Өнөөдөр: УИХ-ын чуулган, Байнгын хороод хуралдана
Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 10.00 цагаас эхлэх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалыг танилцуулж байна.
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2021.01.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дараалалыг танилцуулж байна.
1. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль”танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- Бусад.
3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.30 цагаас “Их Эзэн Чингис” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр (Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.
4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хурлдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Туваан нарын 11 гишүүн 2020.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
5.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 16.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
Сэтгэгдэл
Зочин [192.82.69.141] 2021-01-27 03:13:32
амжилт хүсье
Зочин [192.82.69.141] 2021-01-27 03:12:49
УДАХГҮЙ МОНГОЛЫН ИХ ЦАГААН САР БОЛОХ ГЭЖ БАЙНА. ХЭДИЙГЭЭР ЦАР ТАХАЛ БАЙГАА БОЛОВЧ АХМАДУУД БИД ЧИНЬ ТӨРТ ЁСНЫ УЛАМЖЛАЛАА БОДООД ГЭРТЭЭ ЁСОЛНО ШҮҮ ДЭЭ. КОРОНА ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЭНЭ ХҮНД ҮЕД ЮМНЫ ҮНЭ ӨССӨН БАЙГАА ЭНЭ ЦАГТ АХМАДУУДАА БОДООД ЦАР ТАХЛЫН ЭНЭ ХҮНД ҮЕД АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР НЭМЭЭД ӨГЧМӨӨР БАЙХ ЮМ ДАА. АХМАДУУД ҮНЭНДЭЭ ХЭДЭН ТӨГРӨГИЙН ТЭТГЭВЭРЭЭ ЭМ ОЙР ЗУУРДАА Л ТААРАХ ЮМ ДАА. ГИШҮҮД МИНЬ АХМАДУУДЫНХАА ТЭТЭГВЭРИЙГ Л ЦАГААН САРААС ӨМНӨ НЭМЭЭД ӨГӨӨРЭЙ