МАН гишүүдээ Хятадад сургаж байгаа бол АН-ын гишүүдийг Америкт сургая
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2021-2022 онд бакалавр, магистр, докторт суралцах хүмүүст нэгэн шинэ шалгуур тавигдсан нь хүмүүсийн гайхшийг барав. Инээдтэй ч юм шиг, өрөвдөлтэй ч юм шиг. Учир нь Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй хүмүүст “МАН-ын гишүүн байх” гэсэн шалгуур нэмэгджээ. МАН-ын гишүүн байхаас гадна МАН-ын аль нэг байгууллагад ажилладаг бол давуу тал болно. МАН-ын дүрэм, мөрийн хөтөлбөр намын ажлын талаар мэдлэг туршлагатай, намыг гадаад улс орнуудад төлөөлөх чадвартай байх гэсэн нэмэлт зүүлт тайлбар дагалдуулсныг яана. Хүмүүс шүүмжлээд эхлэхээр тус намын генсек нь“Ардын нам дэлхийн арван улсын намтай гэрээ байгуулсан, “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т намуудын бүх шатны төлөөлөл, намын дэргэдэх эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагын гишүүдийн хооронд харилцан туршлага солилцох, боловсон хүчин бэлтгэх, тэтгэлэгт хөтөлбөрт гишүүдээ хамруулах талаар тохиролцсон” тухайгаа тайлбарлалаа. Ингээд МАН-ынхан хөгшин залуу, эр эмгүй бүгд Хятадад сурах болов шив. Нам бодлогоороо ингэж зохицуулж байгаа гэж харагдаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн конгрессоор нь Хятадын коммунист намын бүх гишүүд, тэдний гэр бүлд хориг тавих тухай яригдаж, мэдээлэгдэж байсан. Коммунист намын 90 сая гишүүн, гэр бүлтэйгээ гэхээр овоо их тоо гарна. Сонгууль гээд энэ асуудал түр намжчихаад байгаа. Мөн Европын холбоо хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан улс орнуудын удирдлагууд, шийдвэр гаргадаг хүмүүст хилийн хориг тавихаа мэдэгдээд байна.
Дэлхийн хүмүүсийн амьдрал маш их өөрчлөгдөж байгаа. Энэ хэрээр улстөржилт ч их болсон. Хуучин бол Хятадын коммунист намын гишүүн Америкт очих нь байдаг л зүйлд тооцогддог байв. Харин ч коммунистуудад либерал эдийн засгийн давуу талыг сурталчлах, түүнд юм бодуулах сайхан далим гэж үздэг байлаа. Харин одоо бол тэгж үзэхээ болиод удаж байна. Коммунистууд ч чөлөөт эдийн засгийг амжилттай хөгжүүлээд дэлхийн тэргүүлэх эдийн засгийн нэгэн болсон. Харин эдийн засаг нь хөгжих тусам хүний эрхийг маш хатуугаар хясан боох, дарангуйлах дэглэм нь улам хүчирхэг болж байна.
