БОАЖ-ЫН ДЭД САЙД Ц.БАТБАЯР ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Aдмин / Орон нутаг

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна. Энэ үеэр тус аймгийн БОАЖГ-ын үйл ажиллагаатай танилцаж байгаль орчин, аялал жуулчлалыг хөгжүүлэх орон нутгийн бодлого, зорилт, арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо.

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан: “Байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Шаргалжуутын рашаан ус орчмыг орон нутаг өөрийн хамгаалалтдаа аван олон улсын жишигт нийцсэн орчин болгон тохижуулах, мөн орон нутгийн орлогоо нэмэгдүүлэх, хүний оролцоогоор сүйтгэгдэж буй байгалийг өөрөөр нь сэргээх, хамгаалах, хөгжүүлэх тухайд анхаарч буй тухайгаа салбарын дэд сайдад танилцуулсан юм.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2021 оны төлөвлөгөөнд Баянхонгор аймагт байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр 44 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Дэд сайд Ц.Батбаяр цөлжилттэй тэмцэх, зэрлэг амьтнаа хамгаалах, рашаан ус орчмыг зохистой ашиглах, хамгаалах, бичил уурхайн асуудал буюу байгалийн нөхөн сэргээлтэд онцгойлон анхаарч ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.


Сэтгэгдэл

зочин [65.49.38.139] 2021-03-10 09:01:19

эд нар тэгээд бичил уурхайл гэхий тэр том уурхай гээд байгаа компаниуд чинь харин жинхэнэ сүйтгэж дуусч байгаа нөхөн сэргээлт ч хийсэн юмгүй хаядаг

zochin [65.49.38.139] 2021-03-10 08:53:37

уул уурхайн компаниуд их нэмэгдээд байвал цөлжилт уламл нэмэгдэнэ ер нь баянхонгор говь-алтай 2 уул уурхайн нэртэй болов уул хулгайн алтны компаниудаар талхлуулаад дуусах нь дээ хүн амьдрах эцэсгүйл болох байхдаа

Зочин [66.181.186.170] 2021-03-05 14:56:10

цөлжилттэй яаж тэмцэх арга нь чухал байна албаны хүн ээ

Зочин [66.181.186.170] 2021-03-05 14:55:22

хаанаас гарч ирсэн шулаач юм бол доо

Зочин [92.223.73.124] 2021-03-06 07:55:51

Хүүк даргын хүн


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.