Туркийн Ерөнхийлөгч коронавирусний вакцин хийлгэлээ

Aдмин / Гадаад мэдээ

АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “COVID-19”-ийн вакцины эхний тунг пүрэв гарагт хийлгэлээ.

Т.Эрдоган Анкара хотын эмнэлэгт Хятадын “CoronaVac” вакцины эхний тунг хийлгэснийхээ дараа вакцин хийлгэхийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлахыг улс төрийн удирдагчид, хууль тогтоогчдод уриалжээ.

Туркийн Ерөнхийлөгч эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын удирдах зөвлөлийн гишүүд өөртэй нь зэрэг вакцин хийлгэсэн гэдгийг нэмж хэлжээ. Мөн “COVID-19”-ийн улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлээд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүст хурдан эдгэрэхийг ерөөсөн байна.

Т.Эрдоганы мэдээлснээр, пүрэв гаргийн байдлаар орон даяар 250 мянга гаруй эмнэлгийн ажилтныг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулжээ. Мөн тэрбээр галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудыг хүчин чармайлтыг сайшаажээ.

Эрүүл мэндийн яамны мэдээллээр, Туркт нэг сарын дотор эмнэлгийн 1.1 сая ажилтныг вакцинжуулах ажээ. “CoronaVac” вакцины хоёр тунг 28 хоногийн зайтай тарих юм. Турк Хятадын “SinoVac” компаниас захиалсан вакцины эхний хэсэг болох гурван сая тунг өнгөрсөн 12 дугаар сарын 30-нд хүлээн авчээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

бс [192.82.93.3] 2021-01-15 12:59:49

Вакцин хэрэггүй энэтэр гэж тэнэгтсээр бгад бид вакцинаас хоцорчлоошдээ. Одоо бидэнд олдохгүйюмшигл болчлоо. Яанавээ муу санаатай монголчууд минээ.

Zochin [103.229.123.251] 2021-01-15 06:15:05

Turk hyatadiin mash olon n vaktsinaas tatgalzsan ahu de.

Иргэн [202.21.107.115] 2021-01-15 04:57:35

Магадгүй шүү

Зочин [66.181.181.89] 2021-01-15 02:54:47

Шал худлаа жүжиг гэж мэдэгдсэн байнлээ. Эрдоганд тарьсан тариа Вакцины шилэнд хийсэн ердийн л нэг байдаг л Витамин байсан гэж Оросууд бичсэн байна


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.