Ингэж улстөрждөгийн цаад зорилго нь дэлхийн нэгээхэн буланд хэн нэгэн эрхээ хязгаарлуулж үнэ цэнэгүй амьдарч байх вий, хэсэг бүлгээрээ хүчирхэгжиж дарангуйллын дэглэм тогтоох вий гэсэн болгоомжлол юм. Өнгөрсөн түүхэнд ийм гашуун дурсамж үй түмээрээ бий. Одоо ч үргэлжилсээр. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээгээрээ төдийгүй эдийн засгаараа хүчирхэгжин баяжиж буй манай хойд, урд хөрш бол одоогийн сонгодог жишээ юм. Өмнө нь энэ хоёр том улсад нэг нам эрх барьдаг байсан юм. Одоо нэг хүний хаанчлал тогтоод удаж буй. ОХУ-ын ерөнхийлөгч Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпиний өмнөөс үг хэлдэг зоригтой хүн энэ улсуудад бий юү. Ганц жишээ хэлэхэд, Путины эсрэг жагсаалд оролцогчид Оросын шоронг дүүргэж байгаа мэдээлэл цацагдсан. Дэлхийд нэртэй тэрбумтан Жек Ма-гаа хятадууд барьж хорьсон уу, сураггүй болов. Ямартаа ч тэрбумтны “Алибаба”, “Ант групп”-ийг нь улсын өмч болгох шийдвэр гарчээ. Тэрбумтан гуай Хятадын төрийн банк, эдийн засгийг зохицуулдаг газруудыг сүрхий шүүмжилсэн нь шоронд хоригдож, хөрөнгөө хураалгах шалтгаан болсон бололтой. Энэ мэт хүний эрхийг зөрчиж, ардчиллын үнэт зүйлсийг уландаа гишгэн дарангуйллын нийгмийг тогтоож байгаа нь дэлхийн улс орнууд, хүн ардад маш халтай юм. Ардчилал, хүний эрхийн үнэ цэнийг дээдэлдэг өндөр хөгжилтэй улс орнууд нийтээрээ ийм үйлдлийг эсэргүүцэж, хориг тавиад эхэлсэн. Манай МАН ийм намыг дагаж, далдганаж байж элдэв хоригт орчих вий. Тэгвэл энэ намтай холбоотой, бүр давуу эрх эдэлж намын системд ажиллаж байсан бүх хүмүүс Европ, Америкийг зорих эрхгүй болно. Сэрэмжлүүлэг юм шүү.
МАН Хятадын коммунист намыг дагадгаараа дагаж бүх боловсон хүчнээ урд бэлтгэж эхэлсэн бол АН боловсон хүчнээ Америкт бэлтгэх хэрэгтэй. АН-ын гишүүд, аппаратад нь ажиллаж байгаа бол бүр давуу эрх эдлүүлж бүгдийг нь хуйгаар нь Америк руу явуулж сурга. МАН-ын дангаараа эрх барих хугацаа өдөр өдрөөр богиноссоор байгаа. АН ялалт байгуулж, эрх барих тэр үед барууны боловсролтой боловсон хүчнээр дүүрэн байх хэрэгтэй. Ингэж зохицуулж, тэнцвэр хангахгүй бол эрх баригчдын үзэл бодол хэт нэг тийшээ хазайж, тэр үйл лайг нь ард олон үүрэх болно.
Монголчуудын өнгөрсөн 100 жилийн түүхэнд цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал маш үнэ цэнэтэйгээр бичигддэг. Ардын хувьсгал ялснаас хойш Монголын Ерөнхий сайдууд хойшоо дуудагдан буудуулж, 1937 оны их хядлагаар нийгмийн дээд давхаргын хамгийн оюунлаг, хөрөнгөлөг 100 мянган хүнээ хядуулснаар, үг дуугарах, үзэл бодлоо илэрхийлэх сачийтай хүн ховордсон. Ганц нэг гарч ирвэл хөдөө цөлж, хэн ч биш болгон бусдыг нь айлгаж нам дарж байлаа. Бүгд адилхан бодолтой, тэгш цалинтай, ижилхэн амьдралтай нэг нэгнээсээ ялгарах зүйлгүй бор хоногуудыг Монголын сэргэг сортоотой залуус “Хонхны дуу”-гаар сэрээж, өнөөдрийн өдрийг авчирсан юм. Түүнээс хойш 30 гаруй жил өнгөрсөн ч бид насан туршдаа, бүхий л түүхэндээ ийм байсан мэт аяглаж байна. Хэрэв коммунист үзэл бодол, энэ талын хандлага нэмэгдээд байвал сөрөг хүчин болох АН ардчиллын үнэт зүйлс, суурь зарчмуудаа хадгалж үлдэхийн тулд боловсон хүчнээ Америкт бэлтгэхээс өөр аргагүй. Бодлогоор залуусаа тийш нь олноор нь илгээх хэрэгтэй. Энэ зөвхөн нэг хоёр намын асуудал биш, нийт монголчуудын хувь заяаны тухайд юм. Хэрэв энэ дэлхийд тусгаар улс байхыг хүсч байгаа л юм бол бүх монголчууд ардчиллыг дээдлэн хамгаалж байх нь тэдний үр хойчийнхоо өмнө хүлээсэн ариун үүрэг юм. Хоёр хөршийн сонгогддоггүй дарга нарыг хараад шүлс нь гоожсон улстөрчид олон байна, хойшид ч улам олшрох төлөвтөй. Иймээс монголчууд сэрэмжтэй, бодлоготой байх хэрэгтэй юм.
