Түмэн асуудалтай тулах Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Aдмин / Улстөр

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар зарлагдлаа. Одоо түүний хэн байсан нь чухал биш болов. Тэр одоо төрийн гүйцэтгэх дээд байгууллагыг тэргүүлэхээр боллоо.

Монголын улс төрд ид яваа идэвхтэй, нөлөөтэй улстөрчдийг бодвол Л.Оюун-Эрдэнэ залуу хүн. Гэхдээ сүүлийн жилүүд дэх хөдөлгөөнөөрөө бол их дээгүүр бичигдэнэ.

Тэгээд ч ЗГХЭГ-ын дарга байсны хувьд Ерөнхий сайдын ажил арай ойр байж мэднэ. Ямар ч байсан Л.Оюун-Эрдэнэ гэх 41 настай улстөрч Монгол Улсын Ерөнхий сайд болж, халуунтай, хүйтэнтэй улаан нүүрээрээ тулах болж байна.

Ерөнхий сайд болно гэдэг нэг талаар тавилан юм. Харин нөгөө талдаа асар хариуцлага, тэр дундаа өнөөдрийн Ерөнхий сайдын хувьд амар биш байх болно. Ерөөс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод түмэн асуудалтай нүүр тулна.

Улс орон хүнд байна. Олон улсын нөхцөл байдал ч амаргүй байна.

Нэг. Нэн тэргүүний асуудал бол коронавируст цар тахал юм. Өчигдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн орж ирсэн болон дотоодын халдварын 1627 тохиолдол бүртгэгдлээ. Ер нь коронавируст цар тахалтай тэмцэх ажил үндсэндээ замбараа муутай явж ирсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрын унасан нь энэ “хойд хар овоохой”-той холбоотой. Удирдлагын менежмэнт, төвлөрөлт муу, хариуцлагын асуудал олон удаа яригдсан, коронавируст цар тахалтай тэмцэх ажилд хөрөнгө мөнгийг зөв зүйтэй зарцуулсанд олон нийт эргэлзсэн зэрэг ээдрээтэй асуудал олон бий дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд цар тахлын голомтыг хумьж, дэгдэлтийг дарж авах нь чухал болоод байна. Тэгээд дараа нь энэ тахлыг дарах ажилд гарсан хөрөнгө мөнгөний асуудлыг шалгаж, зүй бусаар зарцуулсан хувьдаа завшсан этгээд гарвал хариуцлагыг тултал тооцох ёстой.

Хоёр. Оюу толгойн хэлэлцээр юу болж дуусах вэ гэдэг чухал. Магадгүй, Монгол Улсын хэтэд үзүүлэх нөлөөгөөрөө коронавируст цар тахалтай ч дүйцэж мэднэ. Засгийн газар Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, “Рио Тинто”-тай хэлэлцээр хийж эхлээд байгаа юм. Энэ ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллахдаа ахалж байв. Үнэнийг хэлэхэд “Рио Тинто” Засгийн газрын тавьсан санал ч гэх үү, шаардлага ч гэх үү зүйлд “салаавч” өгч байгаа юм. Манай талаас “155 сая ам.долларын татвараа төл” гэсэн. “Рио Тинто”-тай Олон улсын арбитрын шүүхээр заргалдаж байна. Засгийн газар бас Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээ гээд бүгд дээр нь эргэж харах шаардлага тавьжээ. Харин “Рио Тинто” эдгээртэй санал нийлэхгүй байгаа аж. Хэлэлцээрүүдийн байдал, олон улсад түгээж буй Монгол Улсын талаарх таагүй мэдээллүүдээс харагдана. Энэ нь Монгол дахь “Рио Тинто”-г дэмжигчдээр ч бас дамжиж илэрч байгаа юм.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд “Рио Тинто”-гийн удирдах зөвлөлийн түвшинд Монгол Улсын Засгийн газартай ойлголцож чадахгүй байсан "Оюу толгой" төслийг удирдаж байсан захирлаа сольсон. Ойлголцох сонирхолтой гэсэн мэдээлэл бий. Харин яаж гэдэг нь одоогоор бүрхэг байна.

