УОК, НОК-ын өргөтгөсөн хурал боллоо

Aдмин / Хууль

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар Нийслэлийн засаг даргын тамгийн газарт ажиллалаа. Энэ үеэр Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын өргөтгөсөн хурал боллоо.

Нийслэлийн онцгой комиссоос 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш халдварын голомтын 119 цэгт халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдваргүйжүүлэлт хийж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд хязгаарлалтын дэглэмийг сахиулах чиглэлд Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нар буюу нийт 16907 алба хаагч хяналт тавин ажиллаж байгааг Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Мөн нийслэлийн онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар товч мэдээлэл хийсэн. Зарим дүүргийн онцгой комиссын дарга нартай болон товчоодод ажиллаж байгаа алба хаагчидтай цахимаар холбогдон санал солилцсон. 2020 оны 11 дүгээр сарын 11-наас 2021 оны 1 дүгээр сарын 15-ны хооронд Улаанбаатар хотоос 86436 тээврийн хэрэгслээр 225248 мянган зорчигч гарсан байна.

Цаашид үйл ажиллагааг нь нээхээр судалж байгаа зарим салбаруудын талаар онцгой комиссын гишүүд санал солилцсон юм.

Шадар сайдын зүгээс аж ахуй нэгж, иргэдийн хариуцлагыг өндөржүүлэх, эрүүл мэндийн төвүүдийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөнд дахин хяналт тавих, иргэдийн QR код ашиглах ажлыг эрчимжүүлж ажиллахыг Нийслэлийн онцгой комисс болон бусад мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл болголоо.


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.46] 2021-01-17 08:51:11

Хөдөө орон нутаг руу явах ирэх үйл ажиллагааг хэрхэн зохицуулах гэж бна вэ

uranchimeg [203.91.115.55] 2021-01-17 08:46:16

hodoo oron nutariin humuusee yaj gargah ve huuheduudee avchirmaar baina

Зочин [66.181.161.47] 2021-01-17 04:11:55

Хөдөө орон нутаг явах хүмүүс яаж явах юм бэ

Зочин [66.181.180.208] 2021-01-17 18:21:54

Хөдөө гэрлүүгээ яаж явах вэ энэ балай хориогоо болих болоогүй юу

Зочин [202.55.188.83] 2021-01-16 23:44:45

2019 11сард хятад улсад бүртгэгдээд 2020 оны 2сард монгол хилээ хаасан энэ 4 сарын хугацаанд орж ирээгүй байна гэж үнэндээ байхгүй байх мөнгө идэх шоугаа одоо зогсоосон нь дээр

Зочин [202.55.188.83] 2021-01-16 23:41:36

C19 mongold shou bollo

Зочин [202.9.40.163] 2021-01-16 21:48:30

Хятад нодлин корона гарсаныг мэдээгүй цагаан сараа хийсэн. Гэвч 2 сарын дотор хумиад авсан. Гэтэл манайх мэдсээр бж дотроо алдчиахаад 2 сар өнгөрлөө хцмих нь бүү хэл улам нэмэгдсээр!!!!

Зочин [202.126.88.48] 2021-01-16 21:40:06

Яг юу шийдэв, ор код сайн ашигла тэгээл боллоо юу тээ!

Зочин [66.181.180.208] 2021-01-17 18:23:47

Эрүүл хүмүүсийг ингэж мэдрэлтэж хорих хэрэг юу бнаа хөдөө гэртээ харимаар байхын гаргахгүй бн гээд байхын яахын болж бнаа айлаас хөөгдөх нь !!!!!

Ковид яасан бэ [202.9.40.74] 2021-01-16 20:49:13

Энэ хэд ажлын 5 өдөр юу хийж юуг шийдэж байна вэ. Яагаад заавал хагас бүтэн сайн болохоор гэнэт ажлаад байдаг байна вэ. Энд амралтын өдрийн цалинг ажилласан гээд нэмээд нэмээд байгаа юм биш биз. Бага ч гэсэн хэмнэлт гаргах гэж байж эд нарын илүү цагийг болиулж, ажлын 5 өдөртөө үр бүтээлтэй байлгамаар байна шүү. Янз бүрийн онцгой комиссынхоон.

Зочин [103.26.194.109] 2021-01-17 09:17:34

яг зөв илүү цаг ажиллаж байдаг

Зочин [202.126.89.30] 2021-01-16 20:27:36

Хөдөө орон нутагын иргэд яах вэ

Зочин [66.181.180.208] 2021-01-17 18:24:50

Хөдөө гадаа хөдөлгөөнөө нээмээр байхын

Зочин [66.181.185.88] 2021-01-16 19:34:36

Тэгээд юу шийдсэн юм зарим хүмүүс боовныхоо үсийг авахуулаагүй хоёр сар болж байна


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.