МАН-ын 100 жилийн ой

Aдмин / Улстөр

2021 оны 6-р сарын 25-нд тохиох Монголд улс төрийн анхны нам байгуулагдсаны 101 жилийн ойд

10 ТЭРБУМЫН ӨРТӨГТЭЙ НИЖГЭР БАЯР

Шадар сайд асан Я.Содбаатар 2020 оны 11 сард “МАН-ын 100 жилийн ойд зориулан улсын төсөв дээр 10 тэрбум төгрөг тавьж байна. Үүгээр 100 жилийн ойд зориулан бүтэн жилийн арга хэмжээ зохион байгуулна” гэж мэдэгдэж байв.

Энэ бол байрны урьдчилгааг 30 сая гэж тооцвол 3300 өрхийн ипотекийн зээлийн урьдчилгааг төрөөс дааж санхүүжүүлэх мөнгө. Төсвийн алдагдал 5 их наяд төгрөгт хүрч, 69 мянган ажлын байр өнгөрсөн нэг жилийн хугацаанд байхгүй болсон үед жаахан моральгүй л шийдвэр л дээ. Гээд МАН төрийн эрх барьж байгаа үедээ энэ зэргийн баяртаа зориулж, тэр зэргийн төсөв гаргалгүй яахав!

ЭЛЧИН САЙДЫН ЗОВЛОН

Гадаадад суугаа манай Элчин сайд нар энэ өдрүүдэд Гадаад яамны сайдынхаа өгсөн үүргийг биелүүлж чадаагүйдээ бажгадаж суугаа аж! Хятад, Хойд Солонгос, Лаос, Вьетнамд суугаа Элчин сайд нарыг эс тооцвол шүү дээ! Гадаад харилцааны яамыг МАН-ын Ажлын албаны дарга толгойлсны хэрэг юусан билээ? Элчин сайд нарт үүрэг өгч, суугаа орныхоо гол гол намуудаар МАН-ын 100 жилийн ойд баяр хүргэсэн баярын цахилгаан олж явуулахыг даалгажээ.

image

Социализмын үед МАХН-ын ой, их хурлыг нижгэр тэмдэглэж, Америкийн Коммунист Нам, Угандагийн Коммунист Нам зэрэг орон бүхний коммунист намууд баярын цахилгаан явуулдаг байлаа. Гэтэл ХХI зуунд Азийн хэдэн коммунист улсаас бусад улсуудад коммунист нам нь байхгүй болсон тул Элчин сайд нар чардайж хөөцөлдөөд бүтсэнгүй. Швейцарьт суугаа Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн төвөөс өгсөн үүргийг хөөцөлдөөд бүтээж чадаагүй бололтой, твиттертээ бухимдлаа жиргэжээ. Швейцарийн Ардын Нам /Swiss People's Party/ МАН-тай адилхан нэртэй ч гэлээ Төв Азийн экс-коммунист намын ойд мэнд хүргэнэ гэвэл гонжийнжоо!

Уг нь Ё.Отгонбаяр хөөцөлдлөгөө сайтайсан бол Америкийн Коммунист Нам одоо ч байгаа л даа! Тэр ч байтугай МАН-тай адилхан 30-р их хурлаа хүртэл Чикагод хийгээд авсан АКН уламжлалаа бодоод баярын цахилгаан явуулах л байсан байх.

1920 ОН УУ, 1921 ОН УУ?

Өнөөгийн МАН, өмнөх МАХН ч намаа 1921 оны 3-р сарын 1-нд байгуулсан гэж үзсээр ирсэн ба 2021 оны 3-р сарын 1-ны өдөр буюу өнөөдөр бол МАН байгуулагдсаны 100 жилийн ой хэмээн хөөрцөглөж буй.