Ер нь тэгээд Монголын улстөрчид “Рио Тинто”-д үйлчилдэг, тэдний эрх ашгийг хангаж хүлээн зөвшөөрсөөр ирсэн гэдэг хэнд ч ойлгомжтой байдаг. Арав гаруй жил яригдлаа. Энэ хооронд нэг ч өөрчлөлт, хөдөлгөөн ороогүй. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үйл ажиллагаа Оюу толгой ордын үр өгөөжийг “Рио Тинто”-д хэвээр үлдээх үү, эсвэл Монгол Улсад ашигтайгаар эргүүлж чадах уу гэдэг том сорилттой тулж байгаа юм.

Гурав. Улсын эдийн засаг уналттай байна. Коронавируст цар тахлын нөлөөлөл өмнө нь тооцоологдоогүй эрсдэл ч гэлээ Засгийн газар үүн дээр сайн менежмэнт хийх шаардлаг тулгараад байгаа юм. Хамгийн түрүүнд Монголын эдийн засгийн тулгуур болсон нүүрсний экспортын хэмжээ нэлээд муудсан. Цаашлаад худалдаа, тээвэр, уул уурхай, үйлчилгээний салбарын борлуулалтад сөргөөр нөлөөлөөд эхэлчихсэн. Бүр огцом уналтыг үзүүлээд байна.

Статистикаас харахад улсын нэгдсэн төсвийн орлого, экспорт, импорт, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, тэр дундаа уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл, бүх төрлийн тээврээр тээсэн ачаа, аялал жуулчлалын салбар уруудаж, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо, нийт хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл, улсын нэгдсэн төсвийн зарлага, үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн тоо өссөн байгаа юм.

Дээр хэлсэнчлэн коронавируст цар тахлын улмаас эрүүл мэндийн салбарт 115 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт оруулсан, “Эрдэнэт үйлдвэр”-ээс 650 тэрбум, “Эрдэнэс Таван толгой”-оос 69 тэрбум төгрөгийн цахилгаан дулаан, шахмал түлшний хөнгөлөлтөд зарцуулсан. Эдгээр нь эргээд эдийн засгийн ачаа болно гэсэн үг.

Түүнчлэн Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалт, Европын Холбооны хар жагсаалтад ороод гарсан. Ер нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ хурдацтай өссөн. Үүнийг манай эдийн засагчид ч, олон улсын байгууллага ч хэлдэг. Монгол Улсын гадаад өр төлбөрийн нийт хэмжээ 30 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 7.2 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр төлбөр бол хоёр орчим тэрбум ам.долларын төлбөр нь Монголбанкны төлбөр. Цаана үлдсэн өр төлбөрийг бусад хувийн секторын өр төлбөр эзэлж буй юм. 2021-2024 оны хооронд нийт 14 орчим тэрбум ам.долларын төлбөр төлнө. Ирэх жилүүдэд дэлхий нийтээр эдийн засгийн уналт үргэлжилнэ. Монгол Улс ямар бодлого барих вэ, ирэх хямралыг хэрхэн гэтлэх вэ гэдэг бас Л.Оюун-Эрдэнийн томоос том асуудал, бас ачаа мөн.

Дөрөв. Монголын улс төрийн маш тогтворгүй үед Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүн болж байна. Энэ нь коронавируст цар тахал хийгээд 2021 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбоотой. Сонгууль болоход ердөө дөрвөн сар гаруйхны хугацаа үлдээд байна. Аливаа улс төрийн тогтворгүй байдлын цохилт нь хамгийн түрүүнд Засгийн газарт ирдэг. Тэр жишээгээр У.Хүрэлсүхийн Засгийн газар нурчих шиг болсон.

Тиймээс үүнийг төрийн институциуд, эсвэл улс төрийн хүчнүүдийн зөрчлийн аль нь гэдгийг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан энэ байдал үлдэх хэдэн сард хүндэрч мэдэхээр дүр зураг ажиглагдаж байна. Ийм нөхцөлд Засгийн газрын шууд тулах жагсаал цуглаан, эсэргүүцэл тэмцэл ч гаарахыг үгүйсгэх аргагүй. Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар яаж тогтвортой ажиллах вэ гэдэг дээр бас ухаан зарах хэрэгтэй болж байгаа юм.

Л.Оюун-Эрдэнийн тулах эхний хэдэн асуудал нь энэ. Бүтэн улс байтугай ганц хүнд асуудал мунддаггүй. Тэр жишгээр Монголын зовлон жаргал дуусахгүй нь тодорхой.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүн энэ сорилт, ачаануудыг дааж чадах уу. Түүний том улс төрд орж ирээд хийсэн зүйлүүдийг харвал бас л гэж басч болохооргүй. Итгэж болохоор улстөрч харагддаг.

