Хаврын чуулганыг энэ сарын 15-нд нээнэ

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй өдөр чуулахаар заасан. Энэ дагуу УИХ-ын хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж заасан.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг намрын чуулганы төгсгөлд УИХ баталсан. Нийтдээ 50 хуулийн төслийг хэлэлцэхээр дараалал тогтоосон.
ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ЖАГСААЛТ:
1/“Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
2/“Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
3/“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
4/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
5/Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл;
6/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
7/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
8/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
9/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
10/Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд;
11/Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
12/Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
13/Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
14/Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
15/Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл;
16/“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
17/Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
18/Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
19/Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
20/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
21/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
22/Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
23/Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;
24/Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл;
25/Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай хуулийн төсөл;
26/Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
27/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл;
28/Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
29/Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
30/Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
31/Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
32/Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
33/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
34/Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл;
35/Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
36/Шүүх байгуулах тухай хуулийн төсөл;
37/Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
38/Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
39/Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
40/Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
41/Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл;
42/Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;
43/Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
44/Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
45/Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
46/Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
47/Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
48/Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
49/Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
50/Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [150.129.143.222] 2021-03-06 00:50:55
ОДОО БАЙГАА ХУУЛИУДЫГ Л ИХЭВЧЛЭН ЭРХ БАРИГЧИД ӨӨРТ АШИГТАЙГААР ӨӨРЧЛӨН НАЙРУУЛАХ ЮМ ШИВ ДЭЭ, АЧ ХОЛБОГДЛЫН ДАРААЛЛААР НЬ МОНГОЛЫН НЭГЭН АРД ХЭЛЖ БНА: ҮХ-Д 2 ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТТАЙ /ТӨРИЙН ЭРХ БАРЬДАГ АИХ, ЗӨВХӨН ХУУЛЬ БАТАЛДАГ УБХ/ БАЙХААР НЭМЖ 2024 ОНООС ДАГАЖ МӨРДӨХ ХУУЛЬ ГАРГА, ТЭТГЭВЭРИЙН ТУХАЙ ХУУЛИА ӨӨРЧИЛ /НДШ-ИЙГ НЭРИЙН ДАНСАНД ОРУУЛДАГ, ТҮҮНИЙГ НЬ ҮЛДСЭНД НЬ ӨВЛҮҮЛДЭГ/, ДЭЛХИЙ ДЭЭР ХААНА Ч БАЙХГҮЙ ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТОРГОХ ЯЛЫГ 80% ЦӨӨЛ, УИХ-ЫН ГИШҮҮДЭД ХЭРЭГ ҮҮСГЭХ, МӨРДӨН ШАЛГАХ, ЯЛ ОНОГДУУЛАХЫГ ЖИРИЙН ИРГЭНТЭЙ АДИЛ БОЛГО, УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТ, ШҮҮХ ДЭЭР ХЭРЭГ НЬ НОТЛОГДСОН Л БОЛ ЭГҮҮЛЭН ТАТДАГ ХУУЛЬ ГАРГА, АВИЛГА,АЛБАН ТУШААЛЫН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ТОМ ХЭРЭГТЭНГ ХЯТАД ШИГ ЦААЗЛАХ, БҮХ НАСААР НЬ ХОРИХ, ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ ЗААЛТ НЭМЖ ЯЛЫГ ЧАНГАРУУЛ, УБ ХОТЫГ ЭКО ХОТ БОЛГОХ /БҮХ АРГА ХЭМЖЭЭГ ЦОГЦООР НЬ ШИЙДСЭН/ ХУУЛЬ ГАРГА, ҮХ-ИЙН 6.2 ЗААЛТЫГ "НИЙТ АРД ТҮМНИЙ ӨМЧ" ГЭЖ СЭРГЭЭХ,ОФФШОРТ, ГАДААДАД МӨНГӨ ХАДГАЛАХЫГ ХОРИГЛОСОН ХУУЛЬ ГАРГА.
Uls turch. [66.181.161.61] 2021-03-05 06:45:28
4 sarin 1nd tetgewer nemex bailgvi dee.
Зочин [66.181.161.13] 2021-03-05 00:45:58
Ѳрх бүрийн сая тѳгрѳгѳѳ хэлэлцээчээ