Гэтэл 1919 онд Хятадын генерал Сюй Шүжэн Монголд ирж, автономит эрхийг устгахад үндэсний засаг төрөө сэргээх зорилготой Хүрээний ба Консулын 2 бүлгэм 1920 оны 6-р сарын 25-нд Туул голын хөвөөнд найр хийх нэрийдлээр цуглан нэгдэж, “Монгол Ардын Нам” нэртэй улс төрийн байгууллагыг байгуулж, Догсомын Бодоо намын тамгыг сийлсэн. Ихэнх улс, нам түүхээ аль болох урагшлуулахыг хичээдэг байтал МАН хойшлуулахыг чармайдаг нь ямар учиртай болохыг социализмын үед ойлгож болох ч харин одоо үед ойлгоход эрүүл ухааны логик хэрэгтэй буй заа!

Хятадын Коммунист Нам 1921 оны 7-р сарын 23-нд байгуулагдсан. МАН яалт ч үгүй 1920 оны 6-р сарын 25-нд байгуулагдсан Азийн анхны улс төрийн нам мөн.

1921 ОНЫ 3 САРЫН 1-НД ЮУ БОЛСОН БЭ?

МАН-ын зааврын дагуу УИХ-ын тогтоолоор Засгийн газраас зохион байгуулж, орон даяар нижгэр тэмдэглэх 1921 оны 3-р сарын 1-ний өдөр ямар үйл явдал болсон бэ?

1920 онд барон Унгерн Монголд нэвтэрч, гамингуудыг хөөн, Нийслэл Хүрээг эзэлснээр Коминтерн Алс Дорнод дахь аюулгүй байдлаа хангах зорилгоор түүнийг яаралтай устгах шаардлага үүсчээ. Тиймээс Сюй Шүжэн-ий гамин цэргийг Монголоос хөөх тэмцэлд Коминтерныг туслахыг гуйж байсан МАН-ыг энэ зорилгодоо нийцүүлэн яаралтай өөрчилжээ.

Чухам ийм зорилгоор МАН-ыг Зөвлөлтийн экспортын нам болгож өөрчлөхийн тулд 1921 оны 3-р сарын 1-нд Троицкосавск тосгонд Коминтерний Алс Дорнодын хэлтсээс зохион байгуулсан монгол, орос нийлсэн 17 хүн зөвлөгөөн хийжээ. Зөвлөгөөн гурван өдөр үргэлжилж, 3-р сарын 2-нд оролцогсдын тоо 19 болж, 3-ны өдөр 26-д хүрсэн байна. Уг хурлаар МАН-ын удирдах байгууллагыг Төв Хороо гэж шийдэцгээсэн нь анхны 7 хувьсгалчийн ч ой тойнд байхгүй Большевик намын удирдлага байгууллага болох Центральный комитет гэдгийн үгчилсэн орчуулга болой.

Энэ өдөр МАН-аас “Түмэнд тунхаглах бичиг” гэдэг намын мөрийн хөтөлбөрөө зарлажээ:

“Дундад Иргэн улсын хүний тоо маш олон, муж хязгаар, үндэс суртал нь хэд хэдэн буй учраа зүй нь мөн хэд хэдэн анги өөрөө нь эзэрхэн засах улс байгуулан, өөр хоорондоо гэрээ дүрэм тогтоож, тангарагийн Холбоот Дундад Улс болбаас зохих тул манай монгол үндэстэн мөн энэ холбоонд багтан орохоос татгалзах явдалгүй, харин ч Өмнөд хятад, Умард хятад, Сычуань хязгаар, Түвд, Хотон, Манж, Монгол зэрэг дор дороо өөрөө нь эзэрхэн шударга засаг байгуулж, бүгд хоорондоо нэгэн хэлхээ баталж, Холбоот улс байгуулбаас сая харилцан бие биенээ дарлалцахгүй болоод гадаадын эзэрхэг түрэмгий аюулаас хамгаалахад сайн” гэжээ.

1921 оны 3-р сарын 1-нд баталсан МАН-ын дээрх мөрийн хөтөлбөрийг орчин үеийн найруулгаар уншвал Хятад нь хятад, төвд, манж, уйгур, монгол 5 үндэстний Холбооны улс болох ёстой бөгөөд МАН нь Хятадын Холбоот Улсад Холбооны улс байдлаар нэгдэхээс татгалзахгүй, харин ч гадаадын довтолгооноос хамгаалахад сайн гэдэг логикийг хоёрдмол утгагүйгээр бичжээ.

