Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө

Aдмин / Хууль

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох үүрэг чиглэл өглөө.

Шуурхай штаб нь Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 22 дугаар тушаалаар шинэчлэгдэн байгуулагдаж, ажиллагаа-зохион байгуулалтын баг, тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохион байгуулах баг, орон нутаг, бүс хариуцсан баг, хяналт-шинжилгээ, үнэлгээний баг, төлөвлөлтийн баг, нөөц, хангалтын баг, мэдээллийн технологи, харилцаа холбооны баг, захиргаа, санхүүгийн баг гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан иргэдээс ирж байгаа мэдээллийг ангилах, санал, гомдолд хариулт өгөх, тусгаарлах байрны халдвар хамгааллыг сайжруулах, тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдэд зөвлөмж мэдээлэл бүхий гарын авлагыг бэлтгэн хүргэх зэрэг үүрэг, чиглэл өглөө гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Zochin [46.224.12.227] 2021-03-08 16:02:44

Orosiin beleglesen vaktsinaa hurdan hiil dee diildehgui shuu

Зочин [66.181.176.128] 2021-03-08 12:58:05

Вакуин Спутник рлпоагүй болдоо шүү, та нар цаг алдаж ОХЖ ын элчин сайд бараг өөрөө гуйж байж 10,0 м туг вакцин бэлэгллэлээ, одоо мөнгөө шийдэж түргэн аваач ээ, дуракууд өнөөдөр ЕР хүлээн зөвшөөрлөө.

Ок [202.9.40.59] 2021-03-07 20:51:49

Урлагынхан цангасан юм шиг хаа сайгүй тоглолт хийгээд байна зүгээрүү сайдаа

Зочин [66.181.161.52] 2021-03-07 18:50:40

fa nar chadahgui


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.