Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Aдмин / Нүүр

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын өмнөд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

2021 оны 04-р сарын 19-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 14-16 хэм дулаан байна.


2021 оны 04 дүгээр сарын 19-ний 20 цагаас 04 дүгээр сарын 20-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 хэм хүйтэн, бусад хэсгээр 2-4 хэм дулаан, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2021 оны 04 дүгээр сарын 21-нээс 04 дүгээр сарын 25-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-24-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 21-нээс нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.


Сэтгэгдэл

Иргэн [103.229.123.107] 2021-04-20 01:38:12

Таны хэлсэн яг зөвөө,Хүн бүр эх орноо хайрлаж,Ядаж ганц ганц ч болов мод тарьж байхсан

Зочин [202.9.46.154] 2021-04-19 08:04:42

Дэлхийн дулаарал цөлжилтөөс болж ирээдүйд эх дэлхий маань энэ зураг шиг болох байх даа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.