Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан

Aдмин / Нүүр

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 10-нд говь, тал, хээрийн нутгаар, 11-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 04 дүгээр сарын 09-ний 20 цагаас 04 дүгээр сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 5-7 хэм хүйтэн, бусад хэсгээр 0 хэм орчим, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

2021 оны 04 дүгээр сарын 11-нээс 04 дүгээр сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 13-нд Хөвсгөлийн уулсаар, 14-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 11-нээс ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 13-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.