ӨДРИЙН СОНИН О.ТУЯА
Сэтгэгдэл
иргэн бн. [192.82.78.141] 2021-02-25 15:52:44
АН-гэж байхгүй болсон. Ойлго.
Өвгөн [66.181.178.85] 2021-02-22 16:37:00
Монголдоо сурсан нь дээр дээ гадаадад хэлнээс өөр юу сурдаг юм Монгол чгүй гадаад чгүй шал эрлийз юмнууд төр бариад өөдтэй юм юу ч алга даа манай дээдсүүд төгссөн сургуульгүй хирнээ Монголыг улс шиг улс байлгаад байж чадаж баысан юм шүү
ЗОЧИН [59.153.86.31] 2021-02-22 04:23:25
Америкт сургах нь зөвөө,
Зочин [124.158.66.98] 2021-02-22 04:02:37
.ХҮН НАМЫНХНЫГ БАНГЛАДЕШ ПАКИСТАНД СУРГАХ УУ?ХХХХ
Зочин [66.181.170.162] 2021-02-22 03:26:15
ТАЛЦАХАА Л БОЛЬЧИХ Л ДОО. НҮДЭЭ БООЛГУУЛЖ ЧИХЭЭ ТАГЛУУЛСАН МЭТ Л БАЙХ ЮМ. ЗҮГЭЭР Л ЭНГИЙН БАЙ Л Д АА. ӨӨРИЙН ЧИНЬ АМЬДРАЛД, ЭРХ АШИГТ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ АЛИВАА ЗҮЙЛД СОНОР СОРГОГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ДЭМИЙ ТАЛЦААД ЯМАР Ч АМЖИЛТАНД ХҮРЭХГҮЙ ШҮҮ!!!!!!!!!!!!!!!!
Зочин [203.91.115.52] 2021-02-22 02:44:44
АН-хан америкт авилгын мөнгөөрөө сураад тэндээ зугтаж үлдээд байгаа жишээ нь: сайханбилэг ха ха ха ха
иргэн [192.82.72.135] 2021-02-22 03:28:01
АНУ-д сурсан нөхдүүд авилгаас өөр юм сурдаг юм уу, Элбэгдорж, Сайханбилэг, Баярцогт, Санжийн Баяр бүгд өнөө мундаг АНУчууд ш дээ, буруу юмыг сураад ирсэн юм шиг байгаа юм. Зөв сурвал ч байгаа л даа
zochin [202.126.90.40] 2021-02-21 16:44:28
manan mapiin hulgaichuudad tsolmuulj bsnaas enen deer shu
Ц.Элбэгэдорж [66.181.161.86] 2021-02-21 16:06:06
Манай энэ одоогын засгын газар МАН хятдын засгын газрын шийдвэрээр хөдөлдөг засаг шүүдээ
Үнэн [66.181.190.90] 2021-02-21 14:31:11
Хятадын нөлөөг Монголд нэвтрүүлэхэд хамгийн их зүтгэж байгаа хүмүүс бол АН, МАН аль алиных нь гишүүд Мие, Сү, Энхсайхан, Баярцогт, Нямдорж, Эби нар шүү дээ. Тэд улс орноо худалдахадбэлэн хүмүүс. Ийм ч учраас зарим нь шоронд сууж байгаа. Ийм хүмүүсийн тоо олон болох тусам Монгол улс Хятадын нэг муж болох цаг ойртсоор байх болно. Тиймээс эрлийз, урвагч, авилгачдыг төрөөс хол байлгах, болж өгвөл чимээгүйхэн нухаад байх хэрэгтэй.
