Иргэн Н.Хишигсүрэн: Коронавирусийн халдвар авснаа мэдэлгүй өрхийн эмчийн бичсэн эмийг ууж гэртээ зургаа хоног халуурч хэвтсэн

Aдмин / Эрүүл мэнд

Коронавирусийн халдвар авч сар гаруйн хугацаанд эмчлүүлээд гарсан Н.Хишигсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр гурван хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эх бөгөөд Арслантай гүүрний баруун хойно байрлах номын худалдааны зааланд лангуу түрээсэлдэг байна. Хөл хорионы улмаас номын худалдааг нээлгүй хоёр сар гаруй болж байгаа учир орлогогүй болж, хүнд байдалд оржээ. Түүнийг ХӨСҮТ-д эмчлүүлж байх үед хоёр хүүхэд нь гэртээ орж чадахгүй, очих газаргүй боллоо хэмээн сошиалаар нэг хэсэг шуугьсан билээ.


-Анх халдвар авснаа хэзээ мэдсэн бэ?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр халдвар авсан юм шиг байна лээ. Арваннэгдүгээр сарын 10-н хавьцаа болов уу. Эхлээд хоолой өвдөөд, ханиад хүрсэн шинж тэмдгүүд илэрч эхэлсэн. Тиймээс өрхийн эмнэлэгт үзүүлтэл эмч “Хоолой өвдсөн байна, долоо хоног уух антибиотик бичиж өгье" гэж хэлсэн. Эмчийн бичиж өгсөн эмийг уусан ч зовиур нэмэгдэж, улам хүндрээд байсан. Тухайн үед өрхийн эмнэлгээр дамжуулж коронавирусийн шинжилгээ авч байна гэсэн мэдээлэл зурагтын мэдээний доогуур урсаж байгааг хараад шинжилгээнд хамрагдсан. Халдвартай гарсан.

-Оношлогдох үед биеийн байдал ямар байсан бэ?

-Уушгийг маань гэрэлд гурван удаа харсан. Битүү хатгаатай гарсан. Ер нь нэлээн хүндэрсэн байсан. Харин ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, асрагч нар сайн ажиллаж, эмчилгээ сайн хийсэн. Энэ дашрамд талархаж байгаагаа илэрхийлье.

-Халдвартай гарсны дараа ХӨСҮТ-өөс баг ирж авч явсан уу?

-Шинжилгээ өгөөд халдвартай гарсан тул өрхийн эмнэлэг дээр тусгаарлагдсан. Дунд охинтойгоо хамт явж байсан юм. Арваннэгдүгээр сарын 17-ны 15:35 минутад шинжилгээ аваад хариу гарсан ч олон цаг хүлээлгэсэн. Ингээд 24:00 цаг өнгөрч байхад дунд охинтойгоо ХӨСҮТ дээр очсон. Охинтойгоо тусгаарлагдсан. Харин гэртээ байсан манай том, бага хоёр хүүхдийг “Улаанбаатар” зочид буудалд 14 хоног тусгаарлахаар авч явсан байсан.

-Халдвартай гэдгээ мэдэх хүртэл олон хүнтэй уулзсан уу. Хавьтал тогтооход ихээхэн цаг хугацаа, хүч ордог юм билээ?

-Арваннэгдүгээр сарын 10-нд ажил дээрээ байж байгаад халдвар авсан юм шиг байна лээ. Арваннэгдүгээр сарын 17-нд оношлогдсон. Хавьтал байгаагүй. Яагаад гэвэл 10-наас хойш бие өвдөөд, ханиад хүрсэн байна гэсэн болохоор гэртээ байгаад байсан. Халуураад нэлээн хүндэрсэн тул гарах ч завдал гараагүй. Харин хүүхдүүд маань надтай хамт байсан. Шинжилгээ хийлгэхэд гурван хүүхэд маань халдвар аваагүй гарсан. Эмч нар хүүхдүүд чинь дархлаа сайтай учир өвчлөөгүй байна гэж хэлсэн. Намайг халуураад ханиалгаж байхад хүүхдүүд дэргэд л байж ээжийгээ чадах ядахаараа асарч байсан. Тэгсэн атал халдвар аваагүй болохоор дархлаа үнэхээр сайтай байсан байх.

-Шинж тэмдэг ямар шат дараалалтай, хэрхэн илэрсэн бэ?