Ирэх өдөр, жилүүдэд нүүр тулахтайгаа дүйх хэмжээний гэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд шилжүүлэн авсан явдал юм. Мөн 2019 оны эхээр Л.Оюун-Эрдэнэ нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Сингапурт заруулаагүй. Энэ бүхний учрыг Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсаар байхад үүнээсээ татгалзаж, хувийн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, 49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг нэр бүхий банк гаргасан байх магадлалтай. Энэ схемийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосны дараа Засгийн газар “Монголиан коппер корпорэйшн” компанитай хэлцлийн ширээний ард суух боломжтой гэж ярьдаг юм. Тэгвэл өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашгаар Монгол Улсын бүх айл өрх, зарим аж ажуйн нэгжүүдийн цахилгаан дулааны үнийг энэ оны долдугаар сарын 1-нийг хүртэл хөнгөлсөн.

Бас “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг Л.Оюун-Эрдэнэ боловсруулсан байдаг. Энэ нь өнгөрсөн, одоо, ирээдүйн давхцал нь оюун санаа, хурд, мөн чанар гэсэн төгс холбоост хадгалагдаж буй бөгөөд урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал нь үндэсний дахин давтагдашгүй онцлогт суурилсан, дэлхийн дэвшилтэт үзэл санаатай хослуулсан Монгол Улсын хөгжлийн загвар аж. Үүгээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь есөн зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн гурван үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн байдаг. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийг явах замаа тавьчихаад Ерөнхий сайд болж байна гэхэд болно. Гэвч энэ бодлогын бичиг баримтыг уншсан хүн хэд байдаг бол, харин шүүмжлэгчид түм бум бий. Юутай ч ийм “Алсын хараа”-тай болсноор Монгол Улс зүг чигтэй болсон гэдгийг улс төрийн бүхий л “жанр”-аараа хүлээн зөвшөөрсөн.

Төрийн үйлчилгээнд “E-Mongolia”-г нэвтрүүлсэн. Яалт ч үгүй л үүний автор нь Л.Оюун-Эрдэнэ. Коронавируст цар тахлын үед Монгол Улсын иргэдэд хамгийн ойр үйлчилгээ нь энэ болоод байна.

“E-Mongolia”-г нэвтрүүлсэн нь иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхэд зайлшгүй хийгдэх шинэчлэл нь төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх явдал байв. Энэ бас Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны тусгагдаад байсан юм.

За нэг иймэрхүү Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газрыг ирэх жилүүдэд тэргүүлэх нь гэж ойлгож байна. Л.Оюун-эрдэнэ 2016 оноос хойш байнга өссөөр “айргийн тав”-аас буухаа больсон рейтингийнхээ үнэн худлыг дэнслүүлнэ. Тэр утгаараа эдгээр ачаанаас гадна улс төрийн хариуцлага хамт үүрч эхэлж байна. Улстөрчийн карьертай нь ч холбоотой. Нэг үгээр хэлбэл, улстөрчийнхөө хувьд, хүнийхээ ч хувьд шандсаа л шалгуулна гэсэн үг дээ.

ӨДРИЙН СОНИН Р.ХИШИГЖАРГАЛ

image


Сэтгэгдэл

Марал [66.181.178.161] 2021-01-27 11:15:27

Сарангэрэл хүрэлбаатар цэдэвсүрэнг солих хэрэгтэй

Марал [66.181.178.161] 2021-01-27 11:13:56

Сарангэрэл хүрэлбаатар цэдэвсүрэн нарыг солих хэрэгтэй

Zochin [103.10.22.117] 2021-01-27 08:17:00

Hurelsuh saida unaj yawaad morio hanilj yawaad nohroo l gedegsen

Зочин [192.82.69.141] 2021-01-27 03:45:34

амжилт хүсье

ахмад настнууд [192.82.69.141] 2021-01-27 03:45:25

Удахгүй Монголын уламжлалт цагаан сар болох гэж байна хэдийгээр цар тахал байгаа боловч ахмадууд цагаан сараа гэрээсээ гарахгүйгээр гэртээ ёсолно шүү дээ. Ахмадууддаа тэтгэвэрийг нь хэдэн төгрөгөөр нэмээд өгчмөөр байх юм даа

Зочин [203.91.115.47] 2021-01-27 01:42:27

Одоо гол ажил нь 1 сарын 31 с өмнө нэхэмжиллээ олон улсын шүүхэд өгөх

zochin [223.104.15.205] 2021-01-27 00:13:50

amjilt zaluu hun chadna

Зочин [202.126.90.49] 2021-01-27 00:00:33

Ердөө л Үр дүн бүхний шалгуур, алдах эрхгүй амаргүй өдрүүд хүлээж байгаа, маш сайн баг, зөвлөхүүдтэй байхгүй бол...

