энх цагт Улаанбаатарчууд тахлын хөл хорионд тарчиг хэцүү аж төрж сууна.

Халуун намраар ковидын карантин эхэлсэн. Залгуулаад өвлийн хахир хүйтэн өдрүүд үргэлжилж байна. Ид намраар зогсоолд нь тавьсан машинууд одоо ч тэндээ хөлдүүс болж нам зогссон хэвээрээ, намрын налгар өдөр үүдээ хаасан үсчин гоо сайхан, элдэв үйлчилгээний газрууд өнөө ч хаалгаа барьсан янзаараа. Машинаараа халтуур хийж, үс засч, гоо сайхны үйлчилгээ үзүүлж, лангуу түрээсэлж бараа зарж гээд чадах ядахаараа, эрвийх дэрвийхээрээ хөдөлж амьжиргаагаа залгуулдаг иргэд хөл хорионы хэдэн сар орлого мөнгөгүй хамгаа барж суугаа нь гашуун үнэн. Засгийн газар ковидын сураг дуулдсан түрүү жилийн эхнээс л хувийн хэвшлээ шоовдор хүүхэд шиг илүү үзэж хатавчныхаа хавьд суулгасаар өнөөг хүрсэн. Хатавч бараадсан шоовдор хүүхэд мэт адлагдсаар ирсэн хувийн хэвшлийнхэн тахлын хорион дунд аргаа барж яваа. Олон компани хаалгаа барьж, үйл ажиллагаа нь арай зогсчихоогүй амьтай голтой хэд нь ажилчдаа халж, зардлаа аль байдгаараа танаж, юм юм л болж байна. Товчхондоо бүх бизнес зогссон бүүдгэр өдрүүд үргэлжилж байна.

За тэгээд Нарантуул дээр тэрэг түрж бараа зөөдөг тэрэгчин хүү, гутал тосолж, гудамжинд тамхи бохьхон ширхэглэдэг настнууд, Долоон буудлын хавьд хонины толгой, шийр, ногоо, жимс, аяга шанагахан зардаг иргэд, ТҮЦ түрээслэгчид, дугуй засварынхан гээд өдөртөө олсон мөнгөөрөө амь зуудаг хэсгийн тухай ярих юм биш. Өвлийн тэсгим өдрүүдэд тэд яажшуухан амьдарч байгаа бол. Төсөөлөхөд ч хэцүү байна. Их хотын эд эс болсон тэднийг засаг төр нь “Улаан загалмай”, “Ид шидийн орон”, хүнсний талон, хүүхдийн мөнгө мэтхэнд найдаад орхичихсон нь нуугаад байх юмгүй ил үнэн. Шуудхан хэлэхэд, амьдрал нь таг зогссон сая гаруй хүн тахлын хөл хорионд бүслэгдэж, дөрвөн уулын дундаа гэр гэртээ ажил ч үгүй, орлого ч үгүй аж төрж байна.

Яг ийм үед Засгийн газар хөдөө тийш хүчит тэжээлийн тусламж илгээхээ ид бахтайгаар зарлаж байх юм. Өвөлжилт хүндэрсэн таван аймгийн 45 мянга гаруй малчин өрх тус бүрт 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний хүчит тэжээлийн тусламж үзүүлэх юм байх. Тэжээл ачсан машинууд эхнээсээ аймгууд руу цуваад эхэлчихэж. Малчдад тэжээл хүргэж өгөх машины жолооч нарт Ерөнхий сайд талархал илэрхийллээ гэсэн утгатай мэдээ Монгол Улсын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд дурайж байна. Цар тахлын хүнд өдрүүдэд банкны өндөр хүүтэй зээлд дарлуулсан ч сая хүнийг цалинтай орлоготой авч яваа хувийн хэвшлийнхнээ дэмжих нь битгий хэл ад шоо үзсээр байгаа Засгийн газрын тэргүүн маань хөдөө тийш хүчит тэжээлийн цуваа илгээж, малчдад хайр зарлаж суугаа нь хачирхмаар хэрэг шүү. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн эрх баригч МАН-д, намын дарга, улстөрч У.Хүрэлсүхийн хувьд малчдад ийн хайр зарлах нь ашигтай нүүдэл байх. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд бол хэтэрхий мугуйд шийдвэр гэж харагдаад байна.

