Дархан-Уул аймаг руу зорчих иргэд төлбөртэй шинжилгээ өгч нэвтэрнэ

Aдмин / Орон нутаг

Дархан-Уул аймгийг зорьж буй иргэд пост дээр Covid-19 илрүүлэх төлбөртэй түргэвчилсэн оношлуурт хамрагдсаны үндсэн дээр нэвтрэхээр болсон байна. Өчигдөр (2021.04.12) 11:00 цагийн байдлаар тус аймагт найман халдварын тохиолдол батлагдаж, нийт 202 хүн халдвартай нь батлагдсан. Эдгээр тохиолдлуудын хувьд нэг нь Хонгор сумын иргэн, хоёр нь Өмнөговь аймгаас ирсэн иргэн бол гэрийн тусгаарлалтад байсан нэг, Улаанбаатар хотоос ирсэн хүнс тээврийн жолоочоос тус тус халдвар илэрсэн байна.

Эмчлэн тусгаарлах байрнаас өчигдөр (2021.04.12) 11 иргэн гэрийн тусгаарлалтад шилжиж, нийт 48 иргэн эмчлүүлж байгаагаас нэг иргэний биеийн байдал хүндэвтэр буй талаар Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Түүнчлэн Дархан сумын хоёр баг буюу Ширээ нурууны 14 иргэнээс Covid-19-ийн тохиолдол батлагдаж, 30 орчим иргэн ойрын хавьтал болсон. Үүнтэй холбогдуулан 72 цагийн хугацаанд Ширээ нуруунд зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоож, иргэдээс PCR шинжилгээ авч эхэлсэн байна.

Эхний ээлжинд халдварт өвчлөл илэрсэн айл өрхүүдийн ойролцоох 18-аас дээш насны иргэдийг шинжилгээнд хамруулах аж. Өнөөдөр халдвар бүртгэгдээгүй бусад хэсгийн өрх бүрээс нийгмийн харилцаанд түлхүү оролцдог нэг гишүүн гэр бүлээ төлөөлж шинжилгээнд хамрагдах юм байна.

Хөл хорионы гурав дахь өдөр иргэдийн шинжилгээний хариу гарна. Шинжилгээний хариунаас шалтгаалан цаашид ямар арга хэмжээ авахыг тодорхойлно гэж тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:12

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:11

Арай Ч дээ [64.119.26.35] 2021-04-13 17:19:00

Төлбөртэй шинжилгээ өгч нэвтэрнэ ДЭЭР НЬ БАС 7 ХОНОГ ХОРИГДОНО гэж байгаа. УТГАГҮЙ УХВАР МӨЧИД ШИЙДВЭР ГАРГАДАГ ХУРГАН БӨӨСНҮҮДИЙГ яамаар ч юм бэ дээ. ХОТ ОРОН НУТАГ ДОТОРХ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНӨӨ НЭЭМЭЭР БАЙНА АА. ГАДНА улс ОРНУУД замаа ТЭГЭЭД хаагаад БАЙНА уу.

зочин [64.119.18.175] 2021-04-13 08:44:36

Хотоос шинжилгээ өгсөн хүн дахин өгөх юм уу. Эсвэл очоод шинжилгээгээг үнэтэй өгөх юм уу. Тодорхой баймаар. Одоо Тариалалтын үе ажил их байдаг хаа сайгүй хөл хорьчихсон. Талх хэрэгтэй дээ. Өвчин хурдан дархжаалуулбал арилна. Ногоо тариа хожигдоно.

Зочин [192.82.84.155] 2021-04-13 07:43:51

Энэ дарханы дарга жаахан магтаал сонсоод бүүр тэнэгтээд эхлэхнээ. Цар тахалтай зөвхөн захиргаадалтаар тэмцэхгүй ээ. Мөнгө хийх арга олж ядаж дээ. Шинжилгээ өгөх эсэх нь тэгвэл сайн дурынх шүү дээ

Зочин [172.58.140.219] 2021-04-13 12:21:43

Tenegtej tenehee baichih


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.