Зочин [64.119.19.124] 2021-01-26 23:13:56

Энэ бид 2 юу хийх вэ дээ. Ядаж байхад энд тэнд томилуулж байгаа хүмүүс нь нэг ч олигтой юм байхгүй.

Зочин [66.181.176.26] 2021-01-26 16:49:22

Саяхан л дээл өмсчихөөд талбай дээр салбагнаад л гүйгээд байхад нь бид дэмжсэн, гэтэл өнөөдөр ганц хүн талбай дээр сууж байхад гарч ирэх ч үгүй нуугдаад... Ганбаатар гишүүний ярьж байгаа юмыг л тэр үед яриад ард түмний дэмжлэг авсан биз дээ, тэгээд одоо яагаад гарч ирж дэмжихгүй байгаа юм, маш туйлбаргүй хүн юм шиг байна

Зочин [202.21.108.33] 2021-01-26 15:52:55

Ажил хийхээс өмнө донгосохоо өмнө хүнд итгэж сайн дэмж хайрла

amjilthydye! [148.60.92.220] 2021-01-26 14:11:49

Niit Mongolchyyd zaluu hyniig demjih ni chuhal tegeed ch zogsohgyi ajiliin yr dyn garnba gej haragdaj baigaa!emneh erenhii said bol mas hychtei temyylelttei temchej irseer Mongoliin ahyid ikheehen nelee yzyylej irsen,yynii yr dynd zaluu hyn nyazaj halsrahgyigeer sain ajillah bolomj bii gej yzej baina!gagchhyy hynee yildberlelyyd hii hooson heleed yabahgyi arga tehnolgo bolon hyanaltiin salgaltiin bainga yabyylaj sain ajillabal ene ylasiin ergyylen abchirah bolomj bii l gej harah yum!!!

Зочин [203.91.115.41] 2021-01-26 14:11:37

түмэн асуудлын 80 хувь нь ардчилсан намын үлдээсэн шүү

Зочин [202.126.90.90] 2021-01-26 23:13:13

За ингээд тэнэгтээд байдаг шүү пялдагуудаа. Та нар шиг багс долоогч нараас болж олон залуучууд алдаж байгаа шүү.

Зочин [103.57.94.94] 2021-01-26 12:44:32

Хэн ч гарсан энэ үе хэцүү, хариуцлага. Амжилт хүсэе.Оюу-Толгой бүү мэд .Дотоод гадаадын шунал.

зочин [119.40.98.18] 2021-01-26 12:00:45

Ерөнхий сайддаа би тусална. Би жирийн иргэн, төрд ажиллаж үзээгүй гэхдээ төрийн ажилтангууд хулгайч гэдгийг мэднэ.

Зочин [202.179.24.72] 2021-01-26 11:09:05

zewuun sda shu horiig sain nairuulna

Зочин [66.181.188.201] 2021-01-26 10:27:07

Улс орныг эдийн засагтай нь авч явна гэдэг амаргүй ажил билээ. Залуу ерөнхий сайд маань энэ албандаа урт удаан амжилттай сайн ажиллах болтугай.

зочин [66.181.191.61] 2021-01-26 10:07:22

Хүрэлбаатар,Сарангэрэл,Боловсролын яамны сайд гураваас бусад нь ОК,ажилд нь амжилт хүсэе.

