“Huawei” ухаалаг гар утасныхаа үйлдвэрлэлийг бууруулна

Aдмин / Гадаад мэдээ

БЭЭЖИН. /Nikkei/. Хятадын “Huawei” компани 2021 онд үйлдвэрлэх ухаалаг гар утасныхаа эд ангийн захиалгын хэмжээг 60 хувиар бууруулжээ. Энэ тухай “Nikkei” сонин салбарын эх сурвалжаас иш татан мэдээлэв.

Тус сонинд мэдээлснээр, Huawei компанийн захиалга 2021 онд 70-80 сая ухаалаг гар утас үйлдвэрлэхээр төлөвлөж буйг харуулж байна. Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч тус томоохон компани өнгөрсөн онд 189 сая ухаалаг гар утас гаргажээ. Үүнээс харахад энэ жилийн үйлдвэрлэлийн хэмжээ 60 гаруй хувиар буурахаар байна.

АНУ-ын Засгийн газраас тус улсын үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах боломжийг нь хязгаарласнаас хойш буюу 2019 оноос хойш “Huawei” компани ухаалаг гар утас үйлдвэрлэхэд бэрхшээлтэй тулгарч байгаа юм. 2020 онд “Huawei”-д тавьсан хоригийг өргөжүүлсэн нь зарим чухал чипийг худалдаж авах боломжгүй болгожээ.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [109.89.151.254] 2021-02-23 05:06:37

Хятадууд хоригийн горыг амсаж эхэлж бгаа юм бна даа янз нь. Copy paste болон оригинал уйлдвэрлэл инженерчлэлийн ялгаа гэж энэ дээ. Удахгуй санхуугийн уналтанд орно. Удахгуй орос хятад хойд солонгос гээд гурвалсан улс улдэх юм биз дээ.

Зочин [64.119.24.250] 2021-02-23 00:29:27

Монголчууд минь эх орон элгэн түмнээ л боддог бол Хятад утас авахгүй түүний оронд хулан 21-ээ авцгаая.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.