"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний зардалд 30.7 тэрбум төгрөг баталснаас 18.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ

Aдмин / Эдийн засаг

Төрийн аудитын байгууллага Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн 2021 оны хоёрдугаар сарын 11-23-ны өдрүүдэд Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээнд бодит цагийн аудитыг хийжээ. Энэхүү аудитын дүгнэлтийг үндэслэн, Шадар сайдад 10, Эрүүл мэндийн сайдад 7, НОК-т 1 зөвлөмжийг хүргүүлсэн хэмээн ҮАГ-ын дөрөвдүгээр газрын захирал, тэргүүлэх аудитор Я.Самбууням мэдээлэв.

Тэрбээр "Бодит цагийн аудит нь үүсэж буй асуудал, алдаа дутагдлыг тухай бүрт нь холбогдох албан тушаалтнуудад зөвлөмж өгөх хэлбэрээр зөрчлийг арилгах зорилготой юм. Үндсэн гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд

  1. УОК, НОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үр дүнтэй байгаа эсэх
  2. Санхүүгийн хөрөнгийн нөөцийг оновчтой зөв захиран зарцуулж буй эсэх,
  3. Шинжилгээ, оношилгооны ажил нь оновчтой зөв хэрэгжиж буй эсэхийг хянасан" гэв.

“Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд урьдчилсан гүйцэтгэлээр 442.3 мянган иргэнийг хамруулж, анхны шинжилгээгээр халдварын 56 тохиолдлыг илрүүлсэн байна.

Энэ үеэр гарсан нийтлэг гарсан зөрчлөөс дурдвал:

  1. УОК, НОК болон холбогдох төрийн байгууллагуудын батлан гаргасан төлөвлөгөөнүүдэд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулах хариуцан, зохион байгуулах ажлын хэсэг, байгууллага нэгжийг томилохдоо Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, удирдлагын зохицуулалт, чиг үүрэгтэй уялдуулаагүй, хуулийн этгээд, иргэний оролцоог тусгаагүй, Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд суурилаагүйгээс уг арга хэмжээний хэрэгжилт доод болон дунд шатанд хэрэгжүүлэх, биелэлтийг тооцоход хүндрэлтэй байдлыг үүсгэсэн.
  2. Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэхээс өмнө хязгаарлалт тогтоох, шинжилгээ авахтай холбоотой ерөнхий мэдээллийг иргэдэд өгсөн ч зохион байгуулалтын талаарх нарийвчилсан, системтэй мэдээллээр бүрэн хангаагүй байв.
  3. Шинжилгээ авах байнгын цэг, явуулын баг төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулсан боловч цэгүүдийн ажлын ачааллыг жигд зохион байгуулаагүй байна.
  4. Аудитын дүгнэлтэд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хэрэгжилтэд МХЕГ, ЭМЯ, НЗДТГ-ын ХШҮХ-ээс хяналт тавьж, тодорхой зөрчлүүдийг арилгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан гэдгийг онцолж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 94.5%, нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийн хөдөлгөөнийг 96.5% хүртэл хязгаарлан дэглэмийг сахиулж ажилласан байна.

Харин "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн талаар Тэргүүлэх аудитор Я.Самбууням "Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уг арга хэмжээг зохион байгуулахад 57 тэрбумыг төлөвлөжээ гэх мэдээлэл гарч байсан ч Засгийн газраас 30.7 тэрбум төгрөгийн зардал гаргахаар баталсан. Үүнээс 18.4 тэрбум төгрөгийг зарцуулсан" гэв.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:54

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:54

Зочин [150.129.143.2] 2021-03-11 14:52:54

baahan ter bum tugrug yarisan garuud_______buon budlian_______arga buhniig suvegchilj yaj ideh ve gedgee l bodoj baigaa_________!!!!!!!!!!!!!!!!!!!

ЗОЧИН [202.179.27.112] 2021-03-11 01:40:24

ЦАГ ЗАВ, ХАРИУЦЛАГА, АЖЛЫН АЧААЛАЛ, ШИНЖИЛГЭЭНИЙ ХАМРАГДАЛТ, ХАРИУЦЛАГА, ШИНЖИЛГЭЭНИЙ АЛДАА ЗЭРГЭЭС ХАМААРЧ ЗЭРЭГ НЬ ХИЙ ДЭМИЙ МӨНГӨ ЗАРСАН АЖИЛ БОЛНО ГЭЖ ХЭЛЭЭД Л БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ОНОМ САНГИЙХНЫ АМААР ХИЙСЭН. БҮТЭЛГҮЙ БОЛБОЛ ОНОМ САНГИЙХАН ШАЛТАГ ГАРГААД ИРНЭ, БҮР ОДОО ХЭЛЭЭД БАЙГАА ХҮН НЭГ БҮРИЙГ ХАМРУУЛЖ ЧАДААГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ ЭНЭ ТЭР НЬ ТОДОРХОЙ БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ОДОО ЯМАР БАЙНА. ЯГ Л ХЭЛСНЭЭР БОЛЖ БАЙНА. ТЭГЭЭД ОДОО ЯАХАВ ДАХИХ УУ? ШИНЖИЛГЭЭ АВААД ДУУСАХАД Л ТҮРҮҮНИЙХ НЬ ХАЛДВАРТ ӨРТӨХ ЭНЭ ТЭР ТОДОРХОЙ БАЙСАН Ш ДЭЭ?

Zochin [103.229.120.107] 2021-03-10 16:26:49

Iim ymand ayudit hiigeed yahav . 2020 onii ulsiin tusuvt ayudit hurdan hiigeech

Зочин [192.82.84.11] 2021-03-10 14:20:23

ЯМАР Ч ҮР АШИГГҮЙ ЦАЦСАН МӨНГӨ ОДОО ЭНЭ ГАРЖ БГАА ГАРАЛТЫН ТООГОО ХАРЖ БН УУ? АНХ ГАРАХАД НЬ АВАХГҮЙ ЯСАН ЮМ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.