А.Амбасэлмаа: 15071 хүнд PCR шинжилгээ хийхэд 19 хүнээс коронавирус илэрлээ
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Улсын хэмжээнд 1-р сарын 22-нд 15071 хүнд PCR шинжилгээ хийхэд 19 хүнээс коронавирус илэрлээ. Халдвар авсан иргэд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудад хийсэн давтан шинжилгээгээр вирус илэрсэн.Тодруулбал,Монос эмийн сантай холбоотой тав,ХасБанканд батлагдсан тохиолдолтой холбоотой нэг хүнд халдвар илэрсэн бөгөөд Бусад нь Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт гарсан өвчлөлтэй холбоотой ойрын хавьтлууд юм. Улсын хэмжээнд 1611 хүн халдвар авснаас дотоодын халдвар 1108 боллоо.
Сэтгэгдэл
Зочин [192.82.78.117] 2021-01-23 12:46:36
Vaccine_orj irehiig l huleej dee_________!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин [202.9.40.209] 2021-01-23 07:26:45
нэг ч үгэнд нь итгэхгүй болжээ