-Би нэлээн хүнд өвдсөн. Халдвартай гэдгээ мэдэлгүй олон хоног явсан учир хүндэрсэн байх. Яг л ханиад шиг. Халуураад, амьсгаа давчидаад хэцүү байсан. Би нийт ес хоног халуурсан. Гэртээ зургаа хоног, эмнэлэгт очоод гурав хоног халуурсан. Гол нь өрхийн эмчид их найдаж байсан. Эмч үзээд ханиад гэсэн учир бичиж өгсөн эмийг нь ууж байя, гайгүй болох биз гэж бодсон. Гэвч эм уугаад нөлөөлөөгүй. Сүүлдээ бие үнэндээ болохоо болиод ирсэн. Байнга халуурна. Амт, үнэр мэдрэхээ болиод эхэлсэн. Тэгээд нэг л сонин байна гэж сэжиглэсэн. Би уг нь ханиад хүрсэн бол 2-3 хоног эм уугаад гайгүй болчихдог юм. Гэтэл ингэж олон хоног өнгөрч байхад дарагдахгүй, халуураад байхаар хэрэг бишидсэн байж магадгүй гэж бодсон. Тэгээд л ковидын шинжилгээ өгсөн. Манайд халууны шил байгаагүй. Олон хоног халуурахаар хүн тамирдаад нүдээ нээгээд өндийх гэхээр уначих гээд байдаг юм билээ. Гэхдээ өрхийн эмч нарын буруу гэж юу байхав. Энгийн ханиадтай ижил шинж тэмдэгтэй учир ялгаж салгахад хэцүү байсан биз.

-Халдвартай гэдгээ сонсоод сэтгэл санаанд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Анх сонсоод гурван хүүхдээ л баллачихлаа гэж бодсон. Бие нэлээн муудсан байдалтай очсон. Хүүхдүүд маань л нүдэнд харагдаад байдаг юм билээ. Өөр юм бодогдоогүй.

-Хүүхдүүд халдвар аваагүй байгааг сонсоод их баярласан байх?

-Тэгэлгүй яахав. Хүүхдүүд маань зүгээр болохоор маш их баярласан. Би өвдөх яахав. Миний хүүхдүүд л зүгээр бол болоо гэж бодсон. Уржигдар найзуудтайгаа ярьж байгаад хүүхдүүдээ Арцатын ам руу салхинд гаргасан. Дандаа л гэрт хашаад байхгүй, агаарт гаргаж сэтгэл санааг нь дэмжээд өгье гэж бодсон юм. Бас таван “цаас” олбол хүүхдүүддээ л шим тэжээлтэй сайн хоол хүнс өгье гэж боддог.

-Та хаанаас халдвар авсан байх магадлалтай вэ. Эргэцүүлж үзсэн байх?

-Анх халдвартай жолооч Д, хоёр хүний хамт караокед үйлчлүүлсэн тухай мэдээлэл цацагдсан шүү дээ. Манай хамт ажилладаг эгчийн төрсөн өдөр болсон юм. Наймуулаа тэр караокед орсон. Орой 18:40 болж байхад намайг дуудсан юм. Би “Гэрт махгүй болчихож, 19:00 цагаас өмнө харих хэрэгтэй” гэж хэлэхэд “Хурдан орж ирээд баяр хүргэчихээд гар” гэсэн юм. Хамт олон дуудаж байхад би ороод гарсан. Ер удаагүй. Ганц дуу дуулсан. Тэр үед халдвар авчихсан байх магадлалтай. Яагаад гэвэл тэр караокед халдвар хамгаалал гэж байгаагүй. Микрофоныг нь халдвараас сэргийлж марлиар боосон байдаг. Тийм ч юм байгаагүй. Тухайн үед ороод л гарч байгаа учир төдийлөн санаа зовоогүй. Манай хамт олон ч төрсөн өдрийг ёслоод, 20-30 минут болоод л гарсан юм билээ. Өөрөөр халдвар авсан гэх эрсдэл бага.

Мөн сурагч, оюутнуудын хичээл орохгүй байгаа учир бид борлуулалтгүй болчихсон байсан. Орлого эрс муудсан. Тиймээс би хэдэн номоо бариад захаар явсан юм. Ном маш хүнд. Тэргэн дээр түрээд явна л даа. Тэр үед бас эрсдэл үүссэн байж магадгүй. Сүүлдээ ном маань зарагдахгүй болоод ирэхээр маск зарсан. Самар авч зарсан. Тэгж байж үр хүүхдээ идэх хоолтой байлгана шүү дээ. Нэмээд өр ширтэй. Энэ бүхэн эрсдэл үүсгэсэн байх магадлалтай. Гэхдээ үүний хүчинд л гурван хүүхдээ хоолоор таслахгүй байгаа юм. Намайг 2-3 хоног захаар ном зарж байгаад ирэхэд манайхан энэ хугацаанд ганц ч “хагараагүй” (нэг ч ном зараагүй) гээд сууж байсан. Тэгэхэд би хажууд нь харин ч орлоготой байна гэж баярлаж байлаа.