Энэ нь орчин үеийн Хятадыг үндэслэгч Сүн Ятсен “Төр байгуулах стратеги” номондоо бичсэн Хятадын Холбоот Улсын тухай төсөөлөл юм. 1999 оны 5-р сарын 17-нд Тайвань-ы Ерөнхийлөгч Ли Дэнхуй Умард Хятад, Өмнөд Хятад, Төвд, Шинжаан, Тайвань, Монгол, Манжуур хэмээх 7 Холбооны Улс байгуулах саналаа зарласан нь хэсэгтээ л шуугиан дэгдээсэн дээ!

СҮН ЯТСЕН-Ы ҮНЭНЧ ШАВЬ НАР

Сүн Ятсен бол Хятадын үндсэрхэг үзэлтэн, орчин үеийн Хятадын үндэсний эцэг гэж шүтэгддэг нэгэн. Мөнөөх МАН-ын 100 жилийн ойн логон дээр дүрслэгдсэн 5 хөндлөн зураастай тугийг 1911 онд зохиосон гар шүү дээ! Хятадыг нэгтгэх, хөгжүүлэх тухай түүний үзэл санааг Хятад, Тайвань нэгэн адил баримталдаг. Гэтэл түүнийг үхсэнээс хойш 100 жилийн дараа хаа холын Монголд түүний үнэнч шавь нар тодорно гэж Сүн Ятсен өөрөө ч зүүдлээгүй байх.

Манай төрийн 3 өндөрлөгийн нэг, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар “Сүн Ятсений ардын гурван зарчим нь Америкийн ардчиллын үзэл санаа, Хятадын уламжлал, Европын социалист үзэл санаа гурвын нийлбэр цогц болсноороо гайхамшигтай юм.” гэж нэгэнтээ мэдэгдсэн бөгөөд “Манайд 1923 оны нутгийн захиргааны дүрэмд Сүн Ятсений засаглалын онолын үзэл санаа нуугдаж байдаг” гэдэг нээлтээ хийжээ. Тэрээр Үндсэн хуулийн засаглалын зарчимд Сүн Ятсений онол орох ёстой гэдгийг онолын түвшинд нотолж, Стэнфордод “гэгээрснийхээ” дараа УИХ-ыг толгойлж, 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлыг батлуулсан нь хувь заяаны шоглоом ажгуу.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын улс төрийн “хөшигний ар дахь эзэн” Д.Амарбаясгалан “Бид Хятадын Коммунист Нам ба Хятадтай нэгэн замаар замнаж, Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдлийг бий болгохын төлөө хичээнгүйлэн зүтгэхэд бэлэн байна” гэж амласан байдаг. Хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдэл (人类命运共同体) гэдэг Сүн Ятсен-ы бодож олсон томьёо нь БНХАУ-ын Үндсэн хуулийн оршил болон Хятадын Коммунист Намын дүрэмд байдаг заалт юм.

Саяхан Хятадад тэтгэлгээр сурахад тавигдах шаардлагын нэг нь МАН-ын гишүүн байх ёстой болсон байсан. Бид тэгэхээр Хятадын Үндсэн хууль ба Хятадын Коммунист Намын дүрмийг Монгол Улсын Үндсэн хуультай хамт дагаж мөрдөх үүрэгтэй болсон ажээ!

ОЙ НЬ ДАВХЦСАН ХОЁР НАМ

Энэ жил МАН-ын 100 жилийн ой нь Хятадын Коммунист Намын ойтой давхцаж байгаа. ХКН-ын 100 жилийн ойг тохиолдуулж, сүүлийн 8 жилийн хугацаанд Хятад улс ядуурлыг бүрэн шийдсэнээ Ши Жиньпин уржигдар зарласан билээ. Гэвч Монголд хүн амын 3-ны 1 буюу 940 мянга нь ядуурлын шугамаас доогуур түвшинд амь зогоож байна. МАН 100 жилийнхээ 88 жилд нь төр барьсан бол ХКН 1949 оноос хойш 72 жил төр барьсан.

