Н.Номтойбаярын Хэргийн зүйлчлэлийг өөрчилж, 1 жилийн хорих ял оноолоо
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Номтойбаяр нарын 7 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн талаар дараахь өөрчлөлтийг орууллаа.
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, мөн газрын дэд дарга, “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Шижиржаргал, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Баттөгс нар нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаан, Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний Зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхдээ албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр нэр бүхий 8 иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөг олгож, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Харин шүүгдэгч Н.Номтойбаярын хувьд Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарын үйлдсэн дээрх гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутай болох нь тогтоогдоогүй, харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргын хувьд “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэв.
Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн албаны дарга Н.Ууганбаяр, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын ахлах мэргэжилтэн Д.Батмөнх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын ахлах мэргэжилтэн М.Нямдэмбэрэл нарын хувьд шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарын үйлдсэн гэмт хэрэгт санаатай нэгдэж хамтран оролцсон үйл баримт тогтоогдоогүй, харин үүрэгт ажилдаа хайнга хандаж, “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн хуралдааны хуурамч тэмдэглэлд мэдсээр байж гарын үсэг зурсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн байна.
Иймээс шүүгдэгч Н.Номтойбаяр, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарт холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг мөн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж, Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 1 жил хорих ял, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 1 жил хасаж, 5 сая төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс нарт холбогдох Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарт нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 2 жил хорих ял, Н.Баттөгсөд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасаж, 6 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл
jinehene hylgaich naraa syylga?.... [90.27.179.234] 2021-01-25 17:35:22
Nomtoibayariig syllaach ee!!hyn chanargyi hognuud aa!!neg ch jil syylgamaargyi baina?....ene hyn hereg hiigeegyi ee!!!manuuhainyyd aa!!ylas torjuulej sornojuulah sanaa baina!ene bol ardchilal bys?......
Өршөөлд л хамруулах гэж байна. [202.131.225.53] 2021-01-25 09:56:57
Энэ жилийн Өршөөлд л хамруулах гэж шүүх НЭГ ЖИЛИЙН хорих ял өрч байнх ш дээ. Ойлгомжтой байна.
ЗОЧИН [202.126.88.145] 2021-01-25 01:48:13
ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД Л ИХ ОРЛОГО АШИГТАЙ ЦӨМ ХИЙЖ БАЙНА ДАА АВИЛГА ХЭЗЭЭ ЗОГСОХ ЮМ БОЛ ДОО ШҮДШГҮЙ АРСЛАН СЭЛЭМГҮЙ БОЛЛОО ЭНЭ ШҮҮГЧ НАР Ч ЦАГААНДАА ГАРЛАА ДАА ХУВХАЙ АВИЛГАЧИД
Sodoo [202.126.89.193] 2021-01-24 18:08:29
Ene huniig shydarga baisnii toloo yallaj bga wum yy.aav ni myndag hodolmorch hun dee.bi hyvida demjij yavdag.hodolmoriin baatar boloh hunde.MAKS ganbaatart ogoh shagnal ene hund ogohoor bailaa.ganbaatar yls oronii hogjild oligtoi hyvi nemer oryylaagui muss huuhen hyrdan mori gej yavdag bizdee.
Зочин [139.5.217.82] 2021-01-24 12:26:55
Шүүх гээч нь шүүрхий хэвээээ л байгаа юм байна. Мөнгөний өмнө сөхөрдөг нь ургэлжилсээр л байгаа юм аа даа.
Зочин [202.21.107.104] 2021-01-23 14:42:36
Хүнд гарууд бүгд гарч ирэх нь дээ! Монголд амьдрахад ч хэцүү болох нь дээ.
Зочин [64.119.21.116] 2021-01-24 06:45:12
1жилийн ял зэмтэй хүнийг 5,5жтлээр яллаж хохироох дөхсөн 2 шатны шүүгчийг албан тушаалдаа хайнга хандсан мэдлэг муу гэж халж ял асуух ёстой.давж заалдаагүй бол тэгээд 5.5жил шоронд сууж хэлмэгдэх бжээ
Zochin [202.126.88.150] 2021-01-24 02:27:08
Odoo tegvel Amarhvvg sulla.
Зочин [49.181.183.22] 2021-01-23 11:23:14
1 jiliin n barag duussan Bh shuu
иргэн [192.82.71.204] 2021-01-23 14:01:49
хүн амь хүчин танхай авилга айлган сүрдүүлэлт гээд хийгээгүй хэрэг гэж байхгүй дээ хүрэлсүх үнэхээр хүч хүрсэнгүйдээ ард түмний дэмжлэгэ хэрэгтэй энэ хулгайчидийг шоронд хийхийг шаардан жагсах хэрэгтэй одоо бүгд гараад ирлээ
Зочин [148.60.92.227] 2021-01-23 10:19:07
NOMTOIBAYARIIG SYLLAAD EGEECH GEJ HYSEJ BAINA!!!!ENE HYN hereg hiigeegyi ee!!!
Bold [87.79.164.143] 2021-01-23 10:00:20
Mongoliin baylagiig zarj bayjsan buzaruud
Зочин [90.27.179.234] 2021-01-25 17:37:48
hyzbaa?chi gyilagchin bol hohi chini?Mongoliin buyand ajilaan hiij baina?....
