А.ЭРДЭНЭЦОГТ: ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ҮНДСЭН ХУУЛЬ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИЙГ ЗӨРЧӨӨГҮЙ

Aдмин / Хууль

МАН-ыг тараах тухай Ерөнхийлөгч захирамж гаргаж УДШ-д хүргүүлэхээр болсон тухай асуудлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн гишүүн, хууль зүйн ухааны доктор А.Эрдэнэцогттой ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс МАН-ыг тараах тухай захирамж гаргаж УДШ-д хүргүүлсэн нь Үндсэн хуульд нийцэж байгаа юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс МАН-ыг тараах нөхцөл бүрдсэн үндэслэлүүдийг тогтоож улмаар зохих шийдвэрийг гаргуулахаар Улсын дээд шүүхэд хандсан гэж ойлгож байгаа. Улс төрийн намыг тараах асуудлаар хэн ч Улсын дээд шүүхэд хандах эрхтэй. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулийг зөрчөөгүй, зөрчсөн гэж үзэх үндэслэл ч байхгүй гэж бодож байна.

Улс төрийн намыг татан буулгах үндэслэлийг Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т тодорхой заасан байна. Тэр хүрээнд МАН нь “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болсон...” зэрэг үндэслэлийг Ерөнхийлөгч захирамждаа тодорхой заасан байна лээ.

-Ерөнхийлөгчийн гаргасан энэ захирамжийн гол агуулгыг та юу гэж үзэж байна вэ?

-МАН-ыг тараах гэсэн нэртэй энэ захирамжийн Хоёр дахь хэсэгт Монгол ардын намын үйл ажиллагаанд Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйл, мөн хуулийн 23 дугаар зүйлд тус тус заасан “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх болон цэрэгжсэн намын хэлбэрт шилжсэн” дараах үйл баримт тогтоогдож байгааг Монголын ард түмэнд зарласугай гээд 6 үндэслэлийг тодорхойлсон нь анхаарал татаж байна.

Тэр дотроос тухайлбал, Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо” гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж, орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж цэрэгжсэн намын бүтцийг бий болголоо. Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна гэсэн ноцтой үндэслэл дурдсан байна лээ. Ерөнхийлөгчийн захирамжийн гол агуулга нь МАН-ыг тараах тухай Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан үндэслэл нэгэнт бүрдсэнийг тогтоож, олон нийтэд зарлан мэдэгдэж, улмаар Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу нэгэнт тогтоогдсон энэхүү үндэслэлээр МАН-ыг тараах шийдвэр гаргуулахаар Улсын дээд шүүхэд хандсан байна гэж ойлгогдож байна.

-Ерөнхийлөгчийн энэ захирамжийг УДШ хүлээн авч шийдвэрлэх хуулийн тодорхой зохицуулалт байна уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч захирамждаа МАН Улс төрийн намын тухай хуульд заасан намыг татан буулгах тодорхой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн тул Улс төрийн намын тухай 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүх уг асуудлыг хүлээн авч хянан шийдвэрлэх нь УДШ-ийн хуулиар хүлээсэн үүрэг болох нь харагдана.

-Монгол Улсын Ерөнхийлөгч намыг татан буулгах талаар захирамж гарган УДШ-д хүргүүлэх нь шүүхийн бие даасан байдалд нөлөөлөх үү?

-Улс төрийн намыг тараах асуудлыг УДШ-д тавьж шийдвэрлүүлэх нь шүүхийн шүүн таслах үйл ажиллагаатай огт хамаагүй, зөвхөн улсын бүртгэлийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаатай нь холбоотой юм. Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн агуулгыг нарийвчлан авч үзэж, судалбал намыг тараах хуульд заасан үндэслэл тогтоогдвол УДШ улс төрийн намыг шууд тараах шийдвэр гаргах үүргийг хуулиар хүлээсэн байгаа нь ойлгогдоно.

Асуултанд хариулсан танд баярлалаа.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:25:58

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:25:57

Зочин [192.82.86.237] 2021-04-23 14:01:46

Ерөнхийлөгч Монгол улсын төлөө эр зориг, гаргаж, зөв алхам хийлээ. Одоо ялалт л хэрэгтэй. Ард түмэн дэмжих хэрэгтэй

Зочин [64.119.18.220] 2021-04-22 17:15:05

ЦЭРЭГЖСЭН ГЭЭД БАЙГААГ ОЙЛГОСОНГҮЙ. ЦЭРЭГ НЬ ХААНА БАЙНА. ХҮН БҮР ӨӨР ӨӨРИЙНХӨӨ ҮЗЭЛ БОДЛООР САНАЛ ӨГДӨГ Ш ДЭЭ. ХАРДСАНДАА Л ХЭЛЭЭД БАЙНА.