ХКН 100 жилийн ойгоо угтаж, авлигын эсрэг тэмцлийг гол зорилтоо болгож, 2019 онд 526 000, 2020 онд 50 2000 ХКН-ын гишүүнийг авилгын хэрэгт холбогдуулан шийтгэжээ.

Харин МАН 100 жилийн ойгоо тохиолдуулж, Шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, хараат бус ажиллах ёстой Авлигатай тэмцэх газрыг Засгийн газрын харьяа байгууллага болгож, дархлагдсан хулгайч нар, төрөөс төрсөн долларын тэрбумтнуудаа “хуулиар хамгаалав”.

МАН нь Хятадын Коммунист Намын дүрэм, Хятадын Үндсэн хуулийн заалтыг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгддэг мөртлөө ядуурал, авлигын эсрэг огт тэмцэхгүй байгаа нь логикийн хувьд ойлгомжгүй юм.

МАРКСЫН ЗӨГНӨЛ

Түүх дандаа давтагддаг, эхнийх нь эмгэнэл байдаг бол дараагийнх нь инээдэм байдаг гэж Карл Маркс 1852 онд дүгнэсэн байдаг.

Өнөөдөр бол МАН-ын 100 жилийн ой. МАН-ын гишүүд фэйсбүүк, твиттерт намынхаа 100 жилийн ойн логогоор гангараад эхэллээ. МАН 100 жилийн ойдоо зориулж, 5 хөндлөн зурааст далбаа хийлгэснээ логоныхоо голд байрлуулжээ. Гэтэл энэ далбаа нь Хятадын генерал Сюй Шүжэн 1919 оны дүн өвөл Хүрээнд ирээд Монголын тусгаар тогтнолыг устгах ёслолын дараа Богд хааны ордны өмнө мандуулсан гамин цэргийн далбааг хуулж зурсан мэт адилхан болчихжээ.

1912 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Хятад нь Бүгд Найрамдах Улс буюу манайхны хэлж заншсанаар Дундад Иргэн Улс болж, Сүн Ятсен-ы санаачлагаар төрийн далбаагаа хятад, монгол, манж, төвд, уйгур 5 үндэстнийг бэлгэдэж, 5 хөндлөн зураастайгаар хийсэн байдаг.

image
2021 оны 3 дугаар сарын 1-нд гамин цэргийн далбааг МАН-ын далбаа болгож, Хятадад Холбооны Улс байдлаар нэгдэх тухай тунхаг бичгийг баталсны 100 жилийн ойг Эх орончдын өдөр гэж тэмдэглэх нь Марксын зөгнөсөнчлөн эмгэнэл, бас инээдэм бус уу?

Нийтлэлч Б.Гүнбаяр


Сэтгэгдэл

АААlngmvqu [178.158.65.160] 2021-11-16 21:38:53

https://bit.ly/gtom-ua-2021-seriyal

АААdblqhcu [178.158.70.35] 2021-11-02 05:46:14

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

Зочин [192.82.78.153] 2021-06-13 07:09:40

Тэтгэлгээр сурахад МАН-ын гишүүн байх ёстой шаардлагыг хаанаас харах вэ? Монголын ЗГ тэтгэлэг, Хятадын ЗГ-ын тэтгэлэг, МАН-ын тэтгэлэг аль нь ву??

zocinn [192.82.70.60] 2021-03-02 00:55:23

Uuniig bichig mongolchuudiig tenet gej boddog bololtoi. Ydaj too meddeggui setgeliin khoorloor soliorchee. 3300 orchod 30 say ogohkod 100 terbumi bolno.10 bish.!?!

Zochin [64.119.20.247] 2021-03-01 23:24:47

Пүрэвсүрэн гэдэг чинь ховч хар гэдэг бил үү. Хаха. Ажил хийж чадахгүй ховлож бол чадна. Хутгуур нөхөр дөө. Тэнд үүнийг хэн ч тоохгүй л дээ. Тэнд хэний мөнгөөр байдаг юм бол.

Зочин [66.181.161.127] 2021-03-01 16:32:08

Сүйрвэл таарна..Ман

Зочин [202.126.89.28] 2021-03-01 15:05:34

Ardyn namd bayar hurgeie! Muuluulah tusam ulam gialalzanaa! Mongolyn Munh Tenger iveenee !!!

