Орон нутгийн сурагчдын хичээл ирэх даваа гаригаас эхэлнэ
Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан билээ. 2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-IV анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног хичээллэнэ гэж тусгасан. Хуваарийн дагуу сурагчид нэгдүгээр сарын эхнээс амарсан юм. Сурагчдын амралт орон нутгийн сурагчдын ирэх долоо хоногт, нийслэлийнх нэгдүгээр сарын 24-нөөс дуусна. Улмаар орон нутгийн сурагчид ирэх даваа гарагаас, нийслэлийн сурагчид нэгдүгээр сарын 27-ноос хичээллэж эхлэх юм.
Сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хуваарийг танилцуулж байна.
I-II анги
- Нийслэлд 12-р сарын 23-наас 1-р сарын 24-нийг дуустал
- Орон нутагт I-II ангийнхан 12-р сарын 23-наас 1-р сарын 17-ныг дуустал
III-V анги:
- Нийслэлд 12-р сарын 30-наас 1-р сарын 24-нийг дуустал
- Орон нутагт 12-р сарын 30-наас 1-р сарын 17-ныг дуустал
VI-IX анги:
- Нийслэлд 12-р сарын 30-наас 1-р сарын 24-нийг дуустал
- Орон нутагт 12-р сарын 30-наас 1-р сарын 17-ныг дуустал
X-XII анги:
- Нийслэлд 1-р сарын 6-наас 1-р сарын 24-нийг дуустал
- Орон нутагт 1-р сарын 6-наас 1-р сарын 17-ныг дуустал амарна.






.jpg)





































.jpg)

.jpg)






























Доктор Л.Мөнх-Эрдэнэ: Огцруул
У.Хүрэлсүх: Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчыг төрийн одон, медалиар шагналаа
А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв дөрөв дахин тэлсэн ч үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна
Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна
Ачаалал их 10 чиглэлд автобус нэмлээ
Хятад–АНУ–ОХУ-ын гурван талт уулзалт пүрэв гарагт АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болно
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа
НӨАТ-ын сугалааны тохирол энэ лхагва гарагт болно
З.Мэндсайхан: 2027 оны төсөв тэтгэвэр, цалингийн нэмэгдэл, татварын реформоор дамжуулан ажлын байрыг хадгалж, нэмэгдүүлэхэд чиглэнэ