Уг нь мань эр өдийд хувийн хэвшлээ бага хүүтэй, дажгүй нөхцөлтэй зээлээр дэмжихээ мэдэгдэж, тахлын хөл хорионд суугаа иргэдийнхээ ахуйд нэмэр тус болсон шийдэл гаргасан шигээ суусан бол жинхэнэ Ерөнхий сайд шиг харагдах байлаа. Улсынх нь нийслэл бүслэгдсэн Ленинград шиг хэцүү байдалд орчихоод байхад тахлын мөр байтугай үнэр ч үгүй, амар жимэр ажин түжин суугаа хөдөөгийнхөнд гадаадын үнэтэй тэжээл үнэгүй бэлэглэсэн шигээ сууж буйг яг юу гэж ойлгох вэ. Тахалгүй, өвчингүй байна гэдэг амьдрал хэвийн өрнөж байна гэсэн үг. Амьдрал нь хэвийн өрнөж буй аймгуудад тахлын хорионд орсон нийслэлээс тусламжийн цуваа илгээж байгааг яаж ч харсан зөвтгөх шалтгаан олдохгүй байна.

Малчдын мал нь хувийн өмч. Тэд малынхаа мах, сүүг борлуулаад олсон бүх л ашгаа өөрсдөө хүртдэг. Хувийнх нь өмч учраас тэгэх нь ч тодорхой. Тэгэхээр хувийн өмчөө хамгаалж цас зуданд алдчихгүй байх үүрэг нь ч малчдынх байх учиртай. Зах зээлийн жам нь тийм. Өмчийнхөө ашгийг өөрөө хүртэнэ, ашгийг нь хүртэж буй өмчөө өөрөө хамгаална. Дэлхийн аль ч улсын иргэд ийм зам жамыг туулсаар өнөөг хүрсэн. Бодит үнэн нь ийм атал Засгийн газар олсон жаахан мөнгөө тахлын хөл хорионд хэцүүдсэн хувийн хэвшлээсээ харамлаж, хөдөө тийш малын тэжээл болгон урсгах нь яаж ч бодсон зөв шийдэл биш. Товчхондоо Монгол Улсын эдийн засаг бол Улаанбаатар. Монгол Улсын хүн амын талаас илүү нь дөрвөн уулын дунд аж төрдөг. Ийм том онцлогтой нийслэл нь тэр чигтээ тахалд бүслэгдчихээд, улсынх нь иргэдийн тал хувь нь ажил, орлогогүй нам суучихаад байхад ийшээ биш тийшээ анхаараад суух юм даа, манай засаг.

Өдрийн сонин Ц Билиг


Сэтгэгдэл

zochin [202.55.183.178] 2021-01-15 01:35:03

ТӨМӨР ЗАМААС ГОЛОМТЛОН ГАРСАН ТАХАЛЫН ХАЛВАР ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЛЭЭ. ДАРХАНД 400 ХҮН ЦУГЛУУЛЖ ОХУ-С 12 ТАМИРЧИН ЯМАР Ч ШИНЖИЛГЭЭГҮЙ АВЧИРЧ ТОГЛОЖ НАРГИСАН, АРХИДСАН, САДАРЛАСАН НЬ ИЙМ БАЙДАЛД ХҮРСЭН. БУЦААД ТӨМӨР ЗАМ ДАГУУ БҮХ ӨРТӨӨНҮҮД ГОЛОМТ ҮҮССЭН. ОДОО ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ ДАРГА НАР НЬ САЛААВЧ ӨГНӨ Ч ГЭХ ШИГ .