Зочин [202.55.188.105] 2021-02-21 11:46:46
МАНАН-н хулгайч луйварчид Хятад, Америкт сурах гэж байгаа бол жирийн иргэд нь хегжлеерее эднээс хол дээр дундыг баримтлагч улсууд болох Швецарь, Финланд, Люксембург, Дани, Норвег зэрэг улсуудад очиж сурах хэрэгтэй.
dn [66.181.179.27] 2021-02-21 08:37:18
Ali nam n hamaagui . ireeduichuud haana ch surch bolno . harin sursan zuilee eh oron ard tumniihee hugjil tsetseglaltend huvi nemer oruulah uhaantai bvl zohiltai! Unuudriin ardchilaliin unet zuil geed bgaa n hesen erh darhtanguud huvichlal nereer ulsiin unet buhniig luivardaj irgedee yduugiin tulruu tulhsen mun uchnuun zeel nereer handiv nereer olj irsen ter ih mungiig tsuvchuulsan n unet zuil mun ym uu??? Iim zuild uursdiiguu hamgaalj huuli zavhruulah n bas unet zui togtnol uu??? Ene uls orniig amar taivan hugjuuleh chin setgelten unuugiin erh medeltnuuded hed bn ve???
эгэл [192.82.76.199] 2021-02-21 04:28:28
ан-ын том луйварчид америкт төгссөн бил үү элбэгдорж баярцогт сайханбалаг энхболд гээд л эсвэл тэд худлаа ярьсан уу Эх орноо хайрлах, хэл сурах хоёр тэс ондоо, нийтлэлч гуай Бас ан гэж одоо бий бил үү их хурлаа хийж чадахгүй 20 жил болоо биз дээ ийм бүлэглэлийг нам гэж нэрлэх үү
Иргэн [66.181.182.50] 2021-02-21 08:05:40
Юутай ч 2 хөрштэйгээ найрсаг харилцаатай байж, оюутан сургах нь буруу юм байхгүй! Харин америкт сурсанчууд юу гийгүүлсийм дээ?! Монгол Улсын Тусгаар тогтнол, Хөгжлийн олон жилийг Орост бэлтгэсэн боловсон хүчин үүрч ирснийг хэлмээр байна! 2 хөршөө алгасч АНУ налж унаад юу ч долоохгүй.
Zochin urgeljle [150.129.142.128] 2021-02-21 02:59:47
Ireedui ur huuhed uvug deedsees Tsusan tangaraga amiaar tulsun Eh Orniig mini ariljih gej bna. Mongolchuudaa sereech unegui um gej haa ch baidaggui um bidnii ireeduig ed nar ali hediine hudaldchihsan tavisan urnd ni barag bid ali hediine gazar shoroogoo aldchihsan tulburuu tuluh depozitiig ugch bgaa um bidhuu? Ene bol yun Ouy tolgoi l boloh bh shuu!!! Ednii amlasnaar bol 30 jiliin daraa bid surgaltand hyatad hel suraad l ed bidnii Ohid huuhduufiig huchindeed l tav duraa hangaj doromjlood l bid neg negeeree Tuvd shig zuliig gol bllohoor uur songoltgui bolno ene bidnii unuudriin ur chini iim tuluustei um shuu gedgiig uhaaraachee minii huurhun Uher Mongolchuudaa yu ch ugui bolno gedgiig tusuuluud uhaaraach!!! Ter ued bid ene saihan Eh Ornoo zuvhun zuudendee l harah bolno Um maanii badnii hum.!!! Bu uzegd gants negeeree bid ene MANANnd idiileed duusna.