зочин [202.179.8.210] 2021-03-01 14:14:20

МАН - н 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.МАН ард түмнээ ивээж мөнх орших болтугай.

Зочин [150.129.142.139] 2021-03-01 11:36:31

уухай

Зочин [150.129.142.139] 2021-03-01 11:36:10

МАН НАМ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЖ АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ НЭМЖ ӨГМӨӨР БАЙНА АА

Зочин [124.158.65.188] 2021-03-01 22:24:10

зөв шүү.

Зочин [202.126.90.45] 2021-03-01 13:18:24

Горьдсон чинь голондоо, гозойдог чинь цавиндаа./Гозойхоо болиод удаж байгаа даа, хөөрхий амьтан /

Зочин [202.9.46.154] 2021-03-01 10:51:00

Ardiin nam ardiin zasag mandtugai Gants namtai uls baih heregtei manaih Olon namiin hereg alga zalhmaar

Монголчууд [64.119.18.98] 2021-03-01 09:06:13

Ажиллаж амьдрая гэвэл Ардын намыг, Алхайж хэвтээд шагнал тэмдэг горьдвол АН-ыг бараад гэдэг ёстой үнэн юм байна шүү

Зочин [202.179.21.196] 2021-03-01 07:21:51

МАН намыг би маш сайн нам гэж хэлэхгүй ч одоо байгаа бусад намуудаас хамаагүй дээр ажилладаг АН намын хэдэн лидерүүд даан ч улс орныхоо төлөө ажилласангүй хэдэн бүлэглэлдээ хуваагдчихаад тэр бүлэглэлээ хамгаалахын тулд хоорондоо тэмцэлдэж улс орноо ч самраад хаячихдаг иим л намБусад намууд бол үнэхээр улс орноо аваад явчих чадавхитай нам байхгүй ээ Нэгэнт намгүй тогтолцоо байдаггүйгээс хойш яах билээ Гэхдээ сүүлиин хэдэн жил өинөх жилүүдииг бодоход юм сайн талруугаа өөрчлөгдөж байна

Иргэн [64.119.17.65] 2021-03-01 06:57:43

МАН. ЗГ.Хайрт их удирдагч удахгүй болох У.Хүрэлсүх мандаттугай.

Зочин [66.181.183.249] 2021-03-01 06:23:14

МАН ЫН СҮЙРЭЛ УДАХГҮЙ ИРНЭ ЭНХБАЯР ХҮРЭЛСҮХ 2 ЭНЭ НАМЫГ ЦААЗЫН ТАВЦАНД ХҮРГЭЖ ҮҮРД БАЯРТАЙ БОЛГОНО ҮҮРД БАЯРТАЙ БОЛСНООР МОНГОЛ УЛС ХӨГЖИН ДЭВШИЖ МАНДАН БАДАРНА!!!

зочин [203.23.49.199] 2021-03-01 05:25:53

Ардын Нам Ардын Засаг МАНДТУГАЙ.

Зочин [66.181.185.251] 2021-03-01 05:09:08

Монголын төрийг сүйрүүлсэн.Луйварчин хулгайч нарын идэж ууссан аа гайхууллах ой.

Зочин [66.181.176.128] 2021-03-01 04:54:40

Швейцари юу гэж МАН д баярын цахилгаан илгээх вэ дээ, түй маа гэх байх, МАН чинь зүсэа хувиргасан коммунистууд шүү дээ., ер нь шууд татан буулгах хэрэгтэй. Энэ лаларуудад ХКН, СХН, КН аас өөр баярын цах лгаан ирэхгүй шүү дээ, өөр хоорогдоо худлаа баярян мэндчилгээ явуулаад л бүх юм нь тавиллтай жүжиг

зочин [103.229.122.69] 2021-03-01 04:28:34

МАН-г татан буулгаж өмч хөрөнгийг нь хураагаагүй, 7 аймаг намын ордон байруудтайгаа үлдсэн зэрэг нь өнөөдрийн энэ байдалд хүргэхэд их нөлөөлсөн Харин өнөөдрийн төр засаг тийм шударга юм бол бүх намын өмч хөрөнгийг хурааж нэг гараанаас дахин шинээр намууд байгуулагдах боломжийг гаргаж өгвөл ард түмнийхээ өмнө том гавьяа байгуулна