-Тэгвэл нэлээн ядарч, дархлаа суларчээ?

-Ном чирээд явна гэдэг амаргүй. Хүнд жинтэй. Ер нь их ядарсан. Орой гэртээ ороод суухад тэрийгээ мэдэрч байгаа юм. Энэ байдлаас болж дархлаа суларч, халдвар авсан гэж бодсон. Эмч ч их ядарсан байна, биеэ бодсонгүй гэж хэлсэн. Хүний төлөө хэлж байгаа сэтгэл нь сайхан л даа. Гэхдээ би коронагаас айгаад, эсвэл ядарч байна гээд суучихвал миний гурван хүүхэд яах вэ. Банкнаас өр нэхэгдэнэ. Ажиллахаас аргагүй. Энэ зөвхөн надад тохиолдож байгаа бэрхшээл биш. Монголын олон өрх, ээжүүд ийм бэрхшээлийг туулаад явж байгаа.

-Хэд хоног эмчлүүлсэн бэ?

-24 хоног эмчлүүлсэн. Эмнэлгээс гараад тусгаарлалтад долоо хоносон. Нийт 31 хоног болсон.

-Эмчилгээ хийлгэж байх үед ард үлдсэн хүүхдүүд ямар байв?

-Олон түмний буянд хүүхдүүд сайн байсан. Дунд охин 10 настай. Надтай хамт байсан юм. Том охин маань 17-той. Дөрвөн настай дүүгээ асраад байж байсан. Халдвар аваад эмнэлэгт хэвтсэнтэй зэрэгцэж хоёр хүүхдийг маань “Улаанбаатар” зочид буудалд 14 хоног тусгаарласан. Дараа нь Улсын онцгой комиссоос арга хэмжээ авч хүүхэд хамгааллын 108-ын байранд намайг гарч иртэл байлгасан. Насанд хүрээгүй хүүхдүүд учир харгалзах хүнгүйгээр гэрт нь байлгахгүй гэсэн асуудал гарсан юм билээ.

-Сошиалаар хоёр хүүхэд тань гэртээ орж чадахгүй, очих газаргүй болчихлоо гэх мэдээлэл цацагдсан. Энэ байдлыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Анх их хүнд байсан ч эмчилгээ хийлгэж, бие гайгүй болоод сэтгэл санаа ч тайвшираад ирсэн. Ер нь дархлаа хүний сэтгэл санаанаас их шалтгаалдаг юм билээ. Хүүхдүүд халдвар аваагүй гэдгийг сонсоод сэтгэл санаа нэлээн сайхан байж байтал интернэтээс тийм мэдээлэл сонсоод бие эргээд муудсан. Шууд л дотор харанхуйлаад ирдэг юм билээ. Миний хоёр хүүхдийг зүгээр л над дээр аваад ир, бид дөрөв хамт байж байгаад гаръя гэж гуйж байсан. Гэхдээ тухайн үед багахан үл ойлголцол болсон байсан. Сайн санаат хүмүүс, төрийн үүрэг хүлээсэн ажилтнууд үр хүүхдүүдийг минь сайн асарч хамгаалж байсан.

-Ер нь ардаа санаа сэтгэлээ чилээж байгаа, амьдралын төлөө хар бор ажил хийж зүтгэж байгаа хүмүүс дархлаа, сэтгэл санааны хувьд ч хүнд учир халдвар авах эрсдэл өндөр байдаг юм болов уу гэж бодлоо?

-Тийм юм билээ. ТҮЦ (түргэн үйлчилгээний цэг) ажиллуулж, жижиглэн худалдаа хийх зэргээр амьдралын төлөө зүтгэж байгаа эгэл борчууд ажилдаа нухлагдаж ядарч байна. Идэж байгаа хоол хүнс нь ч ямар билээ. Мах, гурилаас хэтрэхгүй. Бас өр зээл ихтэй учир сэтгэл санааны дарамттай. Нэмээд агаар салхинд гарч чадахгүй. Үр хүүхдээ эрүүл саруул, хоол ундтай байлгахсан гээд үргэлж санаа зовоостой. Халдвараас айгаад гэртээ суугаад хүүхдүүдээ өлсгөөд байж болохгүй. Төр дэмжлэг туслалцаа өгч байгаа л даа. Гэхдээ төрөөр байнга тэжээлгэх боломжгүй. Энэ бүхнээс болоод дархлаа унаж амархан өвчлөх магадлалтай юм билээ. Тиймээс би хүүхдүүдээ агаар салхинд гаргаж, сэтгэл санааг нь өргөж, амттай хоол хүнс гар таталгүй авч өгдөг.

-Одоо та эрүүл болсон. Шинжилгээ өгч байгаа юу?