Zochin [150.129.142.128] 2021-02-21 02:46:59
Er ni bol Amarbaysgalan darga 15-20 jiliin daraah bidnii buguud uuriinhee amidraliig uridchij haraad helj bna. 2040-3050 onii ued manai Uls Tuvd , Shinjaan Uigur shig bolno geed tusuulduu? Ugui yadaj 50,/‘geed,hyatad heltei bolovsroltou ailiin huuduud Hyatad noenii derged tsalin ihtei ajliig ni hiij busad uher mongolchuudaa darlan zahirna. Hyatad helgui busad ni barlag tuhain ueihee zasag zahirgaand deerelhuulen Odoogiin “Orgil “hudaldaanii tuviin ajilchid shig. Helsniig ni hiin hiihgui bol Oyun sanaanii bolovsrol olgon surgaltand Ulsiin zardlaar jil ba tuunees deesh yavj hyatad hel delhiin hyatad soel hucheer zaalgana. Tiimees odoo erthen shig MAN-g bololtsoo olgoj bgaa deer ni unegui suraad av hyatadiin gar hul umhii deerengui gadaad bodlogiih ni bool bolood ene uls undestnee dagaar oruu!!! Es buguus odoonoos uhaaraad naad balai MAN AN boliood zugeed Mongolooroo bai. Ur bitgii tavi. Ene MAN chini bidnii hamag baylag mungiig hulgailj ur Hyatadad ur taviaad urund ni bidnii ireedui
Монгол хүн [150.129.142.128] 2021-02-21 02:30:24
3 сая хүнтэй монголын боловсролын тогтолцоо, шалгуурт намын шалгуур оруулна гэдэг нь хүний эрхийг асар ихээр зөрчсөн, цаашид эх орноо ч худалдсан байж болох МАН-ын маш том алдаа, ялзралыг харуулж байгаа шүү. Эрх баригч МА намын дарга нь оюуны ялзралтай, явцуурсан сэтгэлгээтэй улс орны хэмжээнд сэтгэж чадахгүй нь харагдлаа. Албан тушаал авмагцаа намаар ялгаварлан гадуурхаж цэвэрлэгчийг хүртэл оролдож ажлаас хална. МАН одоо боловсролд намчирхаж эхэлснээ харуулаад эхэллээ.
Зочин [66.181.179.31] 2021-02-21 00:41:29
АН гэж одоо байдаг юмуу
ЗОЧИН [202.179.27.147] 2021-02-20 23:54:37
СУРАХ Ч ГЭЖ ГЯТАД ХООЛ ИДЭЖ ӨГСӨН ТЭГЭЛГИЙН ЮУАНЫГ НЬ САЛТАЙДАЖ НАЙМАА ХИЙСЭЭР БАЙГААД ИРНЭ
Зочин [172.58.110.183] 2021-02-20 17:30:14
Uhtleee arhidaj bavaltsaj baigaad l irne biz. Uuur yaadiiin...30 jil suarlstlaaa.. usuj undiiisun yu ch baihgui.
j [66.181.182.31] 2021-02-20 15:49:46
jj
Зочин [150.129.140.15] 2021-02-20 14:58:52
Ааван ижийнхээ сургаалйг ойшоогоогүй байж америк хятад хоёроос сурах гэнэ бяд бас сургаальтай хүмүүс шүү Үхсэн эмгэнээс унгас гуй гэдэг бил үү ямар их доромж ямар их дээрэлхүү бна аа эртний түүхт ИХ АРД ТҮМЭН шүү бид
Зочин [64.119.24.22] 2021-02-21 01:58:43
uigeree l yarisaar baina uu
Зочин [139.5.217.72] 2021-02-20 14:25:23
Монголыг худалдсан МАН-ыг бүх удирдлагыг барьж хорих хэрэгтэй. УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ДЭЭРХ БҮРТГЭЛИЙГ НЬ ЦУЦЛААД МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ. Монгол ардын хувьсгалт цэрэг нь энэ ажлыг гардаж хийхгүй юм бол наад нам чинь улсаа зарах гэж байна.
Зочин [66.181.187.116] 2021-02-20 12:55:15
hun namiin gishuudiig japand max-iin gishuufdiig solongost busad namiin gishuudiig шинэ зеланд,австралид сургая
Зочин [59.153.87.13] 2021-02-20 12:38:48
АНУ гэхээсээ илүүтэй жинхэнэ ардчиллыг бий болгож чадсан Тайван, Солонгост сургах бодлого барь
Гадаадад сурахад учир бий. [202.131.225.53] 2021-02-20 12:15:43
Гадаадад сурлаа гээд гадныхны хөл гар болж эрх ашгийг нь Монголд нэвтрүүлэх юм даа. Заавал Хятадад, заавал АНУ-д сурах хэрэгтэй юм уу? Сурсан ч заавал америкийн Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн буюу Ардчилса намын тэтгэлгээр, эсхүл Хятадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр тэнд нь сурах хэрэгтэй юм уу? Татгалзаж болдоггүй юм уу? Тэдэндээ ингэж "сурч" "нөлөөнд нь орж" болохгүйг ойлгуулж болдоггүй юм уу? Сурах нь сайхан, гэхдээ нутагтаа муу хэлүүлэх нь ОНЦГҮЙ ш дээ.