Зочин [66.181.161.86] 2021-04-23 09:01:48

Ардын намын сурталд хордсон хүнд харагдахгүй ээ. МАН-ын дарга болгоныг Цэргийн холбооны дарга болгож Занданшатар дүрдээ итгээд соёмботой мөрдөстэй дүрэмт цэнхэр хувцсаар гангарсныг ядаж хараач дээ. Дэд даргын хувцас юмуу, Фельдмаршалын хувцас юмуу, ойлгоогүй. Хүрэлсүхийнхээ буу шийдэм агссан зургийг хараагүй юмуу.

Зочин [202.9.40.203] 2021-04-22 10:55:38

Одоо нам ярих асуудал биш Удс рюлоны эдийн засаг дээр тогтож амьдардаг нь .аль ч улсын ёс.Эх орны аюулгүй байдал.НЗ ийн тогтвортой хөгжлИйн зндэс бол УТ ийн тогтвортой байдал юм.Үүнд одоо ххмгийн саад болж байгаа зүйл бол нам.ард түмний .талцал болоСИСТЕМЭЭР од бна.ҮҮНИЙ ГОЛ ГАЙ НЬ ОЛОН НАМЫН тогтолцоогоор илэрч байгаа билээ. ТИИМД ЭНЭ ТИЙРЭН БОЛСОН НАМУУУДЫГ ТАРААЖ БУЛШЛАА ЁСТОЙ.ГАНЦХАН МАН йг тараах нь гол биш бүгдийг тарааж байж л асуудал бүрэн шиидэгдэнэ. ӨӨР ЗАМ АЛГА БНА.

Зочин [202.9.46.213] 2021-04-22 07:37:19

Үндсэн хуулиа зөрчвөл цаашид хууль дүрэм мөрддөг өндөр албан тушаалтан бүр үгүй болно. Ард түмний хүүхдүүд л хэрэгт ордог байдал бүр гаарна. Хуулийн хүрээнд Арга хэмжээ авах цаг нь болсон

гэрэл [59.153.113.129] 2021-04-22 07:26:25

Төрийн албан хаагчид дуугарахгүй л байгаа болохоос аль эртээс нэг намын дарангуйлал ямар хүчтэй болж байгааг бүгд мэдэж байгаа. Эсрэг үзэл бодлоо илэрхийлэх ч боломжгүй, өөр намын хүмүүс намаасаа урваж байж л ажилд ордог, бизнесийг нь хүртэл дэмждэггүй, ийм нөхцөл байдал аль эрт үүссэн. Илүү дутуу үг яриад байвал дарамталдаг. Одоо бүр цэрэгжсэн байдалд шилжиж байна. Ямар аюултай болж байгааг жирийн иргэд ч гэсэн ойлгож эхэлж байгаа.

Үнэн [202.179.27.46] 2021-04-22 10:23:24

Үнэн шүү

Зочин [202.126.89.38] 2021-04-22 08:20:26

Яг үнэн шүү. Энэ нь төрийн анхан шатны нэгжээр дүүрэн байна

Зочин [59.153.112.80] 2021-04-22 04:47:25

huniih ni huwid Battulgig demjij baina,ene idej uugchid hed hurne geed baigaa um boldoo.menh naslah hutagiig olson bololtoi