-Эмнэлгээс гарснаас хойш хоёр удаа шинжилгээ өгсөн. Бүгд сөрөг гарсан. Би 14 хоноод л шинжилгээ өгч байгаа.

-Эмнэлэгт ямар эмчилгээнүүд хийгдсэн бэ?

-Дархлаа сайжруулах эмчилгээнүүд байсан. Дуслаар уураг хийсэн. Рингер (шингэний дутагдлыг нөхөх, хоргүйжүүлэх дусал) хийж өгсөн. Мөн витамин С, Д байнга уусан. Хүнд ирсэн учир эмчилгээ их хийсэн. Эмч нар “Та манай тасгийн хамгийн хүндэвтэр ирсэн хүн шүү” гэж хэлсэн. Маш сайн эмч нар таарсан.

-Эмнэлэгт сарын хугацаанд байхад орлого тасарсан байх. Ер нь хөл хорио таны орлогод ямар нөлөө үзүүлж байна вэ?

-Хүүхдийн мөнгө байна. Надад бас нэг төрийн бус байгууллагаас 500 мянга, гадаадаас нэг охин 300 мянган төгрөг хандивласан. Энэ 800 мянган төгрөг дээр хүүхдийн мөнгөө нэмээд өнгөрсөн хугацаанд болгоод ирлээ. Хандив өгсөн хүмүүстээ баярлаж байгаа. Мах, өргөн хэрэглээний хүнсний үнэ өнгөрсөн хэдхэн сарын дотор их өссөн. Мань мэтийн хүмүүс үүнийг илүүтэй мэдэрч байгаа юм. Ер нь хэцүү шүү дээ. Өрх толгойлоод гурван хүүхэд авч явна гэдэг амаргүй. Би ч гэлтгүй Монголд олон айл өрх, эмэгтэйчүүд хүнд бэрхшээлийг туулаад явж байгаа. Би номын худалдаа эрхэлдэг. Арслантай гүүрний нэгдсэн худалдаан дээр зогсдог юм. Гэвч одоо ажиллах боломжгүй. Хоолны газрууд гэх зэрэг үйлчилгээний байгууллагууд ажиллаад л байна. Гэтэл ном заруулахгүй гэх юм. Хүн хэрэгтэй номоо асуугаад л авдаг. Ямар нэг дараалал үүсээд, номоо гар дамжуулаад байдаггүй. Тэгэхээр бид ч бас номоо борлуулж амьжиргаагаа залгуулмаар байна. Бид халдвар хамгааллаа сайн сахиад явна. Гэртээ байж дархлаагаа дэмж гэдэг. Гэтэл орлогогүй бид юу идэж дархлаагаа дэмжих вэ. Агаар салхинд ч гарч чадахгүй. Ер нь хаашаа л харна корона. Зурагт, интернэт хаа сайгүй дандаа корона ярихаар бид бас хэцүү байна. Хүн ардынхаа сэтгэл санааг өргөх талаас нь анхаараасай.

-Эмнэлгээс гарахад танд юу гэж зөвлөсөн бэ?

-Дархлаагаа дэмжихийг зөвлөсөн. Агаар салхи хэрэгтэй гэсэн. Мөн сайн хоол хүнс хэрэглээрэй гэж зөвлөсөн. Гэвч манайх подвальд амьдардаг болохоор агаар салхи хэцүү. Сая аргаа бараад “Ард кредит”-ээс мөнгө зээлсэн. Хүнсээ авах зорилгоор л зээл авч байгаа юм. Мах, ногоогүй бол дархлаа дэмжиж чадахгүй. Хороо надад хоёр удаа гурил, будаа өгсөн. Хүүхдүүд гэрт байхаар хэрэглээ нь их өсөх юм. Та нар бага идээрэй. Ээж нь хэцүү байна шүү гэж би хэлж чадахгүй. Яадаг юм. Идэж ууна биз. Би зүтгэж байгаад олоод ирнэ гэж боддог. Би олсон мөнгөө хүүхдүүддээ л зориулдаг. Өөрийгөө тас мартаад өвдсөн байх.

-Подвальд амьдрах амаргүй байх. Өөр байр сууц хөөцөлдөж үзэв үү?

