Ажлын хэсгийн хуралдаанаар нэр дэвшигчдийн илтгэгч гишүүнийг томиллоо

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр (2021.04.14) цахимаар боллоо.

Ажлын хэсгийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн нийт 53 нэр дэвшигчийг бүртгэсэн тул өнөөдрийн хуралдаанаар "Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу дээрх нэр дэвшигчдийн Илтгэгч гишүүнийг томилов. Ингэхдээ Ажлын хэсгийн гишүүдэд тэнцвэртэй байдлаар нэр дэвшигч нарыг тохиолдлын журмаар буюу сугалаагаар тодруулан илтгэгч гишүүнийг томилсон. Ингэснээр сонгон шалгаруулалтыг хараат бусаар явуулах, ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.

Илтгэгч гишүүн нь тухайн нэр дэвшигчийн бүрдүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг нягтлах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, сонирхсон этгээдээс ирүүлсэн асуулт, саналыг судлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас баримт, мэдээлэл гаргуулан авах, нэр дэвшигч хуульд шаардлагыг хангаж буй эсэхийг тодруулах зорилгоор түүний талаар мэдээлэл өгөх боломжтой хүнтэй ярилцлага хийх зэргээр тухайн нэр дэвшигчийн талаар дэлгэрэнгүй тайлан бичиж Ажлын хэсэгт танилцуулахаар тогтлоо.

Хууль зүйн байнгын хорооноос Ажлын хэсгийн гишүүдэд Монгол Улсын шүүхийн тухай хуульд орсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны сонгон шалгаруулалтын үзэл баримтлал, агуулга зарчим, түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын агуулга, зарчмын талаар сургалтыг зохион байгуулж, гишүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Хуралдааны үеэр Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх тогтолцоог бүрдүүлж, шүүгчийн дээр зөвхөн хууль байж, хуулиа баримталж шийдвэр гаргадаг шударга засаглалыг бий болгоход иргэн бүрийн оролцоо чухал” гэдгийг тодотгов.

Түүнчлэн Ажлын хэсгийн зүгээс ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ болон ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж холбогдох санал, мэдээллээ ирүүлэхийг хүссэн.

1.НЭР ДЭВШИГЧДИЙН МЭДЭЭЛЭЛ - http://parliament.mn/n/wasyn

2. ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН БОЛОН ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ http://www.parliament.mn/n/irion

3. АСУУЛТ, САНАЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ - Galsanbatb@parliament.mn Утас: 51-267155, 51-262727


Сэтгэгдэл

зочин [192.82.68.220] 2021-04-15 12:08:33

Илгэгч гишүүн яаж хандана гэдэг гол юм байна. Танилцуулахдаа хасч ,хүч оруулж болох нөхцөл байна. Дайралт хийлгэнэ. Нэг л биш байна. Бямбацогт намынханаа түлхэнэ ойлгомжтой.

Зочин [122.201.19.99] 2021-04-15 08:31:46

Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг пиар шүү монголчуудааНЭР дэвшигч дунд олон намын тохирооны гишүүд нэр дэвшиж харагдан лэээ ХҮН намынхан олноороо ах дүүгээ оруулжэээ

Zochin [92.182.71.142] 2021-04-14 22:37:58

Ner devshigchiig uls turuus yaj angid nlgah?

Л.Батбаяр [192.82.88.42] 2021-04-14 19:16:17

Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүнээр нэр дэвшсэн хуульчид дотроос Ц.Цэцэгдэлгэрэхийг дэмжиж байна аа. Учир юунд гэвэл шүүгчийн эзэмшсэн ур чадвар, чин шудрагаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа эсэх нь гаргаж буй шийдвэрийн үр дүнгээр хангагдана. Гэтэл гаргасан шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатанд үгүйсгэгдэн буцах явдлаар илэрдэг. Мөн хамгийн гол анхаарах зүйл болох шүүгчийн өөрийн болон гэр бүлийн хөрөнгө олсон орлогоосоо тодорхой хэмжээгээр өөрчлөлт орсон байдал, орлогоосоо давсан зарцуулалт зэрэн олон нийтийн дунд ажиглагддаг, яригддаг. Гэтэл үүнд ач холбогдол өгч байгаа зүйл ШЁЗ- ийн үйл ажиллагаанд харагддаггүй. Иймд тэдний хөрөнгө орлогыг хянах, шалгах илэрсэн зөрчил, гэмт үйлдэлтэй нь ёс зүйн болон хуулийн хариуцлага тооцох чиглэлээр дорвитой өөрчлөлт оруулах чадвартай гэж үзэн дэмжиж байна.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.