Д.Сумъяабазар: Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллаарай

Aдмин / Хууль

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг холбогдох албаныхан танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн боловсруулалт, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд хяналт тавьж ажилласан талаарх мэдээллийг өгөв.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 103 тэрбум төгрөгийн 437 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүнээс 44 тэрбум төгрөгийн 106 төсөл, арга хэмжээ нь энэ онд шинээр эхэлж байгаа. Харин бусад 334 төсөл нь он дамжин хэрэгжиж буй арга хэмжээ юм.

Мөн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэлд хүнсний үйлдвэрлэл, түгээлт, хангалтыг таслахгүйн тулд энэ сарын 14, 15, 16-ны өдрүүдэд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг PCR/ ПГУ-ын шинжилгээнд хамруулах ажлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн ЗДТГ-ай хамтран зохион байгуулсан. Нийт 18 цэгээр 33,386 хүнийг дээрх зорилгоор шинжилгээнд хамруулсныг мэдээлэв.

Мөн 1800-1200 тусгай дугаарт хандаж, НОК болон нийслэлийн засаг, захиргааны байгууллагуудтай холбогдох асуудлаар санал, хүсэлтээ уламжилсан иргэдэд хариу өгөх, гомдлыг барагдуулж ажилласан талаарх тайлбарыг өглөө.

Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “нийслэл, дүүргийн удирдагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, нэгдсэн зохион байгуулалтаар цар тахлыг давж гарна шүү. Мөн эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээнэ. Хяналт тавьж байна гээд аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг хаагаад , тусгай зөвшөөрлийг нь цуцлаад байж болохгүй. Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжиж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаарай. Хувийн хэвшлийнхэн маань халдвар хамгааллын дэглэмээ баримтаж, тусгай нөхцөл шаардлагаа биелүүлэхэд зөвлөн туслаарай” гэлээ. Мөн нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын харилцаа, хандлагыг сайжруулах, ёс зүйтэй байхад анхаарахыг сануулав.


Сэтгэгдэл

Зочин [66.181.185.49] 2021-02-23 07:44:32

Сумьяа сайн ажиллаж байгаа.

Zochin [103.212.119.207] 2021-02-23 00:31:19

Сумьяа хэрэггүй дээ, одоо үед хүмүүс юмны наанацааныг мэдэхтэй болсон цагт

ард түмэн [192.82.73.25] 2021-02-22 20:57:35

газрын албаны дарга удирдлагуудаа солих цаг ирсэн маш хүнд сурталтай иргэн аж ахуйн нэгжийн газрыг барилгын хуулийн цоорхойг ашиглаж хүчингүй болгоод өөрсдөө авчдаг үйлчилгээ нойл хүн юм асуугаад лугарахгүй компютер дрээ тоглоод суучдаг

зочин [122.201.31.98] 2021-02-22 17:16:00

Ажиглаад ,байхад ,Сумьяабазар харин зангарагтай,бас ,зорилготой ,ажиллаж ,байна шүү. Муулах гэж муулж болохгүй.

Zochin [66.181.161.53] 2021-02-22 15:55:46

Za ajillaad ehlenguut l iim um chin bolohgui bn gd l torgood eheldg shuu bid uneheer hetsuudcn shuu buh 00 c ehelj bn buh baraa materaikaa zeeleer avna gevch bc ard tumend mungu bn yy irligo muu bol tureec tsalin tatvar gd buh zuil neeheer nehgdene ene buhnug zihitsuulj uguurei

Зочин [202.21.98.238] 2021-02-22 15:20:10

ЭНЭ НЭГ БАЛАЙ ЮМ ОГЦРООЧЭЭ!!! АРД ИРГЭД ҮҮНИЙГ ХҮСЧ, ШААРДАЖ БАЙНА!!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.