Зочин [64.119.24.250] 2021-02-21 07:51:14
Ёстой зөв хэллээ.
Зочин [66.181.161.109] 2021-02-20 10:08:37
АН сор болсон залуусаа АНУ-д сургах санаа маш зөв. АНУ элчинтэй залуусаа сургая, МАН угшилтай бол виз гаргахгүй байх талаар тохиролцох хийх ч юм уу арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ санаа МАН санаачилж эхэлсэн.
ккккк [192.82.67.165] 2021-02-20 08:33:22
Дураараа бурдаг гарууд олширчээ.
Зочин [64.119.22.115] 2021-02-20 08:32:52
Коммунистууд залуучуудыг Хятадад бэлтгэдэг нь ч үнэн энэ намыг татан буулга
Зочин [203.91.115.55] 2021-02-20 07:52:06
энэ гүтгэдэг сайтыг хаая АН-ы улаан гомо сайт
Зочин [192.82.76.199] 2021-02-21 05:28:00
МАН-ЫН ГИШҮҮН, БОЛОН МАН-ЫН ЯМАР НЭГ УЧИР ХОЛБОГДОЛТОЙ, ТҮҮНИЙ КОММУНИСТ ҮЗЛИЙГ ДЭМЖДЭГ БОЛ АНУ-Д СУРГАХ, ХИЛ ДАВУУЛАХ ВИЗ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗДАГ БОЛОХ НЬ ЗҮЙТЭЙ. ОДОО БИШ Ч ГЭСЭН ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА АН ТӨР БАРИХ, АЛДААГАА ЗАСААД ЦЭВЭРШЭЭД ЯВАХ ИРЭЭДҮЙ БИЙ. ХАРИН ЭНЭ МАН-Д ТИЙМ ИРЭЭДҮЙ ХАРАГДАХГҮЙ БАЙНА
Huuhenjii [124.158.66.185] 2021-02-20 07:17:23
Ene olon namiin hereg algaa bugdiig ni tatan buulgamaar baina namiin gishuun bish bol engiin ardiin huuhduud surch bolobsroh erhgui boloh yum uu yalan guya malchin aab eejtei huuhduud zaabal namiih gishuund elssen baih shaardlagai bolj baina uu
GG [66.181.176.138] 2021-02-20 07:07:56
ULSAA ZARAAD AMERIK YAVCHIH ULSUUD SHUU DEE BILEGSAIKHAN SHIG
Зочин [202.126.89.233] 2021-02-20 07:00:00
Zo zo amar amar
Зочин [202.126.89.189] 2021-02-20 06:35:44
Хаанахын хэн гэдэг мал юу бичиж байгаагаа өөрөө ойлгож байгаа болов уу?
Зочин [192.82.71.172] 2021-02-20 06:30:31
АН ххамгийн их хөрөнгийг Хятадаас авч, түүнийгээ нуухын тулд ийм яриад байна даа. Монголын улс төрөө гэж
Зочин [122.201.31.154] 2021-02-20 06:08:58
3 сая хунийг хэд хувааж талцуулахын бэ ямар инээдтэй бнаа
Зочин [103.212.118.147] 2021-02-20 05:26:05
Ажиглаад байхад эрлийз хурлийз удамтай хүмүүс л хятад хэлний сургуульд хүүхдээ явуулдаг, хятадад боловсрол эзэмшүүлэх нь элбэг
Иргэн [202.126.89.231] 2021-02-20 06:26:08
Тийм байх.