-Түрээсийн орон сууцанд орох өргөдөл саналаа өгсөн. Улсын онцгой коимсоос надтай харьцаж байгаа хүн бүтээхийн төлөө хичээнэ гэж хэлсэн. Би өрх толгойлсон гурван хүүхэдтэйгээ амьдардаг учир банк надтай харьцахгүй шүү дээ. Та өвдөж зовоод зээлээ төлж чадахгүй бол таны оронд хэн төлөх вэ, гурван хүүхэд чинь хөдөлмөр эрхлэх насанд хүрээгүй гэж хэлдэг. Би олон банк бусаар явж үзсэн. Бүтээгүй. Ах дүү нар маань Сэлэнгэд бий. Би энд ганцаараа. Тиймээс түрээсийн байр нь бүтээсэй гэж залбирч байна. Нэг өрөө байсан ч болно. Би сар сардаа төлөх мөнгөө нэг ч хоцроохгүй, чадах бүх ажлаа хийгээд төлөөд явна.Надад миний гурван хүүхэд л байна. Өшөө юу ч байхгүй. Тиймээс энэ хэд маань л өлсөж зовохгүй, сайн сайхан өсч торниод авбал миний туйлын зорилго тэр юм.

-Таны гаран дээр хэд хэдэн газар улайлт үүссэн байна?

-Подваль бясаа ихтэй. Хазаад байдаг юм. Урьд шөнө бага хүүхдийг маань хазчихсан байна лээ. Ариутгал хийвэл 80 мянган төгрөгийн хөлстэй юм билээ. Өнөөдөр эмийн сангаас тос аваад түрхэж байна.

ӨДРИЙН СОНИН Г.БАТЗОРИГ

image


Сэтгэгдэл

Зочин [192.82.67.144] 2021-01-23 16:02:31

Хөдөө очоод амьдарвал илүү схан амьдрар боломж их бгаа шүү дээ. Ядаж эрүүл бна даа

Зочин [124.158.66.229] 2021-01-24 06:09:23

Ажил олдохгүй, юугаа идэж уух юм. Байр сууцгүй бол бүх хэцүү

Зочин [203.91.115.53] 2021-01-23 07:03:00

Covidoosoo iluu humuusiin setgegdel aimshig yumaa.

Иргэн [64.119.26.169] 2021-01-23 01:35:02

Өрхийн эмч нь ямар арчаагүй мэдлэг чадвар дорой амьтан бэ? Ийм юмнуудыг хөөж зайлуулан чадвартай хүмүүсийн ажиллуулах хэрэгтэй.

Мөнхжаргал [103.57.95.150] 2021-01-24 09:51:55

Шинжилгээ аваагүй үед яаж мэдэх юм бэ?

Цацрал [64.119.20.3] 2021-01-22 19:59:15

Сайхан сэтгэлээрээ амьдарч явахад бүх зүйл бүтнэ.Танд гурван хүүхдэүүд чинь аз жаргал бэлэглэх болно.Бид бүгд энэ муухай өвчнийг ялах болно.Та болон танаа ггэр бүлд аз жаргал хүсье.

Зочин [202.55.188.101] 2021-01-22 17:22:50

Nuguu haldvar avsan ortsnii jijuur geed baisan 3 huuhedtei hun munuu? Amidrah gej yadaj baij yun karaoke maraoke ve. Naiz nuhud dailsan unegui yum chin ene ter geh baih l daa. Gehdee ene horvoo deer uneguigees unetei yum baidguim, daraa hariu barih bolno magadgui hed nugalj

Зочин [195.181.175.120] 2021-01-22 16:58:25

3 huuhediin etseg mongol er Hanna bnaa ? Balair zalhuu arhichin archaagui mongol er Hanna yabnaa ? Der mal-iig ajil hiilgej huuhduudee tejeelge.

zochin [66.181.186.38] 2021-01-23 00:19:50

za yioy yu ch bicheed bgaan hanna c gh shig der c gh shig

Зочин [66.181.189.28] 2021-01-22 08:04:20

Явж явж энэ өвчинд эрчүүд их үхнэ. Эрчүүдийг хамгаалах байгууллага ямар байх биш. Монголын бор эрчүүд минь хөдөө амьдарч байх нь дээр шүү.

Мээкэ [103.10.22.33] 2021-01-22 15:47:02

Юу гээд эргүүтээд байгаа пизда вэ

Зочин [202.126.88.173] 2021-01-22 07:14:03

Ухаантай сайн ээж бна амжилт зов бодолтой сэтэглийн хаттай байхад бухнийг ялан дийлнээ сайн сайханыг хусье

