Улиастай суманд хатуу хөл хорио тогтоохгүй

Aдмин / Орон нутаг

Улиастай суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Шуурхай штаб хуралдаж, хатуу хөл хорио тогтоохгүй байх шийдвэрийг гаргалаа.

-“Завхан аймагт томилолтоор ажилласан гурван иргэнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотой аймгийн Шуурхай штаб хуралдаж дараах шийдвэрийг гаргаад байна. Тухайлбал батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 20 иргэнийг цаг алдалгүй тусгаарлах байранд оруулж, хамгаалалтад авсан. Хоёрдугаар хавьтлын 86 иргэнийг хяналтад авсан тул Улиастай суманд хатуу хөл хорио тогтоохгүй. Нэгдүгээр хавьтлын 20 иргэнээс маргааш түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна. Мөн коронавирусний халдвар илрэх нууц үeийн хугацаа дуусмагц 3 дугаар сарын 29-ний өдөр ойрын хавьтлын иргэдээс шинжилгээ авч, сорьцыг ХӨСҮТ рүү тээвэрлэнэ. Тиймээс дээрх иргэдийн PCR шинжилгээний хариу гартал Улиастай сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэлээ. Мөн Үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, сургууль цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэлээ” гэж аймгийн Шуурхай штаб мэдээлэв.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:23

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:23


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.