Зочин [192.82.73.13] 2021-01-14 19:46:49

Neg yum oilgodgui ym ter uvs chin huduu bdg bizdee hotoos yagaad guigaad bdgin teneg malchidaa

Зочин [192.82.73.13] 2021-01-14 19:41:08

Za bitii shaagaad bai delguur zahuud ni zugeer ajillaj bna mungugui gsn hulgaich nar ni mashin mashinaar hunsee zuuj bna duudlagin pizza chicken idsen shig tansaglal haa saigui l bna estoi tom tenegtdeg bnashd Leningradin buslelt ntrtei zuirlej ntr hedhen honog tesch chadahgui davartsan mongolchuudad daruulga heregt

Хотын иргэн [66.181.161.115] 2021-01-14 05:58:36

Хотод амьдарч байгаа нь Монгол улсын иргэн, хөдөө амьдарч байгаа нь Монгол улсын иргэн биш үү? Ядаж зүдэрч байгаа бол ядаж байхад талцуулсан, хуваасан, хуйвалдсан, хэрэлдүүлсэн нийтлэл битгий бичээч!!!!!!!!. Энэ нийтлэлийг бичсэн та өөрөөсөө ич!!!!!!!!!!!!!!!!!!!, Хотын би мөнгөгүй, орлогогүй боллоо гэж хувиа хичээсэн үзлээ. Улс төрчдөд нялзааж байдаг. Таныг бодоход, Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүх хүнийг тэгш бодож шийдвэр гаргадаг хүн байна. Саяхан гаргасан ус, цахилгаан, дулаан, түлшний мөнгийг төлүүлэх гүй, хөнгөлсөн шийдвэрийг мартаагүй гэж найдъя.

Г.Наранцэцэг [202.9.46.164] 2021-01-14 04:05:59

67 сая малтай Монгол улс МАХны ченжүүдийг хатуухан хянаж , хятад ченжүүдийн бүх хөрөнгийг хураан авч " САНААТАЙГААР ХОРЛОН СҮЙТГЭГЧ " гэсэн шалтгаанаар хятадад буцаах хэрэгтэй . Махны үнийг 6000 төг-с дээш зориуд нэмсэн Ковидын ОНЦГОЙ байдлын үед иргэд маш олноороо ядууралд орсон учраас дайны цагийн хуулиар МАШ ХАТУУ ШИЙТГЭЛ ноогдуулах хэрэгтэй .

toli [89.144.220.93] 2021-01-13 22:37:54

2 delhin daind zowj tuulsan leningrad chuudin zowlong mongolin heel hahuulid awtagdsan uls torch, zowhon naadam hiij bajarlahaa meddeg zalhuu mongolchuudtai zuirledeg estoi uhamsargui ichmeer jishee awch baina

Зочин [64.119.16.74] 2021-01-13 21:18:11

Малаа хувьчлаад авсан хөдөө нутагт намаржин угсарсан олон найр хөврөнө, морь уралдана, бооцоо тавина, бөх барилдана, айрагдана, архидана. Өвс хадланавна гэдэг зүйл хэдийнээ мартагдсан. Мянгат малчид тааваараа тарайж, туслах малчин зүтгэнэ. Өвөл болно, эхний цас унамагц зуд боллоо гэж хашгирцгаана. Мал улсынхи байсан шиг шаардлага тавина. Эрхэм гишүүд нь дараа сонгогдоход оноо авна гэж бодоод улс болон бусдын хөрөнгөөр тусламж цуглуулна, Тэгээд ...

zochin [103.57.95.37] 2021-01-13 16:09:28

ard timen Battulgiig demjenee harjl bgaaraa

Монгол ялав [66.181.188.38] 2021-01-13 15:51:29

Хүүк ингэж байгаад сонгуульд Баттулгад нэг нам даруулах нь дээ. Монгол ялна ч иймэрхүү юман дээр айхтар тоглолт хийнэ шүү дээ. Жоохон хотынхондоо анхаарахгүй бол.

Малуудад [202.126.90.84] 2021-01-13 14:03:47

Монгол хүн малтайгаа маш ойрхон.Мал халдвар тараавал та нар 100 жил хятад гоймон идэх болох вий

toli [89.144.220.93] 2021-01-13 22:43:09

darga irged n maltaigaa denduu oirtood tolgoin bur malnaasaa dooguur ajillah bolson baina lee

Зочин [64.119.25.47] 2021-01-13 12:58:47

Ноос, арьс ширний урамшуулал авах гэж 30 сая мал хий тоологдож явдаг шүү. Энийг болимоор хайран 30. 40 тэрбум мөнгө

Зочин [202.55.188.90] 2021-01-13 11:14:52

Malchid maliinhaa too tolgoigoor zeel avdag bolohooroo malaa usguj heleed Mongol 70 saya maltai boldog. Odoo maliin huliin tatvar avaad ehleheer malchid maliinhaa too tolgoig darj heleed 30 saya mal baih bolov uu daa

