Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд
Монгол Улсын арилжааны банкуудад хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл хэт өндөр буюу 3 хүртэлх тооны хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 90-ээс дээш хувийг эзэмшиж байгаа дүр зурагтай байна. 2020 оны 11 сарын эцсийн байдлаар банкны салбарын нийт активын хэмжээ 35.8 их наяд төгрөг байгаа бөгөөд үүний 90 орчим хувийг бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө, үлдсэн 10 гаруй хувийг банкны эздийн өмч бүрдүүлж буй аж. Тиймээс уг салбарын засаглалыг ахиулж, илүү ил тод, нээлттэй болгох нь зүйтэй гэж үзэн, Банкны тухай хуульд дараах дөрвөн үндсэн зарчмыг баримтлан нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Үүнд:
1. Банкийг нээлттэй болгох. Банкны системийн хэмжээнд нийт 12 банк үйл ажиллагаа явуулж байгаагаас системд нөлөө бүхий таван банк хуулийн зохицуулалтын дагуу 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх үүрэгтэй болно. Харин бусад банкуудад нээлттэй, эсхүл хаалттай хувьцаат компани байх сонголтыг нээлттэй үлдээв.
2. Хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулна. Нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20-иос хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн. Хуулийн энэхүү шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хангах үүрэгтэй.
3.Банк татан буугдсан үед төлбөр барагдуулах дарааллыг ойлгомжтой болгох, хуримтлалтай иргэн, өрхийн хууль ёсны эрхийг хамгаалахад чиглэсэн байдлаар оновчтой байлгах зохицуулалтыг хуульд тусгав. Энэ хүрээнд иргэд тэргүүн ээлжинд хадгаламж болон харилцах дансанд байгаа өөрийн мөнгөн хөрөнгийг хуулийн этгээдийн өмнө буюу тэдгээрээс тэргүүн ээлжинд авна.
4. Банкны систем дэх нөлөө бүхий банкны тодорхойлолтыг нарийвчлан боловсронгуй болгох. Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд зааснаар нийт системийн таваас дээш хувийг эзэлж байгаа бол системийн нөлөө бүхий банк гэж тодорхойлсон. Харин энэ зохицуулалтаар зөвхөн зах зээлд эзлэх хувиар бус банкны хөрөнгө, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал, мөн харилцагчдын тоо бусад хүчин зүйлсийг авч үзэхээр тусгав. Цаашид банкууд хувьцаат компани болж, хөрөнгийн захад үнэт цаас гаргах тохиолдолд ил тод байдал, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, ашигт ажиллагааны тодорхой шалгуур тавих, зохистой засаглалын зарчмын шаардлага нь өргөн хүрээнд тавигдах болж байна.
Сэтгэгдэл
зочин [202.126.88.166] 2021-02-02 01:57:45
Энэ банкууд чинь төрийн мөнгөөр л бидэнднийг шулдаг юм байна ш дээ Тухайлбал ипотекийн зээл гэхэд төрөөс 4 хувийн хүүтэй гаргахаар банк дамжуулж өгий гээд л 4 хувь нэмээд төрийн мөнгөнөөс иргэдэд өгч дундаас нь хүү цохиод жинхэнэ шулаа явж байна
ЗОЧИН [202.126.88.166] 2021-02-02 01:54:58
ТӨРИЙН МӨНГИЙГ ТӨРИЙНХӨӨ БАНКАНД ХАДГАЛ ТӨР МӨНГӨ ЗЭЭЛ ГАРГАХДАА НЭНЭ БАНКААРАА ДАМЖУУЛЖ ХҮҮ БАГАТАЙ ГАРГА ТЭГЖ БАЙЖ ЭНЭ ШУЛААНЫ БУСАД БАНКУУД ӨРӨСӨЛДӨӨН БИЙ БОЛЖ ХҮҮ БУУРНА ТҮҮНЭЭС ХҮҮГ БУУЛГАНА ГЭЖ ГОНЖИЙНЖОО ДОО ХЭЛЧИЙ
Зочин [64.119.25.168] 2021-02-01 14:09:55
иргэдэд тустай тэдний эрх ашигт нийцсэн хуулийн шинэчилэл түй ч алга
Агаа [124.158.90.3] 2021-02-01 03:03:31
Юу хийж байгаа юм бэ? Манай улсд таарах хууль мөнүү?Банк цөөхөн болоод ббс олон болно
Энг [64.119.26.184] 2021-02-01 02:45:10
Банкны хүүг бууралбал сайн байна
Зочин [202.9.46.84] 2021-02-01 01:31:26
Коронавирусийн үед банкны зээлийн хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байхыг шаардаж байна.