Nar [66.181.161.127] 2021-01-22 01:29:36

Ene emegtei ruu tuslamj ogmoor bna.yaj holbogdoh ve.minii dugaar 99669932

Зочин [66.181.161.35] 2021-01-22 17:31:21

88129148

Зочин [103.26.195.86] 2021-01-22 07:11:27

Баянзүрх дүүргийн 4-р хорооны утсыг олоод ярьвал мэдэх байх гэж бодож байна

Nar [66.181.161.127] 2021-01-22 01:28:27

Ene emegtein utasnii dugaariig olj ogooch

Зочин [66.181.161.35] 2021-01-22 17:32:09

Xishigsvrengiin dugaar 88129148

ЭМЧ [202.179.24.180] 2021-01-22 00:32:01

ЧИ ИХ ЗӨВ ЯРЬЖ БАЙНА. ЯМАРЧ САЙН ЭМЧ ЭРДЭМТЭН ДОКТОР БАЙГААД ҮЗЛЭГЭЭР ОНОШ ТАВЬЖ ЧАДАХГҮЙ. ХАРИН ТУРШЛАГАТАЙ ЭМЧ БОЛ СЭЖИГЛЭЖ ЧАДНА. ОДОО НГЭНТ ТАРХАЖ УЛИРАЛЫН ТОМУУ ЦӨӨРСӨН ҮЕД СЭЖИЛЭСЭН ХҮН БҮР Л БРАГ МӨН ДӨӨ. ЕР НЬ ХӨГЖСӨН ЯДУУ АЛЬ Ч ОРОНД ИЙМ Л БАЙДАГ. ГАГЦХҮҮ ПГУ (PCR)-ИЙН ШИНЖИЛГЭЭ НОТОЛНО. ГЭХДЭЭ БАС ЗОВЛОНТОЙ. ХУУРАМЧ ЭЕРЭГ, ХУУРАМЧ СӨРӨГ ГЭЖ ЭМЧ НАРЫН БУРУУГААС ҮЛ ШАЛТГААЛАН ГАРНА. ТЭГЭЭД Л ХОЛИДОХ АЮУЛ ГАРДАГ ЮМ.

Зочин [103.26.193.30] 2021-01-21 19:12:49

Ur huuhdee tejeeh gd zutgej yvaag ni oilgoj bn. Ghdee haldvartai hun karaoke orson talaar zunduu l medeelel yvsan shuu dee. Tursun udur temdeglej bga bol karaoked yoslood garna ch gj yu bhav. Zugeer l unen ym yri l daa

зочин [202.55.191.194] 2021-01-22 09:30:50

хэдий ганц бие өрх толгойлж яваа хүн ч гэсэн нийгмийн амьдралд байлгүй л яахав дэ, найз нөхөд гэж бас байлгүй яахав дэ

Иргэн [202.9.46.238] 2021-01-22 07:29:47

Энэ чинь 11.10ны үйл явдал шүү днэ

Зочин [103.26.193.30] 2021-01-21 19:09:52

Ur huuhdee tejeeh gj zutgej yvaag ni oilgoj bn. Ghdee hals

Зочин [202.126.90.61] 2021-01-21 16:37:46

Эмчид буруу өгхөө л бодхийн 6хоног халуурч хэвтхийн оронд шинжилгээгээ өгөхөд яадийн

Зочин [211.36.142.196] 2021-01-21 21:53:46

Юмаа ойлгож уншаачээ,өрхийн эмчийн буруу юу бхавдээ гэж бна...

Зочин [192.82.74.111] 2021-01-21 16:27:33

Өдөржин ТВ үзээд интернет ухдаггүй.Амьдралын төлөө чадлаараа зүтгэдэг хүмүүс маш олон шүү дээ.Хөдөө очоод яаж орлого олох уу? Хэн ч ном самар макс авахгүй. Тийм л учраас хүмүүс хот луу зүтгээд байна. Би лав буруутгаж чадахгүй л юм байна.

Зочин [178.78.192.53] 2021-01-21 16:00:37

Haldvar garah ersdeltei gej anhaaruulj helseer baital bar sav hesej yavaad l uvujbbn shuu dee. Tegeed k uuruu yamar ch buruugui yum shig yarih yum. Hun duudahaar ochison, emch haniad gsn bi l covid gej medlee ch geh shig. Hen neg n zambaraaguitej tenej uvduhuus n sergiileed buhii l baiguullaguudaa haah yostoi yumuu haishaa yum. Uhamsar suutsgaa h heregtei.

Зочин [103.57.93.83] 2021-01-22 16:45:28

Yu ch oilgoxgvi bga ymuu unshaad

Зочин [59.153.115.82] 2021-01-21 18:04:38

Ter uyd chn covid garsniig medeechgu bsn yn chn irj l taaraashd

Зочин [202.9.40.240] 2021-01-21 15:47:01

Манай ард түмэн ч нам болж талцаад олигархиудыг ч их дэмжиж тэдний гар хөл болдог доо. Улс орнон төр засгаа бат бөх байлгах тал дээр ерөөсөө санаа зовдоггүй улсууд. Дандаа төр засгаасаа юм гуйж байдаг хүмүүс. энэ эмэгтэй бол амьдралын төлөө зүтгэж байгаа боловч чадал нь хүрэхгүй байна. Баячууд яагаад тусалдаггүй юм бол