Зочин [192.82.73.13] 2021-01-14 19:52:51

Muu lalariin malchidaas navsaital ni tatvar av uguhgui bgaa lalruudiin hotiig ni harlatal maliig ni huraaj av muu davarsan lalruud amia horloj uhdegsnuu tenej uhdegsnuu hamaagui

Зочин [64.119.18.98] 2021-01-13 09:56:57

Жүжигчин Навчаа хэлэхдээ, АН- аас санхүүжүүлдэг хөлсний сурвалжлагч, бичээч, хошин шогийн зарим нөхөд орсон маш хүчирхэг “ХАРЛУУЛАХ” бүлэглэл өдөр шөнөгүй ажилладаг гэсэн үнэн юмаа даа

Иргэн [64.119.17.235] 2021-01-13 08:43:36

Хийх ажилгүй хийж чадах юмгүй хүмүүс иймэрхүү л шоу хийхээс өөр яахавдээ. Толгой тархины сэтгэлгээ дутаад байна ш дэ хөөрхийс

Зочин [92.223.73.119] 2021-01-13 15:38:47

Монголчуудаа татвар төлөхөө больё бүгдээрээ

Зочин [64.119.23.107] 2021-01-13 07:59:33

Мал хэдэн сая гэлээ.Бид нар хэдүүлээ билээ.Мах хэдэн төгрөг .Уг нь хамгийн хямдхан нь мах л баймаар юм

Зочин [192.82.76.215] 2021-01-13 07:47:50

Хүрэлсүхээ чи үхвэл таарна

Зочин [103.26.195.155] 2021-01-13 07:59:20

Хэлээд юүхэв, даруйхан шиг. Үхэхдээ бөгсний алчууруудаа аваад чадрах болтугай!

Зочин [49.180.104.147] 2021-01-13 07:37:54

Ingej sur badruulj zurag hurguu daruuldag n yaadgiin bol. Tusalj bga duugai l uguucjduu

Зочин [64.119.25.47] 2021-01-13 07:14:41

Зипдаа малчид тооноороо газар шаах болтугай

зочин [183.177.99.230] 2021-01-14 01:34:21

Нийслэлийнхэн та нар ажил хийх сонирхолгүй арчаагүй архичин увиагүй адгуу хөгийн зан харагтартай малчид бид мах нийлүүлэхээ болчихий доо нийслэлийнхэн тэгээд Тахиа Гахайны махаа импортлож идэхгүй юу

Уншигч [103.212.118.103] 2021-01-13 07:08:31

Малчин танд: Мөн олон олон жил Малчин танд энэ мэтчилэн хандив тусламж илгээсээр ирсэн. Ирэх хавартай сайхан золголоо, Та бүгдийнхээ тусламжаар хэдэн малаа онд эсэн мэнд орууллаа. Та бүхэндээ баярлалаа гэж нэг үг дайж баярласнаа илэрхийлж үзсэн үү??? Та, бидний сэтгэлд баярлаж байгаа бол наад хэдэн малаасаа зуд турханы эрсдлээ тооцоод хоол хүнс нэн шаардлагатай айл өрхөд ХАНДИВ өргөцгөөж тусална уу??? Ард түмнээсээ хандив авч сурсанаараа төр засгийн удирдлагууд учрыг нь олоод Та бүгдээс хүлээгээд авчих байх. Та бүхэнтэй доромж харьцаагүйг ойлгоорой! Хүлээн авч нэгийг тунгаана уу...

