ШӨХТГ: Зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалтын ажил үргэлжилж байна

Aдмин / Хууль

Бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрөөс эхлэн ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ, ЗОХИОМОЛ ХОМСДОЛ ҮҮСГЭХГҮЙ байхад анхаарч, Нийслэлийн 6-н дүүрэг, Орхон, Дархан, Өвөрхангай аймагт хяналт, шалгалт хийж байна. Хяналт, шалгалтын явцын тайланг хүргэе.

4 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар Чингэлтэйдүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2, Бөмбөгөр, Юмт бөмбөгөр, Дарь эх, Алтжин бөмбөгөргэх 6 зах, худалдааны төв хяналт шалгалтадхамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан тус зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махныжижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9600-13500, цул мах 11000-13500, үхрийн ястай мах 11500-13500, цул мах 13800-15500, адууны цул мах 12500, ямааны ястай мах 10800 төгрөгийн үнэтэй байна.Бусадөргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийнүнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2200, дээд гурил 1450-1700, 1-р зэргийн гурил 1300-1400, 2-р зэргийн гурил 900-1100, цагаан будаа 2200-4000, элсэн чихэр 2200-2500, монгол төмс 700-1000, монгол лууван 1200-2000, монгол сонгино 3000-4500, хятад сонгино 1500-2500, монгол өндөг 350-470 төгрөгийн үнэтэй байна.

Баянгол дүүрэгт байрлах Орхон, Гэгээ, Барс-2, Хархорин гэх 4 зах, худалдааны төвүүд хяналтшалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсантус зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буймахны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах9800-12500, цул мах 12500, үхрийн ястай мах 12000-14000, цул мах 14000-15500, адууны цул мах 13000, ямааны ястай мах 11500 төгрөгийн үнэтэй байна.Бусадөргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийнүнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 1900-2100, дээд гурил 1400-1600, 1-р зэргийн гурил 1250-1300, 2-р зэргийн гурил 900-1000, цагаан будаа 2000-3600, элсэн чихэр 2000-2500, монгол төмс 700-900, монгол лууван 1000-1500, монгол сонгино 3500-4500, хятад сонгино 2200-2500, монгол өндөг 440-480 төгрөгийн үнэтэй байна.


Хан-Уул дүүрэгт байрлах Органик, Абсолют, Фермерүүд, Саямаа, Монопол, Буян Ухаа, Лавай гэх 7 зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан тус зах, худалдаанытөвүүдэд худалдаалагдаж буй махны жижиглэнгийнүнийн хувьд хонины ястай мах 9800-13500, цул мах12000-14000, үхрийн ястай мах 11499-14000, цул мах13809-16000, адууны ястай мах 13800 төгрөгийн үнэтэйбайна.Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээдгурил 2100-2300, дээд гурил 1500-1800, 1-р зэргийнгурил 1300-1450, 2-р зэргийн гурил 950-1400, цагаанбудаа 2200-4000, элсэн чихэр 2300-2800, монгол төмс800-1000, монгол лууван 1290-2000, монгол сонгино3500-4500, хятад сонгино 1800-2500, монгол өндөг 450-480 төгрөгийн үнэтэй байна.


Баянзүрх дүүрэгт байрлах Монмийт Трейд махны дэлгүүр, Мөнх, Амгалан, Офицер, Баянзүрх Ханталст гэх 5 зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан тус зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 10000-12500, цул мах 11500-13000, үхрийн ястай мах 13000-13800, цул мах 13900-15800, адууны цул мах 12500-13000, ямааны ястай 11000 төгрөгийн үнэтэй байна. Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2100-2200, дээд гурил 1600, 1-р зэргийн гурил1350-1400, 2-р зэргийн гурил 1000, цагаан будаа 2200-3500, элсэн чихэр 2400-2500, монгол төмс 800-1000, монгол лууван 1500-2000, монгол сонгино 3500-4000, хятад сонгино 3000, монгол өндөг 460-480 төгрөгийн үнэтэй байна.


Сүхбаатар дүүрэг байрлах байрлах Бэлх, Сэлх, Урлан гэх 3 зах, худалдааны төвүүд хяналт шалгалтадхамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан тус зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махныжижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 10000-12000, цул мах 13000, үхрийн ястай мах 13500, цулмах 15000-15500 төгрөгийн үнэтэй байна. Бусад өргөнхэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийнхувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээдгурил 1700, 1-р зэргийн гурил 1300, 2-р зэргийн гурил1000, цагаан будаа 2580-4500, элсэн чихэр 2350-2800, монгол төмс 900-1000, монгол лууван 1500, монголсонгино 3000, орос сонгино 2800-3000, монгол өндөг450-480, орос өндөг 450 төгрөгийн үнэтэй байна.

Сонгинохайрхан дүүрэгт байрлах байрлахДүүхээ-2, Сэлэнгэ, Энхжин гэх 3 зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан тус зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8950-10000, цул мах 11000-12000, үхрийн ястай мах 9900-14000, цул мах 14500-15500, адууны ястай болон цул мах 13800 төгрөгийн үнэтэй байна.Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд гурил 1500-1620, 1-р зэргийнгурил 1100-1440, 2-р зэргийн гурил 900-1060, цагаан будаа 2500-3500, элсэн чихэр 2500, монгол төмс 800-1000, монгол лууван 980-1500, монгол сонгино 2450-3500, орос сонгино 2450-2500, хятад сонгино 2000, монгол өндөг 450-490 төгрөгийн үнэтэй байна.