Иргэн [66.181.161.16] 2021-04-21 22:14:42

МАН ТАТАН БУУГДАХ ҮНДЭСЛЭЛ ТОГТООГДСОН НОТЛОХ БАРИМТ А. ЭРДЭНЭЦОГТ ХУУЛЬЧ ЭРДЭМТЭН ХҮН ЦЭГНЭСЭН ЦЭГЦТЭЙ ОЙЛГОЛТ. ОДОО ДЭЭД ШҮҮХ АСУУДЛЫГ ШИЙДЭХ ЁСТОЙ ГЭЖ ХАРЛАА. БУСАД НЬ ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Х. БАТТУЛГА ИРГЭНИЙ ЗОРИГ ГАРГАЖ ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР АРД ТҮМЭНДЭЭ СОНОРДУУЛСАН ОНЦ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ГЭЖ БОЛНО. СОНГУУЛЬД АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХ ХЭРЭГГҮЙ! ХАЛ ҮЗЭЖ ХАЛУУН ЧУЛУУ ДОЛООСОН ЭХ ОРОНЧ ХҮН ЭРХ МЭДЭЛД ОГТХОН Ч ШУНАХГҮЙ! ҮНДСЭН ХУУЛЬ ҮНЭГҮЙДЭХ ЁСГҮЙ! ОЛОНХООР ТҮРЭЭ БАРЬЖ ӨӨРСӨДДӨӨ ЗОРИУЛСАН ҮХНӨ-19 МАН ҮХЦ- ХУУЛИЙН ДАГУУ ГЭЖ ХАЛХАВЧЛАН ЧИГ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧАДАМЖГҮЙ БОЛСОН ЗЭРЭГ НОТЛОХ БАРИМТ ТОВ ТОДОРХОЙ БАЙНА. НАМ ХАРГАЛЗАХГҮЙ ГАГЦХҮҮ МОНГОЛ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЭРДЭМ ЧАДЛАА ЗОРИУЛЖ ЭНХ АМГАЛАН ЭРХ ЗҮЙТ ТӨР ЗАСГАА ДЭЭДЛЭН САХИЖ ШУДАРГА ЁСНЫ ЗАРЧМЫГ БАРИМТЛАХ БОДЛОГО ХЭРЭГЖИХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО. АМЖИЛТ ХҮСЬЕ...

Зочин [66.181.161.16] 2021-04-23 06:36:13

ҮХНӨ-19 нь Үндсэн хуулийг үнэгүйдүүлж дордуулсан нь [ман олонхоор түрээ барьж /нэн хожуу 65/62 суудал 2 сонгууль луйвардаж төрийн эрх хууль бусаар авахын тулд] өөрсөддөө зориулсан агуулга бүхий (иргэн хүний сонгох сонгогдох эрхийг хязгаарласан заалт оруулах зэрэг) дордуулсан өөрчлөлт хийсэн нь тогтоогдох нотлох баримтууд гарч ирж байна! МАН татан буугдах ноцтой үндэслэл!!!

Зочин [66.181.161.52] 2021-04-22 09:56:25

яг унэн шуу амжилт

Зочин [66.181.161.59] 2021-04-21 13:05:32

Энэ маш зөв шийдвэр. Нам гэж хүчээ нэгтгээд бүхнийг удирддаг газар биш. ҮХЦ дээр нам гараад бна. Гэрчилгээг нь хүчингүй болгох хэрэгтэй

зочин [150.129.141.61] 2021-04-21 12:11:53

Хэт намчирхсан , цэрэгжсэн, толгой нь авилгач офшорч ЖДҮ-ч олигархи луйварчдаар дүүрч өтсөн нам хэнд хэрэгтэй юм бэ

Иргэн [66.181.161.16] 2021-04-23 19:31:06

60 тэрбум, ЖДҮ бол мөнгө угаах гэмт үйлдэлд гаршиж Төрийн эрхийг хууль бусаар 2 сонгууль дараалан луйвардаж төрийн дээр сандайлсан хөрөнгөтний намын үзэл баримтлалд хөтлөгдсөн олгархи- мафижсан гэмт бүлэглэлийн өдүүлсэн ялт хэрэг тул МАН татан буугдах ёстой!!!

Зочин [183.177.101.10] 2021-04-21 09:31:07

тараах нь зөвөө

зочин [66.181.161.98] 2021-04-21 09:30:46

маш тодорхой хэлсэн байна аргагүй мэргэжлийн хуульч хүн байна

Зочин [103.229.120.11] 2021-04-21 07:36:27

Ардын намыг тарааж,бүх хөрөнгийг нь хурааж улсын орлого болгох нь зөв. Дээд шүүхийг хэр шударга ажиллахыг харах л үлдлээ

Зоч [64.119.24.61] 2021-04-21 05:37:25

Өнгөрсөн 100 жилд энэ намын Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийн зах цухаас дурдахад л МАН-ыг аль эрт тараах байсан!!! Баттулга та ерөнхийлөгчид нэр дэвших гээд хэрэггүй!