Зочин [192.82.78.136] 2021-01-21 15:05:46

Nutagtaa ochij amidaraa.Uuruu baitugai unagan xotiin xumuus bair orongui tsalin baga mash xund nuxtsuld amidaraad oligtoi bosoj chadxgui bxad xuduunix n bol xetsuushdee

Зочин [202.55.188.41] 2021-01-22 01:27:33

Yagaad bugd hotluu zutgeed bdg bna huduu saihan mal ahui erguuld nogoo tsagaa tariad amidarhad yadg bna yadaj ulsuhguishde tur zasag dr uenh shg ilgeeltiin ezed bolgood heden mal awj uguud huduu gargchmaar yumdu ene hotod ajilgui ger horoolold zutarch bga irgedee sar bolgon joohon ul darah yum ugsun bolj bhar sanal huseltiin awd mal hui ger uguud hotoos gargawl taarna huduu tuslah machin nogoochin erelt ihtei oldhgui bnshde

Зочин [64.119.24.157] 2021-01-21 14:24:47

Neg ch hvnd haldaagagvi bish shdee ooroos chn bolj bair orts ooroo tusaj ter ni bzd iin ehlel bolson. Aaw eej mine hurtel gertee hol horiond bj bgd l covid tussan

Зочин [66.181.161.35] 2021-01-22 17:36:55

Gants ene emegtei bish naad ortsonoos zondoo xvn tussan bsan.ortsonoosoo awsan bj bolox taltai.yagaad gexeer gereesee gantsaaraa tusaj.olon xvn ilersen ail ni sejigtei bx daa.

Зочин [202.55.188.101] 2021-01-22 14:53:53

Өөрийн чинь боловсрол арай дэндүү юм бна.агаар дуслаар хэн ч хэдэн ч хүн тусна шүү дээ.хаана ч гарна.бид болгоомжтой журмаа бариад л явах хэрэгтэй.удахгүй чи ч тусах бх

Зочин [66.181.178.207] 2021-01-21 21:12:18

2 хүүхдийг нь ад үзэж оруулахгүй байсан байрныханы 1 байх нь. Хөгийн хувиа хичээсэн юмнууд 1 байранд амьдардаг юм билээ шд

Зочин [103.10.22.9] 2021-01-21 16:05:05

Tgd haldaay gj haldaagaa yu yuyrih gd bgay

Зочин [66.181.188.68] 2021-01-21 10:54:42

Nutagtaa ochood nogoo mogoo tariad amidarval yasiin bol,zaaval end irj padvolid amidrah ni zuvuu.

Zochin [176.189.88.83] 2021-01-21 09:25:41

Ajilgui bh sar garuin hugatsaand handiv tuslamj ugsun l bn.dundaj tor n alban haagch n barag 2sar n tsalintai tentseh !!!!! Ah duu nar bdag l yum bn.

Зочин [49.181.183.22] 2021-01-21 09:16:45

Huuhdee tejeehiim tuld ene hun uur yu hiih yostoi yum. Ar tumniig iim baidald oruulsan ulsiig suuliin 30jiliin heded n zasag barisan nam l iim bolgood uursduu bayjaad deerees chin baaj sheegeed Bj bn

Зочин [202.131.225.197] 2021-01-21 08:42:59

Haldvartai hunii marshrut garaad, ter hoolii gazar, ter karaoke orson bol yaraltai shinjluul geed bainga TV medeegeer garaa biz dee... Gertee 6 giin 6 honog haluursnii daraa shinjilgee ogch baidag yun hariutslagagui yum be... Orhiin emneleg yavj baihaar haldvart ruu yarihgui.. Mongold anh korona garch ehelj baisan, chamaig karaoke orson gedgiig medehgui yum chin orhiin emch yu gej korona baina gej medehiin.. shinjilgeegeer l togtooj baigaa sh dee.. gadnaas n haraad yalgahgui

Zochin [176.189.88.83] 2021-01-21 09:26:57

Harin tiim,

/*-*/ [49.0.142.40] 2021-01-21 08:39:43

За ийм л байгаа юм даа

зочин [64.119.23.56] 2021-01-21 05:34:50

Засаг төр маань хэзээ ажилтай цалин нь хүрдэг. ийм амьдралтай болгох юм бол. Үнэндээ өрнөөс өрний хооронд явсаар байтал бухимдаж байна шүү зүтгээдл байдаг нэмэр алга

зочин [64.119.23.56] 2021-01-21 05:25:54

Бодит байдал дээр амьдрал ийм л байна. дарга нар манай ард түмний амьдрал хангалуун сайхан байна гээд байгаа шүү дээ

