Харвалт, шигдээс, хавдар, түлэгдэлтийг 100 хувь ЭМД-аар эмчлүүлнэ

Aдмин / Эрүүл мэнд

Төрөлхийн гажиг засах мэс заслын бүх зардал 100 хувь ЭМД-ын сангаас гарахаар болсон талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-аас мэдээллээ. Өмнө нь жишээ нь, зүрхний төрөлхийн гажиг заслын мэс засалд ЭМД-ын сангаас 3 сая төгрөг олгож байсан. Харин шинэ тогтоолоор тохиолдол бүрт 8 сая төгрөгийн санхүүжилт гаргахаар болж байна. Энэ нь мэс заслын зардлыг 100 хувь санхүүжүүлж байна гэсэн үг аж.

Түүнчлэн хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр болж байгааг ЭМДЕГ-ын дэд дарга Г.Гийхнаран мэдээлэв.

Иргэдийг хамгийн их санхүүгийн хүндрэлд оруулдаг харвалт, шигдээс, хавдар, түлэгдэлт, төрөлтийн гажиг, төрөх эмэгтэйчүүд зэрэг оношоор эмнэлэгт хэвтвэл төлбөрийг 100 хувь ЭМД-ын сангаас даах талаар тэрээр мэдэгдлээ.

Мөн өмнө нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж олгоход ЭМД-ын сангаас санхүүжилт олгодоггүй байсан. Зөвхөн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг л санхүүжүүлдэг байсан бол шинэ тогтоолын хүрээнд даатгалын байгууллагатай хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний гэрээ байгуулсан бол хэвтүүлэн эмчлэх болон амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ЭМД-ын сангаас санхүүжилт олгохоор болжээ. Энэ мэтээр Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ оны “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” 3 дугаар тогтоолын хүрээнд хийж буй шинэчлэлийн талаар ЭМДЕГ-аас өнөөдөр танилцуулав.

Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг төрийн өмчийн эмнэлэгт хийлгэхэд нэг тохиолдолд 160 мянган төгрөгийн санхүүжилт олгодог байсан бол одоо төрийн болон хувийн хэвшлийн даатгалын байгууллагатай гэрээтэй эмнэлэг дээр өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэхэд даатгалын сангаас 70 хувь, иргэн 30 хувийг нь гаргахаар болсон байна. Бусад тусламж үйлчилгээний төрлөөс шалтгаалж хамтын төлөлтийн хувь харилцан адилгүй. Ер нь ЭМД-ын сангаас даатгуулагчийн авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 230 мянгаас 130 сая төгрөгийн зардлыг санхүүжүүлэхээр заасан хэмээн тайлбарлав.

Иргэд, даатгуулагчид эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа заавал өөрийн хурууны хээгээр баталгаажуулна. Тухайлбал, иргэд эмнэлэгт хэвтсэн бол түүнийгээ хурууны хээгээрээ баталгаажуулахаар зохицуулжээ


Сэтгэгдэл

Зочин [139.5.216.134] 2021-02-25 04:08:24

Хэзээнээс хэрэгжих вэ?

Зочин [66.181.161.121] 2021-02-25 10:53:07

Хэзээнээс ххэрггэжих вээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.