Уншигч [103.212.118.103] 2021-01-13 06:59:36

Ихэнх малчид хувийнхаа өмчийн төлөө өөрсдөө ажиллах хэрэгтэй! Зун нь налайгаад өвөл нь тусламж аваад сууж болохгүй. Хотын захын гэр хорооллын хоол хүнс нэн шаардлагатай иргэдээ өлбөрч үхэхийг нь харах танд ямар санагдах вэ? Эсвэл зуданд хэдэн бог бодоо алдсан нь танд илүү хүнд тусах уу? Малчин та ч хүн чанараа гаргаж энэ бодлогогүй тусламжаас татгалзах ёстой! Ажилтай малчны гадна хашаа хороо хүртэл андашгүй сайхан байдаг! Энэ жилдээ тэр малаа тааваар нь үхэх сэхэхийг нь үзэцгээ! Дараа жилээс ухаант малчин хүн бол хэдэн тооны мал, яаж ажиллаж маллахаа бодох байлгүй. Тооноос чанарт шилжихгүй бол Монгол орны чинь бэлчээрийн даац аль хэдийн хэтрээд, малчид чинь бэлчээрээ булаацалдан амь үзэлцэж байна шүү дээ, тэр дээгүүр түр эзэгнэж яваа нөхдүүд ичихгүй бол хүн өлбөрч үхлээ гэдгийг сонсохыг хүсээд байна уу? Чимээгүй өдөр хоногийг аргацааж байгаа маш олон айл өрх байна шүү дээ! Бидний төлсөн татварыг хоолгүй хонож байгаа олон олон хүүхдүүдэд тусламж болгон УХААНТАЙ зарцуулна уу!!!

Зочин [202.126.90.87] 2021-01-13 06:38:29

МАХГҮЙ БОЛ ХОТЫНХОН ТУРЖ ҮХНЭ ШҮҮ ДЭЭ.ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСНААР МАЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАНД БАЙДАГ ШҮҮ ДЭЭ.ЕС ҮНДСЭН ХУУЛИА МӨРДӨЖ БАЙНА ГАЙХАХ ЗҮЙЛ АЛГА.

Зочин [192.82.76.215] 2021-01-13 07:46:35

1000 gat malchin biz

Зочин [202.9.40.143] 2021-01-13 06:50:14

Хуцдаг халтар вэ!

Зочин [43.228.131.159] 2021-01-13 06:25:59

Малчид арай л муухай новш болцон хүмүүс...Зун хотынхон хааяахан салхинд гараад тааралдсан айлаас сүү тараг, ганц төлөг зарчих гэхээр үхэх гэж бгаа юм шиг хотын дэлгүүрээс хамаагүй илүү үнэ хэлнэ. Тэгснээс хотоос хүнсээ бэлдээд гарвал хамаагүй хямд тусаад байгаа юм чинь. 1000 малнаасаа 100 хониороо өвс авчиж чадахгүй нарийн харамч.Тэгээд зуд нүүрлэнгүүт үхэл царайлчаад улсаас, нөгөө муу хотынхноосоо гуйлга гуйна. Үүнээс хойш эдэнд тусламж өгсөн ч хязгаар тогтоох хэрэгтэй. Тэр их малнаасаа тодорхой хувийг нь өвс тэжээл болго гэж тушаа. Төр төмөр нүүрээ гаргах цаг болжээ

Чамд бол [202.9.40.2] 2021-01-13 08:56:52

Махаа зармааргүй бн импортын мах аваад идээрэй

Зочин [122.201.21.188] 2021-01-13 06:25:40

ene bol uneheer bodit baidal shuu ard tumee

Талх [192.82.73.118] 2021-01-13 05:48:27

Энэ хүүк сда ер нь өөрийн биеээр захын хороололоор явж үзсиймүү? Ард түмэн чинь захын хороолол хавиар л ихэнх нь байгаашд?