зочн [202.126.88.190] 2021-01-26 09:47:07

Хүрэлбаатараа зайлуул

Zochin [172.56.42.41] 2021-01-26 07:40:02

Zaluu hun geheer yaadgiin be? Boov n hurdan bosdog geheer uu? Yag l yalgaagui sh dee ,jorlond esgereel sheedgeeree sheegeel olon salbaraas chimh chimheer zoos bosgohoo bodhoos bur shonojin ehnerteigee gijigdeltseel untahgui honj baigaa biz, avgai n yahav ah duu nartaa tosov zohiogool ochigdoroos zavgui utas n tachignaal. Hashir haanaas ehelj saahuu geel huvingaa beldeel ,Har malaa chi yaj ch sain muu ajillsan chamaig neg moson uls toroos neg moson ,bogsiig chine dahij baahgui boltol chine huvhairtal archih gej baigaag medej baina uu? OHIN shig duugaraad yavj baih hoiguur chine 1 talaas komunistuud bakalnii orooltoor nogoo talaas avgai chine huzuunii orooltoor booj alah vii, uhehed l zaluu baina ,tuunees zaluu hun gedeg chine chamaig hoshgiruulj baigaa

Зочин [66.181.177.136] 2021-01-26 07:07:10

sadfdsaf

Зочин [202.9.46.246] 2021-01-26 07:06:23

Хүрэлсүх гэж тэнэг сүрхий хүн болох гээд хэдэн сайхан залуу сайдуудыг хоолноос нь салгаж б.на даа. Зүгээр өөрөө л шалтаг хэлээд л гарахгүй .Чадахгүй гээд л бүрэн бүрэлдхүүнээрээ огцорсон ЗГ-аас шинэ ЗГ-т үргэлжлүүлэн сайд авч болохгүй ээ.

Zochin [202.179.26.124] 2021-01-26 06:49:07

Oyun-erdene zaluu khun zorigtoi shiidemgibaigaarai zuvlukhuudee sain khumuus avaarai.zorisondoo khureerei akhmaduudyn tetgeveriig +mun ch sain bnadaa

Зочин [66.181.161.100] 2021-01-26 08:45:35

Harvard ийн их сургуулийг хэд хэд төгсгөчихсөн боловсролтой залуу юундаа алдахав дээ, зоригтойхон хөдлөх хэрэгтэй. Харваас ухаантай хүүхэд. ККК

Зочин [202.21.124.131] 2021-01-26 06:45:27

монгол улс захын хятадын гар хөлөөр удирдуулах нь дээ

Зочин [59.153.112.125] 2021-01-26 06:23:19

Өөрөө бол дайчин шудрага талдаа л залуу. Гол нь туршлагатай сайн зөвлөхүүдтэй болох хэрэгтэй.

2050 [66.181.191.42] 2021-01-26 05:47:25

Alsin xaraa 2050-bodlogin barimt bichgiig akademich Dorj bolovsruulsan,ix xurlaar batluulsan.yu gej ene xuvin surguuli tugssun setguulch bolovsruulax ve dee.Yach ch bodson. Jooxon ynemshiltei yum bichmeer baina.

зочтн [66.181.178.225] 2021-01-26 05:31:28

Энүүнд оюу толгой салаавч өгөх байлгүү дээ. Зангарагтай алалцах хүн хэрэгтэй хүрэлсүх хүртэл чацага алдаад зугтаад явсаныг мартаж болохгүй.

G [202.126.88.190] 2021-01-26 04:37:14

Temee tengeeree gej! Ene shulag t ESaid ch kheternee! Jenko giin bogsnii alchuur l biz! Yanadaa ene uls oron? 7-8 sard amidral khetsyydnedee? 400 say juulchin ired alaad ogokhiin boluu? Khen chgyi geree Guest house bolgidoo!?

Зочин [66.181.182.122] 2021-01-26 04:28:29

Энэ амьтан зайлаа. Ийм юмаар бид дутахгүй.

yaj genet bayjsanaa tailbarlabal zugeer muushig togloson uu zalilan hiisen uu [59.153.115.232] 2021-01-26 03:53:35

alban tushaal erh medliin toloo yahaach buzahgui HURELSUH iin buunii nohoi shan chin sharh bolno doo

зочин [139.5.218.51] 2021-01-26 03:02:12

Хурдан е.с.сайд болоод тэр шүүх рүү нь бичгээ явуулаач

Баагий [192.82.69.173] 2021-01-26 03:40:45

Баттулга Хүрэлсүх 2 хоёулаа хулгай залилангийн улс.Тэр шүүх дээрээ очиж тэмцэлд. Наана нь үгсэн хуйвалдаад чимээ тасрана биз дээ. Үзэлцвэл хоёулаа гэмт үйлдэлдээ хариуцлага үүрнэ.Оюу толгойн асуудлаа хурдан шийдвэрлэж толгойн өвчнөөсөө салмаар байна.Олон улсын шүүх бидэнд хэрэг болно.Оюунэрдэнийг түргэн томил.