Зочин [66.181.180.121] 2021-01-21 08:26:33

Монголчуудын хэцүү хүнд дөнгөж өдрийн хоолоо аргацаасан амьдрал 30 жил бид ингэж л амьдарч байна хэзээ бусад шиг болохх юм бэ цалин хөлс тэтгэвэр маш бага амьдралд хүрдэггүй

Зочин [66.181.160.30] 2021-01-21 05:03:24

Dandaa ulsaas awae, ogoch gdg xumuus bdg. Ta tiim bish xodolmorch, vr xuuxdiinxe tuluu amidarch zutgej yawaa setgeliin tenxeetei mundag eej bn. Tanii xuuxdud tanii bayalag, tanii ajil uils butnee.

Зочин [192.82.75.15] 2021-01-21 05:00:45

Боломжийн хэрээ бага сага ч болов туслах юмсан. Холбогдох юмсан

Зочин [66.181.161.35] 2021-01-22 17:39:04

Bvsgvin digaar 88129148

зочин [64.119.20.252] 2021-01-21 04:23:52

Амьдрал баян Танд 3 сайхан хүүхэд байна. тэгээд бас та сайхан сэтгэлтэй хүн юм байна Таны үйлё бүтнээ

Зочин [192.82.73.129] 2021-01-21 04:20:02

Tuslah yumsan.

Зочин [66.181.161.86] 2021-01-21 04:11:31

Байраараа өтөг бууц хэрэглэвэл бясаа тэр чигээрээ алга болдог.

Зочин [66.181.161.83] 2021-01-22 17:16:29

Өтөг бууц ёстой худлаа шүү.грандын урдах шавьж устгалын газар чн луйварчин.12.0 k хорыг 25.0k аар зардаг.бөмбөгөр др 12.0 л гэдэг юм блээ.тр хор ёстой сайн хор. Бясаагаа устгахгүй бол болхгүй шдээ.хүүхдүүд их стрессддэг шүү.хоол хүнс бол 2рт шүү.сайхан амьдрал ирнээ.

Зочин [66.181.161.42] 2021-01-22 09:59:56

юун өтөг бууц балай юм, тэр гранд плазагийн урд нэг хортон шавьж устгалын бодис зардаг газар байдгийн билээ тэрний бясааны хор бол аатай юм билээ хямд 2500 ч билүү

Зоч [66.181.160.102] 2021-01-21 03:59:21

Хөөрхий дөө.. Бидний хэнд ч ийм тохиол учирна. Тэр үед л хүн шиг байдаг юм шүү. Хавар иртэл бас л зай байна даа...

Зочин [202.179.25.165] 2021-01-21 03:53:42

Ажил үйлс нь бүтнэ ээ. Юм дандаа сайн тийшээ өөрчлөгддөг шүү. Яагад гэвэл сайн зүйл хүсч байгаа учраас. ажил хийж хөдөлмөрөөрөө амьдарч байгаа хүний яриа нь хүртэл сайхан шүү. Амжилт.

Zocnin [68.145.61.75] 2021-01-21 03:44:53

Hoorhiidoo yostoi iim huniigee tor harj uzej ur huuhedtei ni bairand pruulaasai

Зочин [103.57.94.86] 2021-01-21 02:30:52

Гэртэй болох байхаа . Бясаанд шохойн харандаан жижиг хор маш сайн 1000 төгрөг байдаг

Зочин [66.181.178.92] 2021-01-21 02:29:12

Угаасаа л карокойдож яваа д л халдвар авсан байна ш дээ зурагт хэвлэл мэдээллээр маш их зарлал яваа биздээ тэр дор нь шинжилгээ өгөхгүй яасан юм өөрөөочихгүй санаатай байсан амьтан байсан юмбайна л даа

Зочин [103.212.118.178] 2021-01-21 03:45:12

уншаад ойлгохгүй бнуу Хамт ажилладаг хүмүүс нь шахаад баяр хүргээд гар гээд ороод ганцхан дуу дуулаад гарсан эгж бгааг эргүү үхэр минь

1212 [202.131.243.186] 2021-01-21 02:02:53

Yun karaokesog yum de

Зочин [192.82.75.15] 2021-01-21 04:58:47

Хүнийг буруутгах амархан шд.

Зочин [192.82.64.106] 2021-01-21 03:26:47

Hatuu ch gesen unen. udriin hooloo yaay gej bj.uhamsartai humuus bol karaoke orh ch zavgui ajillaj, zav garval huuhduudteigee hamt bhiig l bodno

Зочин [136.52.101.186] 2021-01-21 02:14:55

Amidral ch baylag l daa. Chi ch yu ch uzeegui oilgoooogui nusan chavh baih shig baina.


63 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
63 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.