УОК-ын Шуурхай штабын бүтцийг шинэчилнэ

Aдмин / Хууль

Монгол Улсын Шадар сайдын дэргэдэх шуурхай ажлын баг энэ сарын 3-нд хуралдав.

Хуралд ирэх дөрөвдүгээр сарын 02 хүртэл эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, дархлаажуулалтын явцын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав. Шадар сайд С.Амарсайхан тусгаарлах байрны орчин нөхцөлийг сайжруулах, вакцинжуулалтыг эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгав.

Улсын онцгой комиссын Шуурхай штабыг шинэчилсэн зохион байгуулалтад оруулахыг мөн холбогдох албаныханд үүрэг болгов.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан Сонгинохайрхан дүүрэгт гэрийн тусгаарлалтанд орсон ч хэрхэн халдвар хамгааллын дэноэм сахах талаар мэдээлэл өгөхгүй байна гэх гомдол ирүүлсэн иргэнтэй утсаар холбогдож, мэдээлэл авав. Мэдээллийн дагуу УОК-ын Шуурхай штабын албан тушаалтнуудыг газар дээр нь очиж ажиллаад, зөрчил дутагдлыг арилгах үүрэг өгөв. Тэрбээр иргэдэд хүндрэл чирэгдэл учруулалгүй, түргэн шуурхай ажиллаж тусгаарлах байрны шинэчилсэн түр журмыг дагаж мөрдүүлэхтэй холбоотой мэдээллээр хангаж ажиллахыг даалгалаа.


Сэтгэгдэл

Zochin [46.224.12.227] 2021-03-04 21:26:14

Shine shadar said sain ajillaj bgaa shuu

Ард [202.126.89.195] 2021-03-04 13:05:49

Обег-ын тэр нэг 3хадаастай дуракыг солиоч .Цомхон чадварлаг баг ажиллаасай.

Зочин [43.242.243.93] 2021-03-04 13:00:25

Спорт клубууд ажиллах зөвшөөрөл өгсөн юм уу? Ажиллаад л байх юм. Гадуур маскгүй согтуу, хүмүүс, хүүхдүүд зөндөө байна

зочин [103.10.22.67] 2021-03-04 09:04:10

УОК ын шийдвэрүүд бодож боловсруулсны үндсэн дээр гардаггүй юм байна гэдгийг олон удаа харууллаа .цаг авч шинжилгээ өгнө гээд 3 сарын 3 нд хэлж байсан шийдвэр 4 ны 13 цагт очиход авсан цаг чинь хэрэгсэхгүй болсон дугаарлан зогсож байгаад өг гэж байх юм . зай барих журам олон өдөр хэрэгжсэнгүй шавсан баахан хүмүүс . энэ бол бүх цэгт гарсан үзэгдэл .шинжилгээ өгөх гэж яваад халдварт өртсөн нь хөдөө орон нутагт очсоны дараа нь халдвар нь илэрч байгаа юм биш үү . хөдөө амьдардаг биш бол үй олноор нь золголтоор гаргаж яадаг юм бэ.зайлшгүй явах ёстойг нь гарч явахыг зөвшөөрөөд аав ээж ах дүүдээ золгох хэсгийг нь гаргахгүй байх нь зөв .соц үед хотоос хүн санааны зоргоор гадагш явах ,хөдөөнөөс хүн хот явах замбараатай байсан .өвчнийг хөдөө алдах эрсдэл маш өндөр байна .эд өвчингүй үед хөдөөгийн замд амралтын өдөр болгон үхэцгээнэ бурхан минь яасан хэцүү юм.

зочин [66.181.169.70] 2021-03-04 04:37:04

орон нутагт 1 хаалга 1 шинжилгээгээр орон нутагт явуулмааргүй байна. Бие хүн бүр шинжилгээтэй зорчих хэрэгтэй.

Зочин [119.40.98.177] 2021-03-04 02:34:01

Орон нутаг руу гарах хөдөлгөөнийг хязгаарламаар байна Алба, амины ажилаар хүмүүс их явж байна Орон нутаг руу өвчин алдах эрсдэл их байна

Зочин [119.40.98.177] 2021-03-04 02:32:30

Орон нутаг руу гарах хөдөлгөөнийг хязгаарлах хэрэгтэй байна Алба, амины ажилар хүмүүс үх явж байна

Зочин [202.126.90.125] 2021-03-04 02:13:33

Газрын луйварчин шударга дүртэй шуналын хүүдий

Зочин [66.181.176.128] 2021-03-04 01:29:13

Ууганбаяр архагшсан буруу хүн байлээ шүү, өөрчилсэн дээр

Зочин [202.126.88.213] 2021-03-04 01:20:22

2 хоногийн өмнө өгсөн шинжилгээний хариу гарахгүй ба . Онцгой комиссынхон утсаа авдаггүй . БГД-ийн эрүүл мэндийн төв утсаа авдаггүй .

Зочин [103.57.94.24] 2021-03-04 01:17:06

Ок

Зочин [202.126.89.195] 2021-03-04 00:56:07

Энэ шадар сайд чинь монгол түмний төлөө юм бишүү . Эсрэг , цалгардуулсан болгоныг олж хараад байхын .. одоо ажил хэрэг болговол ч

Зочин [64.119.21.27] 2021-03-06 12:20:43

Үнэн Одоогийн шадар сайд мундаг сайн ажиллаж бна Улам их амжилт хүсье


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.