Зочин [103.26.194.198] 2021-02-20 05:50:54
Haha arai2 ymar jiwtsen bodoltoi sonotson tarhitai geher iim bdag bnaa manai mongolin yduu zvdvv archagvi amidralin gol shltgan bolowsrolin asudal shvde delhin tvhig awaad vzehed ymar ch uls vndesten tuhain tsag vydee hamgin dewshiltet soel irgenshiles suraltsah saijrulj uls gvrnee bosgoson bdag ene hytadad surj bgaa olon zaluus iredvid mongolin nigemig awj ywah uhaan medlegtei mundag zaluchud baih bolno heltei bol holtei gej vnen vg shvv odo delhii globalchlagdsan hujaa gej harahin orond ed nar yaj hoghiw manaih yah yostoibgeh metchilen ooroor setgeh heregtei bn hytadad surah manai mongolchudin huwid ashigtai oroso mongo gargalgvi delhin bolowsrolig ezemshehin satsu angli hytad 2 helig surad ireh bolomjtoi
Зочин [103.212.118.147] 2021-02-20 05:24:40
Сүүлийн 20 жил Монголоос хятадад хэдэн зуугаар нь боловсон хүчин бэлтгэж байна. Хятадын зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг. Үр дүнд нь Хятадад элэгтэй хайртай болсон хятад соёлд ууссан хүмүүс л ирж байна
Зочин [103.212.118.147] 2021-02-20 05:21:44
Аль нь ч хэрэггүй. Бид хагас хятад эсвэл амeрик тархи толгойтой болсон хүнээр биш Монгол хүнээр удирдуулмаар байна
Зочин [66.181.189.33] 2021-02-20 06:03:58
Odoo bainshd Oyuk chini.
Зочин [103.26.195.70] 2021-02-20 05:17:35
МАНгасууд МАНгарууд бүгд хужаагийн бөгс длоогч болох юм биздээ
Зочин [139.5.217.119] 2021-02-20 05:04:36
Orovdoltei hYATAD TA SURCH BOLNO GETEL TA TERBUM HEDEN ZUUN SAYA HUNTEI YLSAD ZOVHON ERUUL MEND AGAARAAR HOHIROOD UREED ZOVHON DOLIGNOGCH , HOLDUU TOLGOITOI BOLNO GESEN YG
Зочин [203.91.115.51] 2021-02-20 04:35:25
Одоо яая гэхэв дээ. Махн->МАН ерөөсөө л ийм л дээ. Гэхдээ яах вэ, цус. Тэгээл намын шугамаараа сургаг. Хамгийн гол нь нам дагсан хөлдүүсүүд нь ингэж сураад ч гэсэх болов уу? Би түүнд л санаа зовж байна. Прагматик сэтгэлгээтэй хагас нүүдэлчин, комунист угшилтай люмпэн давхарга яг л монголын боловсролын системийг хакадсан шигээ Хятадын боловсролын тогтолцоог ч гол гаргаж чадах байх гэж би яагаад ч юм бодоод байна. Би үүндээ бараг итгэлтэй байна. Дэлхийн тэргүүлэх системийн боловсролыг дүүргээд ирсэн шилдгүүдээ хардаа. Харвардын комунист гээд Мөнх-Оргил гэж ямархуу зангаргатай музейн үзмэр байна? Элбэгдорж гэдэг нөхрийн улс орондоо хийсэн том гавьяанд Энхбаярыг барьж хорьсон, дөрвөд аялгатай үгийн журамласан толь гаргаж хүчээр мөрдүүлсэн, Богд уулын газрыг зарсан зэрэг нь нэлээд дээгүүрт яригддаг. Хамгийн сүүлийн үеийн харвардчин Оюун-Эрдэнэ гэхэд л 400 сая жуулчин гээд л манийгаа ангайлгаж байдаг шүү дээ. Тэд нэг бол тэр сургуульд жинхэнэ утгаараа суралцаагүй, мөнгөө төлөөд төгсчихсөн. Ү
Зочин [172.58.203.30] 2021-02-20 05:28:38
Хааяаа та өмнө зүгийн хүн үү?!