Зочин [192.82.71.62] 2021-01-13 06:48:10

Чи өөрөө яваач санаа чинь тэгж их зовоод байвал

Зочин [202.55.188.101] 2021-01-13 04:47:25

ЯГ ЗӨВ .ЧУХАЛ СЭДЭВ ХӨНДӨЖ ... 2020 ОНЫ 1 САРЫН 27 НООС ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ЯГ ЖИЛ БОЛОХ ГЭЖ БНА . ӨНДӨРЖҮҮЛСЭН БОЛОН БҮХ НИЙТИЙН ХАТУУ ХӨЛ ХОРИО ГЭЭЧ ЮМААР ЯГ ЖИЛ БОЛОХ ГЭЖ БНА . ЯДАХДАА 11 САР ХҮРТЭЛ ДОТРОО АЛДАХ ХҮРТЛЭЭ ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ АЖИЛ ТӨРЛӨӨ ХЭВИЙН ЯВУУЛЖ БСАН БОЛ 2 САРЫН ХӨЛ ХОРИОНД ТЭГТЛЭЭ ТУЙЛДАХГҮЙ БЛАА . ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭЭ БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭР БОДИТОЙ ДЭМЖИХ АЖИЛ ОГТ ХИЙГДСЭНГҮЙ . ЕСАЙД ГЭДЭГ ХҮН НЬ БӨӨН МАГТУУЛЖ ПИАРЧИД АЖИЛЛУУЛСАН ХҮН . ОНОВЧТОЙ БИШ БНААА . БАНК ЗЭЭЛ ХОЙШИЛЛОО ГЭЭД ДАВХАР ДАВХАР ХҮҮНД ӨРТӨЖ СҮҮЛД Н ЗЭЭЛИЙН ДАРАМТАНД БҮРЭН ОРОХООР БНА . ТӨРИЙНХӨН БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР АЖЛАА ХИЙХГҮЙ ДАЖГҮЙ АМЬДРААД БНА . БОЛОВСРОЛЫНХОН 2 ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ГЭРТЭЭ ЗҮГЭЭР СУУЖ ЦАЛИНГАА АВЧ БНА . ҮҮН ШИГ ЯАГААД ТАТВАР ТӨЛӨГЧ БИЗНЕСИЙНХНИЙГ БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭР ДЭМЖЭЭД ӨГЧ БОЛДГҮЙМ БЭЭЭЭЭ

ЗОЧИН [64.119.19.126] 2021-01-13 04:40:16

ЭНЭ ЕС-Д АРГАГҮЙ УХААН ДУТАЖ, ТОЛГОЙ НЬ АЖИЛЛАХГҮЙ БН ДАА, СОНГУУЛЬ ДӨХӨӨД Л,ТЭЖЭЭЛ АЧААД ГАРАХ МАШИНЫ ДЭРГЭД ОЧЧИХСОН МАЛЧДАД ХАЙР ЗАРЛААД Л, ШУДАРГА ДҮР ЭСГЭСЭН, ХООСОН ПОПРОГЧ ГЭЖ ЭНЭ ХОГ ҮНЭН ШОУЧИН ШҮҮ,

Зочин [203.91.115.50] 2021-01-13 04:39:22

Ингэж харах нь их л сонин юм. Болсон болоогүй бүхэл бүтэн улс байгаа шүү дээ. Улсын нийслэлээс нэгдсэн бодлогоор хангадаг. Хэрэв аймгууд төсвөө өөрсдөө бүрдүүлэн батлаж бас захиран зарцуулдаг байсан бол өөр хэрэг. Иймэрхүү юм ярьж болно. Гэвч төр бүгд татварыг хурааж аваад нэг дороос хуваарилдаг. Тараадаг. 21 аймаг, 339 сум руу. Халамж хавтгайрлаа малчдыг эрхлүүллээ гэдэг яриаг жишээ нь ямааны, ноос ноолуурны урамшуулал дээр ярьж болно. Яахав бас манай засаг захиргааны системийг шүүмжилж болно. Гэвч эдгээр нь тус тусдаа асуудал шүү дээ.

Иргэн [202.9.40.246] 2021-01-13 04:18:18

Яг чин үнэнийг хэлбэл Монгол улсын амьдрал хэдэн мал дээр л тогтож байгаа шүү. Газар гишгэх малгүй боллоо гэж бодоод үз дээ, бидд яаж амин тэжээлээ хангах вэ. Сэтгүүлчээ...

Зочин [202.9.46.140] 2021-01-13 05:47:36

Үгүй шүү

Иргэн [202.179.21.205] 2021-01-13 04:01:00

ХАА, хөдөөгийн ажил амьдрал мэдэхгүй малаас дор ухамсартай хүмүүс их байх юм.