Зочин [66.181.169.162] 2021-01-23 08:34:53
Хүрэлсүх Нямтайширын шантаажинд орж Авилгачин хулгайчдад бууж өглөө дөө хөөрхий
Зочин [202.126.89.25] 2021-01-23 08:25:56
Шүүхийг сууриар нь цэвэрлэх цаг болжээ. Одоо бүх хулгайч нар суллагдлаа
Zochin [66.181.177.155] 2021-01-23 08:25:11
Shvvh chin harin ch zou shiiddeg bid huuliin vg vsgiig тэр бур ойлгодоггуй харин яаж хэрэглэх тэр арга ухаанд мэрэгжлийн хумуус л зов тайлбар хийх нь тухайн хуульч,омгоологчын эзэмшисэн чадвараас л хамаардаг гэж ойлгож бна
ИРГЭН [202.126.89.108] 2021-01-23 07:44:00
Шударга шүүх үнэхээр алга даа. Анхан шатны шүүхийн шүүгчид дандаа хууль мэддэггүй хүмүүст хүнд ял өгдөг, харин хяналтын шатны шүүгчид хуулийг зөв хэрэглэж хөнгөлж хулгайч нарыг нэг нэгээр нь дуудаж сэмхэн худалдаад л ялыг нь хасчих юмаа. Сонгуулын өмнө хулгарууд бүгдээрээ суллагдах юм бишүү.
COnCESCHIN [172.56.42.163] 2021-01-23 06:49:06
Ljivarchin aluurchin-1jil. Burhan shiitgeh bhdaaaa
Bagadsan baina [153.230.28.194] 2021-01-23 05:52:17
Nasaar ni horih buudan alah yal onoo
Зочин [202.9.46.31] 2021-01-23 05:46:44
Хуулийг буруу хэрэглэж анх 5 жилийн ял өгсөн шүүгч нар нь хариуцлага хүлээх үү.эсвэл 1 жил болгож байгаа шүүгчид нь авилга авсан байх магадлалтай юмуу
Зочин [192.82.75.141] 2021-01-23 05:16:49
Хүн алчихаад 1жил
Зочин [90.27.179.234] 2021-01-25 17:36:42
chi yaj medsen be?...soliorboo?...
Зочин [148.60.92.227] 2021-01-23 10:17:55
chi yaj medej baigaa nobs be?Hujaagiin erliiz ee!!!ene hynd neg jil ch hynddene,ZYGEER BAIGAA HYNIIG HEREGT HOLBOGDYYLDAG YE kOMMUNIZMIIN YE BAIH SYY!!!
Зочин [192.82.76.133] 2021-01-23 05:07:43
Zugeer l sulla..
Зочин [183.177.100.234] 2021-01-23 05:05:09
УЛСЫН ДЭЭД ШҮҮХ АВИЛГА АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН ХЭРЭГ НЬ БОЛГООМЖГҮЙ ХАЙНГА ХАНДСАНЫ УЛМААС ҮЙЛДЭГДЭГ ХЭРЭГ ГЭЖ ТОГТООЛЛОО. ЦААШИД БҮХ АВИЛГЫН ХЭРГИЙГ ДООД ШАТНЫ ШҮҮХ НЬ ЭНЭ ЖИШИГЭЭР ШИЙДЭЖ БАЙХ БОЛНО.
Зочин [172.58.140.196] 2021-01-23 03:39:09
Ene novshiig hutgalsan alsan dairsan huchindsen zalilsan tatvaraas zailsan bambaruush hyadsan heregt ni yal ogoochee
Zochin [66.181.186.132] 2021-01-23 03:37:08
Mongoliin shuuh erh medeltnii umnu suu dolooson nohoin gulug boldog,harin jiriin ard tumniig shuuhdee tolgoin deerees ni uhliin ayanga buulgah ym.mongoliin shuuh sunuh boltugai.
Зочин [66.181.178.107] 2021-01-23 02:16:44
Монгол төр. Шүүх . Хуульд ҮНЭН гэдэг үгүй болжээ. БАТХҮҮ .ГАНЗОРИГ . СУГАР . САЙХАНБИЛЭГ НОМТОЙБАЯР ЭРДЭНЭБАТ ууд бүгд л УЛСААС АСАР ИХ МӨНГӨ ИДСЭН ХҮМҮҮС . АНХАН ШАТНЫ ШҮҮХ ТЭР ОЛОН ШҮҮГЧИД БАЙХ ХЭРЭГГҮЙ ЮМ БИШ ҮҮ. ГАНЦХАН ДЭЭД ШҮҮХ Л ХАНГАЛТТАЙ ЮМ БАЙХ
Зочин [148.60.92.227] 2021-01-23 10:21:04
Nomtoibayar ene heregt orolzoogyi?ter saihanbileg erdenebataan helzgee:!Nomtoibayariig syllallaa!!!Neg jil ch sorobnd syylgamaargyi baina.hereb ee tyyniig syylgah bol ard tymenii haraal idne dee!!!muusain syygch nar?................
зочин [66.181.161.15] 2021-01-23 03:34:13
Дээд шүүх ч ялгаагүй дээ.Ард иргэдэд бол өчнөөн жилийн ял өгч байгаа даа.Шүүхэд итгэх итгэл алга
Зочин [203.91.118.249] 2021-01-23 02:10:37
Шийдвэрээсээ эргэж буцсан мөнгө бүлэглэлийн өмнө бөхөлзсөн хөөрхийлөлтэй шүүх засаглал, тамхины мөнгөөр торгоод өнгөрлөө дөө.
Зочин [202.126.88.40] 2021-01-23 01:46:11
Арай ч дээ хяналт тавих хүн нь сайд биш шүү дээ
Зочин [103.212.118.164] 2021-01-23 02:12:39
Жинхэнэ хийсэн хэргүүдээр нь яллагүй нь аз.