Дээрэм хийсэн тагнуулын ажилтнаас 14 сая төгрөг хураажээ

Aдмин / Хууль

Нийслэлийн прокурорын газар мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй эдийн засгийн болон авлига, албан тушаалын хэргүүд, түүнчлэн улс дамжиж үйлдэгдсэн, мөнгө угаах хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ. Энэ оны нэгдүгээр улиралд 83 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Энэ дунд, авлига албан тушаал, хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргүүд багтаж байна. Тухайлбал, Б.Баттүвшин нарт холбогдох “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан” эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Cүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Мөн Нигери улсын иргэн Адекола Олавасен Азеез нарт холбогдох “Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан, хадгалсан ” хэрэг, Б.Цэрэн-Очир нарт холбогдох “Улсын Их Дэлгүүрийн дээврийн засварын ажил хийж байх явцдаа ил гал алдаж бусдад их хэмжээний хохирол үйлдэлтэй” хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас авлига албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон этгээдэд зөвхөн ял шийтгэх бус хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж улсын орлого болгох, мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг хамгаалах тал дээр онцгойлон анхаарч байгаа аж. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс нийт есөн гэмт хэрэгт 515.112.445 төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлжээ. Тухайлбал, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн О.Заяамандахаас 304.040.000 төгрөг, 152.020.000 төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцыг хураасан.

Түүнчлэн бусдыг дээрэмдэх, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн буюу тагнуулын алба хаагчид бусдыг дээрэмдсэн хэрэгт холбогдсон Г.Доржсүрэнгээс 14.000.000 төгрөгийн үнэ бүхий нэг автомашиныг хурааж улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Тодруулбал, Оросын холбооны улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тагнуулын дөрвөн ажилтан хүч хэрэглэн 50.000 доллар, 2500 еврог дээрэмдсэн хэрэг гарсан. Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тагнуулын байгууллагад ажилладаг Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсныг цагдаагийн байгууллага, Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгаж эхэлсэн байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин С.УЯНГА


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:30

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:30

zochin [122.201.31.66] 2021-04-15 11:42:50

50000доллар гэдэг чинь 140гаруй сая төг, тоо бодож чаддаг хүн байхгүй болохнээ нэг дахин гэж ярина нэг дахин гэдэг тоо байдаггүй нэг дахин гэдэг хэвээрээ бна гэсэн үг.. ккк

Зочин [124.158.82.100] 2021-04-15 00:35:01

Тагнуулын байгууллагад хэдэн үеийг нь судалж байж авдаг зарчим алдагдсанаас хэн дуртай нь шургасны хар гай. Яаж цэвэрлэж авна даа.

Зочин [92.182.71.142] 2021-04-13 11:49:29

Buh hogiin yum ene nuhdius l garna

Зочин [202.9.46.179] 2021-04-12 17:07:04

Тагнуул нь дээрэм хийнэ. Шүүгч нь хүүхэндэнэ. Монгол улс ч юул болж бн даа.

Дутагдлыг засч байгаа байлгүй дээ? [202.131.225.53] 2021-04-12 16:48:18

Тагнуулын ажилчид ийм байхлээр чинь бусад нийгэм нь ямар байх уу? 1930 оны үед феодалуудын хөрөнгийг хурааж явахдаа Дотоод явдлын яамны төлөөлөгчид алт мөнгөнөөс нь "шомбодон хулгайлж", феодалыг нь алчихаад, малыг нь 10 %-ийг хувьдаа авчихаад 90 %-ийг нийгэмчилчихээд, эхнэрийг нь хоосон үлдээчихдэг байсан гэж сонссон. Яг л одооны тагнуулч-хулгайч нар шиг. Эрх биш энэ дутагдлаа газар нь засч байгаа байлгүй дээ?

Зочин [66.181.188.224] 2021-04-12 12:10:46

Тагнуулынханы өөр хэргүүдийг шалгах хэрэгтэй.

Балиар хулгайчид [192.82.72.175] 2021-04-12 10:10:58

Муухай Монголын төр Хулгайчдаар дүүрсэн болохоор муухай. Баба

Зочин [66.181.166.154] 2021-04-12 02:55:23

Шуналд хязгааргүй. бид нар эхлээд бүтээлч завгүй ажилладаг орон болж байж цалингаа нэмүүлье гэж хэлнэ дээ өндөр цалинтай шүүгч нар яаж байна.

Зочин [202.9.46.216] 2021-04-12 05:04:08

яг үнэн !

Зочин [66.181.191.12] 2021-04-12 02:12:43

Дээрэм хийсэн тагнуулын ажилтангуудыг хатуу шийтгэх ёстой.Ямар баасных нь тагнуулын ажилтан гэж.Ийм тагнуулын ажилтан гэж хаана байна.

Зочин [43.228.129.20] 2021-04-12 10:34:03

OLNI OMNO SHYYN TASLAJ BUSDADN SURGAMJ OGH ESTOI TR SHYYGCH.TAGNUULIN GSN ULSIN NER BAASTSAN.TR NICITON BACHKAD GROSHONK EXTRA S AVCH OGDGIMU

Зочин [122.201.24.231] 2021-04-12 01:56:32

Цагдаагийн алба хаагчид эмч багш нарын цалин хангамжийг нэмэх хэрэгтэй тэгж бацж л бид сайн эмч багш шударга цагдаагаар оорсдийгоо хамгаалуулах бишуу цагдаагийнхан хангалттай цалин хангамжтай бол хун хахууль бусад зуйлд автахгуй л байх хэн ч амьдарлаа тур зуурын бмаар солихыг хусэхгуй биздээ

Зочин [66.181.161.18] 2021-04-12 00:46:22

Автозамаас тендер нэрээр авилга авсан Оргил эрдэнэ Доржханд Ганбат нар авилга авсан нь батлагдаад байхад ямар ял авсан, бас авилга өгсөн үү?


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.