Зочин [202.131.243.186] 2021-01-13 03:55:08

Дальжигнаж байж корона тараачив. Бид болно наад халдвараа л хурдан дарахаа бод айн ккк

хэн нэгэн [66.181.161.36] 2021-01-13 03:33:17

Малчид хөгийн юм үзээгүй залхуу гарууд ш дээ хотын бидэнд махаа хямд өгдөгүй биз дээ юунд нь тусалдаг юм бэ

Бат [150.129.141.118] 2021-01-13 03:25:20

Яаг үнэн. Тээр жил зуд болоод нэг малчны машиныг онцгойхон гуйсан чинь үнэрхээд яалаа. Татвар төлдөггүй махны үнээ нэмдэг сүүндээ ус хийдэг ийм улсыг дэмжээд яах вэ дээ

Зочин [43.228.131.105] 2021-01-13 03:19:08

Харин хөдөөнийхөн Улаанбаатарчуудад тусламж үзүүлэхгүй юм байх юм даа

Иргэн [139.5.216.107] 2021-01-13 03:07:31

Зүйрлэх юмаа мөн оловоо БАНХАР чинь мууг боддог хүнд зовлон цуглаж ирнэ гэдэг юмдаа.

Zochin [64.119.17.138] 2021-01-13 02:50:34

Zuun aimagiin malchid ih davrsan

Irgen [66.181.180.110] 2021-01-13 02:46:50

Huvi hunii mald yagaad ingej anhaaraad bgaa uym be zudand malaa uhuuleh uvs tejeel beldeh ter hunii asuudal baimaar busleltend orson gardan tulaan geed hutsaad baisan odoo bgaa baidal gardan tulaand orood hul garaa hugluulaad hevtsen uym bishuu hurelsuh hulagaichiig hardaa

иргэн [103.57.94.204] 2021-01-13 02:44:21

Залхуу , зунжингаа найрлахаас өөр юм хийдэггүй тэгээд бас татвар төлдөггүй малчдыг яахаараа дандаа татвар төлөгчдийн мөнгөөр тэтгэж өөгшүүлж байдаг юм бэ? Төрийн малыг хариуллаагүй биз дээ?

Зоч [202.126.90.43] 2021-01-13 02:43:18

Хавар болтол зай байна даа.. Хэд нь туйлдаж, хэд нь амьд явах дээрээ тулах юм болдоо.. Одоо ч хоёр сар тэсчих вэлдээ.. Төвийнхөн ч гайгүй юм шиг байгаа юм.. Захын хорооллууд л хэцүүдэж байх шиг байна даа.. Нөгөө дэд бүтэц энэ тэр ч лөөлөө шив дээ..

ЗОЧИН Т [139.5.219.16] 2021-01-13 02:33:52

ТАНАЙ САЙТ МАЛЧДЫГ БИТГИЙ ДОРИМЖИЛ

Зочин [202.9.40.143] 2021-01-13 06:51:55

Үнэнийг чинь л хэлж!

Зочин [59.153.115.238] 2021-01-13 02:40:52

Хаха үнэн яасан гашуун байна уу.

Зочин [122.201.22.80] 2021-01-13 02:06:00

попын хаан зайл зайл

Зочин [66.181.161.21] 2021-01-13 02:00:35

Мал бол манай монголчуудын эрт дээр үеэс уламжлагдан амьжиргаа нь болсон үнэт өв эрдэнэ энэ хэдэн малаа зуданд хорогдол багатай онд оруулаад харин гадаадын зах зээлд монгол малын хаа махыг экспортлоод үүнээсээ харин засгийн газар татвараа авах ёстой

O [202.21.107.114] 2021-01-13 01:44:28

Oorsdoo oruulj ireed j tatbargui shahaj bgaa umaa malchidaa bodoj bga bish

Зочин [122.201.19.99] 2021-01-13 01:40:08

Мохсон сэлэм Хүрэлсүх одоо огцорох болоогүй юу Мангийн сайд ЭМЯ сайд ХЗДХ сайд нар нь самарч байна дөөөө харж лбайгаа байлгүй

Зочин [59.153.115.238] 2021-01-13 01:34:48

Хөдөөнийхөнд хүүхэд байхаасаа татасаа өгдөгнь тайвлан юм да.хүүхэд байхдаа лаа шүдэнз нэмнээ хөвөнтэй бэлий хүчээр авдаг байлаа.одоо төлсөн татварын мөнгөө бас татуулсар.Коммунист

Зочин [103.26.193.109] 2021-01-13 01:32:05

Яг зөв асуудал хөндсөн бна.


57 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
57 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.