Зочин [192.82.69.173] 2021-01-26 03:28:03

Баттулга гацаана.Их новширхоор.

sad [124.158.82.179] 2021-01-26 03:01:36

iim zolibin saidtai ee chaavaas daa uher nuudee hohichin

зочин [202.70.34.114] 2021-01-26 07:16:36

монгол хүн байж үндэс угсаатан ард түмнээ доромжилсон хэн бэ чи хятад цус гүйсэн шээс л байх даа чаавас

зочин [202.70.34.114] 2021-01-26 02:48:52

Энэ хүнд хэцүү цаг үед томлигдож байгаа шилдэг залуу улс төрч Оюунэрдэнэ сайддаа, нийгэмэрээ шинэчлэгдэхийн төлөө тэмүүлж байгаа монгол улс, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр чин үнэнч зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна. алдаа гаргахгүй хүн гэж огт байхгүй.тиймээс сэтгэл зүрх хоёр байхад ямарч юм зөв голдиролдоо орно шүү.АСАР ТОМ АМЖИЛТ ХҮСЭЁ

Зочин [64.119.23.90] 2021-01-26 05:25:08

Ишш таарсан мэдлэгтэй хvн юм даа. Энэ залуу яаж чадах вэ дэ

Зочин [202.179.21.192] 2021-01-26 03:37:18

Мөн ч гэнэн юм даа

Зочин [203.91.115.48] 2021-01-26 02:47:38

Ирэх саруудад.

Зочин [202.9.47.18] 2021-01-26 02:47:35

Утсан хүүхэлдэй гэж бодож байна. Өөрийн баг бүрдүүлэхгүй үргэлжлүүлж явах байх. ОТ гэрээг тэр чигээр нь хаяна

Зочин [43.228.131.159] 2021-01-26 02:46:14

За одооноос Жуулчны баазууд Зочид буудлууд бэлтгэлээ базаа. Хэдэн мянган буудал, кемп нэмж барь. Одоо л цөм хийдэг цаг. Нээрээ Хөшгийн хөндийд онгоцны буудал хэдийг нэмж бариарай Оюунаа сайдаа.. 400 сая жуулчин авна гэдэг тоглоомгүй их хэцүү шүү. Амжилт шинэ сайддаа.

Зочин [202.126.90.55] 2021-01-26 02:40:04

Өөрийнхөөрөө шинэ багаа бүрдүүлээд орох хэрэгтэй шүү

Зочин [192.82.73.44] 2021-01-26 06:54:25

өөрийн бодлооор шинэ засгаа бүрдүүлээ. одоогийн бузартсан сайданцраас битгий кабинетэд аваарай. сангийн бодлого мэт нь дампуурсан шүү. олигтой хүн тавь

Төрхүү [117.111.12.47] 2021-01-26 02:21:30

ЭНЭ ХЭЛЭЭ ХАЗСАН ХҮҮ ХҮрэлсүхийн Тоглоом болсон юм шиг харагдаж байна.яг Миеэ Эрдэнэбатыг ерөнхий сайд болгж Өөрөө ерөнхийлөгчид унадаг шиг харагдаж байна.Ард түмэн 67 дараа нь 62 суудал өгөөд бүх эрхийг нь өгөөд улс орноо хөгжүүл оюутолгойн гэрээгээ сайжруул гээд байхад давраад ерөнхийлөгч болох гээд дайрах юм даа.Харвардын курс төгссөн энэ хүү үнэхээр том малгай өмслөө дөө.Эрх биш ард нь Хүк байгаа юм байна гайгүй байгаа даа.2024 онд МАНд ямарч найдвар байхгүй шүү

Zochin [60.31.45.61] 2021-01-26 02:21:24

AMJILT BRAVO

Зочин [66.181.189.18] 2021-01-26 02:28:30

Зоригтой хийх хэрэгтэй. Чи мундаг чадна шүү. Оюутолгой Цагаан суварга гэх мэт ордуудаа ард түмний мэдэлд авч ард иргэдийгээ ядуурлаас аврах хэрэгтэй.Ард түмэн дүүдээ итгэл өгч дэмжих болноо. Амжилт сайн ажлаараа.