ОРОН НУТГИЙН МЭДЭЭЛЭЛ

ОРХОН АЙМАГ

Булган Хайрхан, Анд, Дөрвөн бэрх, Сүлд нийт 6 зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтад хамрагдсан тус зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9500-12000, цул мах10000-11500, үхрийн ястай мах 11000-13000, цул мах12000-13500, адууны ястай мах 10000-11500, цул мах11500, ямааны ястай мах 8800-10000 төгрөгийн үнэтэй байна.Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээдгурил 1600-1800, дээд гурил 1400-1800, 1-р зэргийн гурил 1350-1600, 2-р зэргийн гурил 1100, цагаан будаа 2300-3000, элсэн чихэр 2000-2800, монгол төмс 1000-1300, монгол лууван 1200-2000, монгол сонгино 3000-4000, хятад сонгино 2000, монгол өндөг 500-550 төгрөгийн үнэтэй байна.


ӨВӨРХАНГАЙ АЙМАГ​

Өвөрхангай аймгийн хэмжээнд цар тахлын үеийн бүхний тийн өндөржүүлсэн бэлэн байдалд энэ сарын 31-ний өдөр хүртэл сунгасантай холбогдуулан Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 78-р тогтоолын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал нөөц үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах үнийн хөөрөгдөл зохиомол хомсдол үүсгэх дамлан худалдахаас сэргийлэх арга хэмжээг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газартай хамтран тасралтгүй хяналт шалгалт хийж шаардлагатай арга хэмжээг тухай бүр нь авч ажиллаж байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд байрлах “Хавцгайт цоохор” хүнсний дэлгүүр, “ Болзооло ” хүнсний дэлгүүр хяналт шалгалтыг явуулж ажиллалаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг ойлгомжтой байдлаар ил байршуулах талаар мэдээлэл өгч барааны үнийн судалгаа авсан. Нөөцийн мах худалдаалах дэлгүүрүүдийн эрэлт их хүрэлцээ дутмаг байна.


ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2021 оны 4 дугаар сарын 14-ны өдрийн 17.00 цагийн байдлаар нийт 76 иргэнээс гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 115 утсанд 58, чатботод 12, и-баримт апликэйшнээр 6 гомдол тус тус ирсэн байна. Үүнээс 64 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 8 хэрэглэгчийн гомдлыг холбогдох газруудад шаардлага тавьж шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн, 4 иргэний өргөдөл гомдол хянан шалгах шатанд байна. Ирсэн гомдол, мэдээллийг салбараар нь ангилж үзвэл банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбард 10, худалдааүйлчилгээ 4, хүнсний бараа бүтээгдэхүүний үнийнөсөлт 22, харилцааны холбоо 8, контор 2, НӨАТ 1, цахилгааны 1, эрүүл мэнд 2, бусад асуудлаар 26 гомдол байна. Ирсэн гомдлыг агуулгаар нь авч үзвэл харилцаа холбооны чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжтэй холбоотой, өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, банк, банкбус санхүүгийн байгуллага болон ломбардтай холбоотой, бараа бүтээгдэхүүн худалдан аваад хохирсон, цахим, худалдаа, үйлчилгээнээс чанаргүй бараа бүтээгдэхүүн худалдан авч хохирсон, буцаалт хийж чадаагүй, Замын-Үүд хилийн боомтоос ачаа тээвэр, карго үйлчилгээний үнэ тариф нэмэгдсэн, худалдаа үйлчилгээний газруудын харилцаа хандлага мөн нөөцийн махыг зориуд хомсдол үүсгэж хэрэглэгчид зарахгүй байна гэх гомдлууд тус тус ирсэн байна.


Сэтгэгдэл

Жэн [139.5.218.161] 2021-05-03 00:39:29

Ийм байгууллага байснаас байгаагүй нь дээрээ ажил хийддэггүй юмнуудад хайран татварын мөнгө

Иргэн өски [202.9.41.60] 2021-04-17 08:26:54

Зүгээр л үнийн мэдээлэл хийсэн байнашдээ. Бүгд шууд автоматоор үнээ нэмсэн шдээ. Яагаад огт арга хэмжээ авч нэгд нь торгууль ноогдуулдангүй юм бэ. Ялангуа мах өнлөг замбөраагүй үнээ нэмсэн.

ИРГЭН [202.126.90.84] 2021-04-16 07:29:06

Хийж байгаа хяналт шалгалт чинь зөвхөн үнийн мэдээлэл болсон байна. МАХ ийм үнэтэй бна, тийм үнэ тэй бна гэсэн. Мах хэд байх ёстой юм бэ. өссөн байвал газар дээр нь шууд актыг нь бичээд данснаас нь торгуулыг нь татаж авахгүй бол та нарын үгэнд орох айх хүн байхгүй ээ. ТОРГУУЛИа тавь, үнийн мэдээлэл битгий бичээд бай. Ганцхан шалгалт хийв Торгууль тавив гэсэн мэдээлэл л хэрэгтэй өөр юм хэрэггүй. ШӨХТГ-ЫХААН


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.