Эмнести Интернэшнл: Навальныйг цаашид "Үзэл санааны хоригдол" гэж нэрлэхгүй

Aдмин / Нүүр

Хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллага Оросын блогчин, сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг цаашид "үзэл санааны хоригдол" гэж нэрлэхгүй хэмээн мэдэгджээ. Энэ нь 2000-аад онд Навальныйн хэлсэн үгтэй холбоотой бөгөөд түүний үгс "үзэн ядалтыг дэврээсэн" гэж үзэж байгаагаа хүний эрхийн байгууллага мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.

"Манай дотоод журмын дагуу үзэн ядалтыг дэврээсэн гэж үзэж болохуйц үгсийг олны өмнө хэлсэн хүн "үзэл санааны хоригдол" гэсэн статустай байж болохгүй" хэмээн Эмнести Интернэшнл байгууллагын Дорнод Европ, Төв Азийг хариуцсан медиаменежер Александр Артемьев ТАСС агентлагт мэдээлжээ.

Гэхдээ блогчныг суллахыг Оросын эрх баригчдад хандан уриалсан нь хэвээр үлдэнэ гэдгийг тэрбээр онцолсон байна. Мөн Навальный өмнө нь хэлсэн үгээ буцаавал "үзэл санааны хоригдол" гэсэн статусаа эргүүлэн авч болно хэмээн мэдэгджээ.

2000-аад онд Алексей Навальный цагаачдыг дорд үзсэн үгс бүхий хэд хэдэн видео бичлэг хийсэн бөгөөд харин өөрийгөө "дипломтой үндсэрхэг үзэлтэн" хэмээн нэрлэж байсан аж. Чухамхүү энэ дорд үзсэн хандлага нь түүнийг Эмнести Интернэшнл байгууллагаас "үзэл санааны хоригдол" гэж нэрлэхээс татгалзах шалтгаан болжээ.

"Үзэл санааны хоригдол" гэх нэр томъёог Эмнести Интернэшнл байгууллага 1960-аад оноос хэрэглэж эхэлсэн. Улс төр, шашин эсвэл бусад итгэл үнэмшлийн улмаас, түүнчлэн угсаатны гарал, хүйс, арьсны өнгө, хэл, үндэсний эсвэл нийгмийн гарал, төрөл садны холбоо, өмчийн статус, бэлгийн чиг хандлага болон бие хүний бусад онцлог шинжүүдийн улмаас эрх чөлөөгөө хасуулж хорих ял авсан, бусад байдлаар эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүнийг "үзэл санааны хоригдол" хэмээн нэрлэдэг аж.

Эргэн сануулахад, Алексей Навальный 2021 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Германаас Орост эргэн ирэх үедээ онгоцны буудал дээр баривчлагдсан юм. Москва хотын Симоновскийн шүүх түүнийг "Ив Роше"-ийн хэргээр тэнсэн харгалзах ял авснаа зөрчсөн буруутай гэж үзсэн. Хэдийгээр тэрбээр Германд эмчилгээнд байсан ч түүнийг заасан хугацаанд холбогдох албан дээр ирж бүртгүүлээгүй гэж буруутгасны улмаас 3.5 жил хорих ялаар шийтгэжээ. Өмнө нь тэрбээр гэрийн хорионд байсан хугацааг нь ялын хугацаанаас хасч 2 жил 8 сарын хорих ялыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Эх сурвалж: www.shuud.mn


Сэтгэгдэл

Зочин [103.57.95.222] 2021-02-25 14:12:29

Орост хүний эрхийн байгууллагууд нь хүртэл хэмжэлэшгүй эрх ерөнхийлөгчөөсөө айгаад дуу хоолойгоо гаргаж чадахгй хэцүү юмаа.Путинтэй холбоогүй асуудлууд дээр бол бол том том дугарцгааж хүний эрхийг хамгаалагчид болцгооно.

ЗОЧИН [202.179.25.43] 2021-02-25 04:10:59

ЭНЭ НЭГ ЮМ ЗОВЛОНТОЙ НӨХӨР. ӨӨРӨӨ ТИЙМ Ч САЙН ХҮН БИШ. ЗҮГЭЭР Л ТООХГҮЙ ОРХИЧИХ БАЙСАН ЮМ. ШАЛ ДЭМИЙ НЭРД ГАРГААД ОД БОЛГОЧИХЛОО. ХҮН АЛСАН БАЙСАНЧ УЛС ТӨРЖҮЛЛЭЭД ГҮТГЭСЭН СУЛЛАА ГЭЭД БАЙХ БОЛЖ.

Зочин [59.153.115.221] 2021-02-24 15:51:09

Навальны шүүх хурал дээр : "Намайг хордуулсан байхад хэн ч Орост мөрдлөгө явуулаагүй, хэрэг ч үүсгээгүй . Тэгсэн мөртлөө хориог зөрчиж зөвшөөрөлгүй явсан, нэг хүнийг муулсан гэх хэрэг үүсгэж хэдэн жилээр яллаж байна....." гэж ярьсан байнлээ_

Зочин [202.9.46.67] 2021-02-24 03:37:40

Орос Хятад хоёр улс ардчилал эх орныг нь сүйрүүлнэ гэдгийг мэддэг учраас ардчилал байгуулахыг хүсдэггүй.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.