“Ерөө” голын мөс цөмөрч, хоёр ачааны автомашин усанд суужээ

Сэлэнгэ аймгийн төвөөс зүүн урд зүгт 315 км Ерөө сумын Буургачин багийн Өвөржаргалант гэдэг ууланд самар ачсан ачааны 2 автомашин “Ерөө” голыг гатлах гэж байгаад мөсөнд цөмөрч, усанд суужээ.
Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 17:55 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 18:10 цагт “Ерөө” голын чиглэлд явж дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 04:30 цагт очиж 12:26 цагт Катра загварын ачааны автомашиныг татан гаргасан бөгөөд Зил-131 загварын ачааны автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээжээ.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:12
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:12
zochin [43.228.129.40] 2021-04-13 06:56:51
gargah l bailgui
зочин [202.21.100.210] 2021-04-13 05:08:47
Яахав дээ ажилтай л яваа биз... Эр хүн нэг алдаа л биз Эрэг нэг нураа л биз. Эхнэр хүүхэн эргүүлээл биз кк
Зочин [192.82.68.194] 2021-04-13 04:48:51
Хоёр жолооч нь гэж хоёулаа эргүү мал шиг байдаг нь ч юу вэ