Зочин [202.9.40.140] 2021-01-26 02:14:46

ГХ. Сангийн . Соёлын. ЭМ ийн сайд нараа солихгүй бол ч хүү минь удахгүй хүүрийнсүхийнхээ араас адгийн шаар болно шүү хүүхээ. Бас цаад новш чинь хөшигний араас чамайг удирдах гээд ясыг чинь янгинуулна даа чи ч их зовлон амсах нь яаанаааааа хүүхэээээээ

Tulgaa [66.181.161.51] 2021-01-26 02:11:19

Яадын бэ үзээд алдаг. Бодол нь л зөв байвал болоо. Ард нь дэмжих баг бүлэг нь байгаа юм чинь. Одоо бол авилгач олигархуудыг гүйцэд балбаад дуусга. Дутуу хаяж болохгүй. Дутуу л үлдээвэл өндийж ирээд араас чинь тупуйдна.

Зочин [202.179.21.192] 2021-01-26 01:54:23

оюунэрдэнэ ерөнхий сайдад үнэндээ чурдана. яанадаа Монголчуудаа төр шалан дээр уналаа. шаландаа мөргөөд л байхаас

зочин [202.126.88.214] 2021-01-26 01:44:56

Хүрэлсүх намынхаа олигархуудад мөнгөнд базуулаад яаж ч чадсангүй ер нь том том ярисан сүржин талдаа хүн байжээ Одоо Оюун эрдэнэ бас л ар талаасаа намын мафид базуулаастай байх байхдаа

Зочин [192.82.73.44] 2021-01-26 06:56:32

ЦЭВЭР ӨӨРИЙН БОДЛОООР ЯВААРАЙ. НААД ЁСЛОЖ МАЯГЛАДАГ МЭДЛЭГГГҮЙ ХАР ХУЛИГААНЫ ҮГЭНД БҮҮ ОР ӨӨРИЙН БОДОЛ ӨӨРТӨӨ ЗӨВ ШҮҮ.

Зочин [122.201.21.175] 2021-01-26 01:41:47

боахэн

Зочин [122.201.21.175] 2021-01-26 01:41:40

айл өрх бүрт наалдацтай юм хийж чадвал залуу хүн өөр юмаа гэж бодох байх даа жишээ нь цагаан сараас өмнө ахмадуудынхаа тэтгэвэрийг нэмээд өгчвөл олон ахмадууд нь хичнээн баярлах уу

Зочин [64.119.19.50] 2021-01-26 03:08:30

Чиний бодол хэнд хамаатай юм. Чам шиг бэлэн юм, хандив харсан шуйлгачингууд сонгуулийн үнэ цэнийг унагаж улс орныг дампууруулахад хүргэж бна. Ямар ард түмэн бна тийм төр засаг бдаг гэдэг. Чам шиг ядуу сэтгэлгээтэй юмнуудын сонголтын үр дүн өнөөдрийн гуйлгачин эз болж бгаа юм.

Igel [202.126.89.209] 2021-01-26 01:37:08

Ene hunees uur hun bdgaguim bj, tegvel saihan ajillaad uguh bailgui dee, olon ch asuudal shiideh heregtei bolj dee. Irged ch asuudal shiidej chadah huniig haij bna

Zochin [66.181.189.10] 2021-01-26 01:26:48

Helj yrij tolovlogoog hen ch gargaj chadna.. Harin biylel ni... Oor gazraas... Deerees irdeg ymdaa....

Зочин [103.212.119.246] 2021-01-26 01:25:12

Залуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд: - МӨНХТЭНГЭРИЙНХЭЭ ИВЭЭЛД БАГТАН танхимаа зөв хүмүүсээр бүрдүүлэн эргэлт буцалтгүй шийдэмгий, шахуу төлөвлөлттэй, хагас сайны амралтгүй, хатуу хариуцлага тооцон АРД ТҮМЭН-ийхээ санал хүлээлтэд тулгуурлан ажиллаж МОНГОЛ УЛСАА МАНДУУЛАН БАДРААХ-ыг ерөөе! ТА МАНДУУЛНА!

Yu [202.126.88.190] 2021-01-26 04:46:07

Chi Ochigdoriinkhoo Lapshanii yldegdliig khalaaj idee! Yun Monkh tenger? Khooloo idchikheed Khorooruugaa yav! Gurul budaa yunii magad!

зочин [64.119.20.3] 2021-01-26 01:10:23

Оюунэрдэнэ сайд аа! Та БОАЖ Соёлын Боловсрол Шадар сайд аа соль.Сарангэрэл чамд бидэнд хэрэггүй.Бусад сайд нараа авч үлдэх таны өмнө нээлттэй.


61 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
61 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.