Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд хөл хорио тогтоолоо

Aдмин / Хууль

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд “КОВИД 19” халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул 2021 оны 01 дүгээр сарын 14-ны 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр 16-ны 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар боллоо.

Энэ хүрээнд, явуулын 6, байнгын 4 нийт 10 цэгийг байгуулж, 18-аас дээш насны бүх иргэдийг өмнө нь шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан Пүрэв, Баасан гарагуудад PCR шинжилгээнд хамруулах тул шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Хязгаарлалт тогтоосон хугацаанд хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж, бусад хөдөлгөөн хязгаарлагдах учраас шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг БЗД-ийн шуурхай штабын 80535063, 93190092, 1900-1063 дугаараас лавлах боломжтой.

Энэ өдрүүдэд "Да хүрээ" авто плаза ажиллахгүй бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ тухайн хороогоор дайран өнгөрөхгүй болохыг мэдэгдэж байна.


Сэтгэгдэл

Зочин [172.58.140.191] 2021-01-14 22:37:38

Ajliin amjilt husie! haldvariin golomtiig darui ustgaarau!

zochin [66.181.189.17] 2021-01-14 16:03:11

Da khuree zax neekh xereggui, tugjrel uusgene, er ni abto zax ruu ni nuulgeech

Иргэн [64.119.22.202] 2021-01-14 10:32:53

Хийх ажил сэтгэлгээ зүтгэл чадвар байхгүй төрд орж толгой хоргодож амиа зогоох сэтгэхүйтэй цагдаа нар /хараад байгаарай бараг ихэнх нь тарган гүзээтэй бүдүүлэг жирийн иргэдэд дээрэнгүй дээдэсд зусар үүрэг гүйцэтгэж гүйж харайх хурдан шалөмгай чанар бараг байхгүй гол нь толгой нь ажилладаггүй нийтлэг шинжтэй/ одоо бүр иргэдийг хохихдоо таашаал авдаг садист үзэлтэй болцгооу байна Тушаал биелүүлжбайнна гжх байх Гэхдээ тэд яг иргэддтэй харьцаж байгаа учир тэр тушаал өгдөг хулгайчиддаа асуудоыг тавьж буруугзасахыш хичээх ёстой Сэя БГД хориохийж сүруигнэхэд өвчтэй хүнд түргэн ирэхгүй цагдаа орулахгүй үхвэл үх гэсэн эдгийн харгислал үзүүлж уайсан Одоо бэс л энэ байдлууд гэрч байгаа байх

Зочин [66.181.186.172] 2021-01-14 08:45:16

Za ungurchee


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.