Зочин [103.57.94.36] 2021-03-01 04:23:07

Анх үүсгэн байгуулагч Бодоо Данзангаас авхуулаад энэ намд алуулсан хэдэн хүн бдаг болдоо. Одоо ч хурга төлгөн коммунистууд хүн алж хүчин хийгээстэй л бгаа шүү. Үүрэг нь гэж боддийн шиг бгаан

МАНЫ ХИЙРХЭЛ [202.179.15.3] 2021-03-01 03:21:15

МАНЫ ПЗПАКУУД ТАРАН БУТАРЧ БАЙЖ Л МОНГОЛД ТЭНГЭР ЦЭЛМЭХ БОЛОЛТОЙ ДОО..ХИЙСЭН НҮГЭЛ ИХТЭЙ ОРЧИН ЦАГИЙН НЯЛХ ХУЛГАЙЧИД ДАЛАН ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ХУВЬСГАЛТ НАМЫН НЭРЭЭР БАЯРХАЖ ТУЙЛШИРАХ ЮМ БИЗ ДЭЭ АЛУУРЧИН НЯЛХ ТӨГЗӨГНҮҮД...АЛАЛЦНАА МУУСНАЙ ХУЛГАЙЧ ШИНЭ ҮЕИЙН ХУУРАМЧ АЛУУРЧИДТАЙ...

Зочин [202.9.40.234] 2021-03-01 03:14:28

Баярын мэндээ

zochin [202.9.40.44] 2021-03-01 13:35:12

ENHRII hairt NAM iinhaa buyn hishgiig chamgui hurtsen chi bayrla.., bayrla..,Alivaa yum buhen ehleltei ba tugsgultei..,

Зочин [150.129.141.37] 2021-03-01 03:04:51

Монголд улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе МАН монголын ууган улс төрийн нам одоо ч засаг барьж байна ирээдүйд ч барих байх сайн ч муу ч их юм хийсэн нам өнөөдөр бид тусгаар улс гээд цээжээ дэлдэж яваа энэ намын гавьяа бүх юмыг харлуулдаг буруу өнцгөөс харах үзэл их байна өмдгүй байж өвдөг цоорхойг дооглоно гээч болох юм даа АНынхан өөрсдийгөө хичээ бусдаас сайныг сур дандаа саарыг сурч саарыг яриад өөдлөхгүй дээ

Зочин [202.179.21.215] 2021-03-01 03:14:23

Бодоо Лосол тэргүүтнээ буудан хороож иргэдээ ялгаварлан гадуурхсаар 100 жил болжээ БАЯР уу бидда минь

Иргнг [192.82.69.119] 2021-03-01 02:58:32

МАН г /тэр үеийн.МАХН / 1990 онд хориглож татан буулгха ёстой байв .Хүний эрх ардяилал чөлөөт зах үээлийг сонгон амжиллтай яваа хуучин соц орнуудын төлөөллүүд болох Польш Румын Чех Словак Прибалтмкмйн улсууд Гүрж Украйн өөрсдийн орнуудын коммунист намууд хуучны үзэл суртлөа хаяснаар амжилт олж урагшаа явж байна Бид харин ухарсан МАН н ачаар МАН г түүхэн таьцнаас арчицгаая Монгрлчуудаа

Татан буулгах чинь дэс дараатай үйл явц. [202.131.225.53] 2021-03-01 11:26:52

Эхлээд Хятадыг тавцангаас арчиад алга болгочих. Үүний дараа л МАН-ыг арилгаж чадна. Тэгэж чадах уу? Чадахгүй бол ЧИМЭЭГҮЙ сууж бай. Кх!

Урагшилж байгаа юм уу? Нурж байгаа юм уу? [202.131.225.53] 2021-03-01 11:22:56

Гүрж, Украин 2 ч "урагшилж" байгаа ч юу болдоо. Одоо хойноос нь Армени оровш. Кх!


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.