ШӨХТГ-аас шалгалт явагдаж байна

Aдмин / Хууль

Б.Бат-Эрдэнэ: Өнгөрсөн намар хэд хэдэн ААН-г 20,000,000 төгрөгөөр торгосон. Албадан гүйцэтгүүлэх арга хэмжээг авч байгаа. Энэ удаад хуулийн авах арга хэмжээ адилхан. Бидэнд аж ахуйн нэгжүүдээ торгоод байх сонирхол алга. Гэхдээ хууль мөрдөж жиллахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр арга байхгүй гэдгийг мэдэгдэе. Иймд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байгаа үед дараах арга хэмжээ авч ажиллахыг ШААРДАЖ байна. Үүнд:

1. Бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах

2. Бараа бүтээгдэхүүний үнийн түвшнийг тогтвортой байлгах

3. Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх

4. Бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй байх

5. Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх

6. Үгсэн хуйвалдаж үнэ тогтоохгүй байх.

Жич: Хуулийн маш чанга арга хэмжээг авна. Сайтар танилцана уу. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

image

image


Сэтгэгдэл

ЭМЭЭ [66.181.161.65] 2021-04-11 12:15:32

ЭНЭ БАЙГУУЛАГАД МЭРГЭЖЛИЙН ХҮН НЭГ Ч БАЙХГҮЙ ЮМУУ ДАА . БОДИТ ҮНЭ ГЭЖ ЮУ ГЭЭД БАЙГААГ Ч МЭДЭХГҮЙ БОЛОЛТОЙ . УГ НЬ АЛИВАА БАРААНЫ ӨӨРИЙН ӨРТӨГИЙГ ЗӨВ БОДЧИХДОГ . ТЭГЭЭД АШИГ НЬ БОДИТ УУ ҮГҮЙ ЮУ ГЭДГИЙГ ТОГТООЧИХДОГ МЭРГЭЖЛИЙН ХҮНТЭЙ БОЛЧИХООД ЛООЗОГНОЖ БАЙ Л ДАА .

Зочин [202.126.89.176] 2021-04-11 11:04:22

DDISH төлбөрөө нэмээд бна шүү шалгаарай

Зочин [192.82.75.79] 2021-04-11 08:20:06

Ёстой хаа сайгүй нэмэгдсэн байна, асуухаар үйлдвэрээсээ нэмэгдэж ирсэн гээд байх юм

Зочин [202.9.46.123] 2021-04-11 07:16:14

Ардчилал чөлөөт зах зээлийн ард мөнгө хүүлэлт оршиж байдаг юм.

Зочин [66.181.176.189] 2021-04-11 06:06:41

Энхжин захыг шалгаарай мах 15000 болгосон байна лээ шүү

Зочин [66.181.177.156] 2021-04-11 14:14:53

бүх зах дэлгүүрт тийм байна.

Зочин [64.119.19.203] 2021-04-11 03:27:49

Та нарын шалгана гэж ярьсаар хөдөлж амжаагүй байхад чинь хүнсний захууд мах махан бүтээгдэхүүнээ аль хэдийн нугалж зараад дуусгачихаад байна

иргэн [66.181.183.225] 2021-04-11 03:22:41

Энэ байгууллага улам л төөрөлдөөд байх юм да. Үнэ тогтоодог хянадаг болчиж ээ

Зочин [192.82.72.187] 2021-04-11 03:10:51

Замын үүд болон бусад үйл ажиллагаа явуулдаг боомтууд дээр очиж ажилла. Тэнд зарим ажил, үйлчилгээний хөлс хомсдол далимдуулаад гаарч бна. Үйлчилгээ архлэх эрхийг нь хасах хэрэгтэй. Энэ улс засаг, захиргаатай, хуультай бол арга хэмжээ ав.

Зочин [66.181.161.98] 2021-04-11 02:24:09

та нар үнэ тогтоодог газар юм уу хийх ажлаа мэддэггүй хогнууд

ШӨХТ ГАЗРЫН АНХААРАЛД [103.212.119.208] 2021-04-11 02:59:28

ХҮНСНИЙ ЗАХУУДААР 13-15 НЫ ӨДРҮҮДЭД ОНГОЙХООР НЬ ШАЛГАЛТ ХИЙГЭЭРЭЙ. МАХНЫ БОЛОН ХҮНСНИЙ БУСАД ҮНИЙГ МАШ ИХ НЭМЖ ЗАРЖ БАЙНА. ТЭД БАРААНЫ ҮНИЙГ ИЛ ТАВИХГҮЙ БАЙНА. МАХНЫ ХУДАЛДАГЧ НАР 2 ЯНЗЫН ҮНЭ КАРДОН ДЭЭР БИЧЭЭД ШАЛГАЛТ ИРЭХЭЭР ХЯМДАВТАРЫГ НЬ ИЛ ТАВИАД ШАЛГАЛТ ЯВАХААР ӨНДӨР ҮНИЙН КАРДОНОО ИЛ ТАВЬЖ ХУУРЧ БАЙГАА ШҮҮ. ҮҮНД ИРГЭДИЙН ХЯНАЛТ ТОГТООЖ МЭДЭЭЛЭЛ АВДАГ УТАС АЖИЛЛУУЛМААР БАЙНА. 4-Р ХОРООЛЛЫН ТАВАН ЭРДЭНЭ ЗАХЫГ ШАЛГААРАЙ ЗААВАЛ

Зочин [64.119.21.109] 2021-04-11 02:04:49

Хажуудаа байгаа Бөмбөгөр нэртэй захуудыг шалгаачээ.Махны үнэ гүйцэгдэхээ болиод удлаа. Ер нь үнэ нь их багаар нэмэгдээгүй юм алга.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.