2021 оны 3 дугаар сарын 01-нээс, 08-н хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Aдмин / Нүүр

Хур тунадас: 2-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 3-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд нутгийн зарим газраар, 5-нд Алтайн уулархаг нутгаар, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: 2,3,4-нд зарим газраар, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд тал хээрийн нутгаар 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эгь, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна. 4-5-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.