Зочин [203.91.115.51] 2021-02-20 04:49:41
гүй бол цаад сургууль нь хулхи эсвэл нэг дамжаа л байсан байх. Өөр үүнийг юу гэж тайлбарлах вэ? Монголчууд агуу. Гэхдээ буруу тал руугаа л агуу чанараа хөгжүүлдэг. Тэр талаараа л суутангууд болчих гээд байдаг. Чингис гэж бид бардамнадаг. Яг үнэндээ Чингис бол нэлээн дээд зэргийн хүнд гар л байсан шүү дээ. Менежментийн авьяастай л болохоос. Ахыгаа алахаас гараагаа эхэлдэг биз дээ. Тэгээд л хулхидаж болох хэн л байна бүгдийг гол гаргадаг. Яг үнэндээ Монголын төрийн менежмент гэж иймэрхүү л загвараар явж ирж. Монгол үндэстний хувьд ярьвал харьцангуй иргэншиж соёлжсон төрийн удирдлагыг Хубилай Хятадын төрийн уламжлалын суурин дээр, тэдний хүчирхэг апаратын тусламжтай ажил хэрэг болгож байсан юм. Бусдаар бол монголын төрийн уламжлал гэдэг нь дээрэмчдийн л загвар юм. Төрийн уламжлал хэд тасалдсан боловч өдгөөгийн МАН-н жишээн дээр амь тавьчихаагүй л явж байна. Гэхдээ би гишүүдээ Хятадад сургаж байгааг дэвшил гэж харж байна. Тэнд боловсрол эзэмшсэн нэр зүүгээд ирж буй дундаж монгол тэр дундаа намын гишүүн бол угтаа 20-р зууны Махн-н улс төрийн дээд сургуулийн оройн ангийг төгссөн марксист үзэлтэй малчин эрээс нэг их хол дээрдэхгүй гэдэгт би итгэлтэй байна. Уг нь хоосон хонож үзсэн ердийн иргэн явсан бол арай өөр юм зууж ирэх нь тодорхой. Гэвч тийм хувь заяа байхгүй. Ядаж л намын гишүүн Хятадад очоод бээжин нугас амтлаад хятад ногоогоор даруулж нанчид хүртээд ирэхдээ монгол хонь, үхрийн махнаас арай өөр амтыг мэдрэнэ гэж л найдвар тавья. Өөрөөр юу ч гэхэв дээ. Өөр ч юу байна гэж найдахав дээ.
Зочин [66.181.190.23] 2021-02-20 04:31:23
нам дагасан хулгайч луйварчид цүнх баригчид олшрох юм байна л даа
Зочин [202.126.90.63] 2021-02-20 04:02:17
Тэгээд гадаад явж чадахгүй хурган дарга нарыг Шилийн Богд явуулж тангараг өргүүл.
Зочин [64.119.20.96] 2021-02-20 03:51:04
Америкд бэлтгэгдсэн олон хүн бүгд хулгайч луйварчид болчихсон байвал яахав!!! Бүүр Харвардын Хулгайч нар гэгдэх сайн эрчүүд ч олноороо төржээ!! Ккк.
Зочин [103.57.94.134] 2021-02-20 03:42:15
pzdanii namuud. Dandaa gadnii bogs doloogchid,
Зоч [66.181.161.23] 2021-02-20 03:38:03
Маш зөв нийтлэл бна эрх чөлөө ардчилал үгүй бол Монгол байхгүй болно
Зочин [202.179.26.38] 2021-02-20 03:37:23
хулгайч хүн юм сурахгүй сурахыг ч хүсэхгүй нам шиг хэрэггүй зүйл монголд алга
Зочин [192.82.70.28] 2021-02-20 03:30:23
Энэ намуудын хулгайч луйварчингууд хаанч сураад хэрэггүй шүү дэ ямарч ухамсар суухгүй
Зочин [103.57.94.134] 2021-02-20 03:27:16
ayaya,
Иргэн [192.82.76.58] 2021-02-20 03:24:36
Энэ ч арай дэндэнэ. Намуудыг татан буулгах хэрэгтэй. Улс орон хэцүүдэх нь байна.
зочин [66.181.178.225] 2021-02-20 03:59:16
Битгий эргүүт нам байжийж лидер нь сонгогдон гарч ирж улс орныг удирдана биз дээ зүгээр нэг дулмаа батааг олж ирээд тавьчих юм уу?
erka [64.119.25.81] 2021-02-20 03:23:22
estoi nobsh shig uls umaa hoeriin hoorond an man gej baisnaas hoorondoo bie bienee alaad hen shaanstaina tor bari iim archaagui nobshnuudtai neg ued amidarch baigaadaa gutarch bna