Зочин [139.5.217.9] 2021-04-21 05:28:11

Энэ явж явж эрх мэдлийн шунлын зөрчил. Бид ёс зүйтэй зөв хүнээ сонгох л үүрэгтэй. Нам тийм хүнээ гаргах үүрэгтэй. Тийм хүнээ олж тавихгүй, нам нь жинхэнэ институтийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа нь л тогтолцооны асуудал. Энэ тогтолцоогоо л зөв болгох, тарааснаараа зөв болчих уу? Энд иргэд бодит байдлыг мэдэхгүй байж хоорондоо бие биеэ янз бүрээр элдэв муу үгээр булах нь иргэн танд юу авчрах вэ? Эерэг байцгаая хүмүүсээ

Зочин [202.9.46.235] 2021-04-21 12:19:14

Муу.муухайгийн.үүр.болсон.МАН.намыг.татан.буулгаснаар.төр.цэвэршиж.энд.очиж.хөрөнгөжих.хулгайчуудыг.тасалан.зогсоох.болно

Зочин [59.153.113.239] 2021-04-21 06:06:47

Чиний зөв яг л тийм эрх мэдэл шүналын зөрчил байж л байгаа хүн байгаа газар тэр байхгүй байна гэж байхгүй гэхдээ нэг тал нь хэтэрхий жудаггүй ёс зүйгүй ямарч хуульгүй үнэн дураараа түйлж аархаж байна бадамлаж байна шдээ

Зочин [66.181.183.124] 2021-04-21 04:57:35

МАН.АН.ХҮН бүгд хэрэггүй.Татан буулгах нь зөв.Удирдлагууд нь эх орондоо бага ч гэсэн тус болох ажил хий.ХАА,зам,гүүр,барилгын ажилд туслах ажилтнаар ажилла.Туслах малчин болцгоо.Хожмын,хойд насанд чинь буян болно.Дандаа хулгай хийж үхсэнээ хийнээ.

Зочин [66.181.161.87] 2021-04-21 04:46:28

Ардын Нам 60 тэрбумын схемээр Монгол төрийг хууль авсаныг одоогийн Ерөнхий сайд Оюунэрдэнэ нотолсон биздээ.Тийм учраас үтэр түргэн татан буулгах хэрэгтэй

Зочин [202.179.21.249] 2021-04-21 04:40:16

100 жилийн түүхийг бусниуллаа гээд байх юм. МАН-ынхан өөрсдөө энэ цагийн өнгөнд өвөг дээдсийнхээ хийсэн бүх гавьяаг баллуурдаа биз дээ. Тэгээд тэдний хийсэн бүтээснээр гоёх гээд ч гоёл болохгүй болчихлоо. Дуугүй өвгөддөө түүхийг нь үлдээгээд өөрсдөө шинэ түүхээ эхэлцгээ.

Зочин Зо. [202.21.108.41] 2021-04-21 06:11:30

Зөв шинээр эхлэх хэрэгтэй.МАН бол бидний ээж аав эцэг өвгөдийн бүтээн бий болгосон монголын ард түмний анхны олон нийтийн байгууллага шүү.

Зочин [202.9.46.226] 2021-04-21 03:25:02

МАН 90 оноос хойших 8 удаагий сонгуульд 6 д нь олонхийн дэмжлэг авч ялж, нэгэнд нь хамтарсан байдаг. Харин 2008 оны сонгуулийн дараахь ард олны эсэргүүцлийн 5 хүнийг буудан алж Монголын ард түмний зүрх зоригийг үгүй хийснээс хойш дарангуйлал тогтоосон.. Энэ нам ингэж олон засаглахдаа олон зуун хулгайч , урвагч, авилгачидыг төрүүлсөн үү гэхээс ард түмнийг баяжуулая, хөгжүүлье гэсэн бодолтой нам, намчид цүнх баригчид байгаагүй нь өнөадрийн энэ нийгмийн байдлыг харахад л ойлгомжтой. Харин Хүүк нь засаглаж байх хугацаандаа авилгач хулгайч нарт алдагдсан зарим орд газруудаа буцаан авчирсанб хүчинд ус цахилгаан дулааны үнэ, хүүхдийн мөнгөний нэмэгдэл зэргийг олгуулсан нь сайшаалтай.. Гэвч МАН хэт олноороо түрий барьж Монголын ард түмний ерөнхийлөгч үрүү дайрч. дахин дэвших эрхгүй болгож байгаа нь дэмжигч олноо өарсдөөсөө түлхэж , Хүүк түүний МАН ыг муухай харагдуулж байгаа нь гашуун үнэн. Дээр нь эрүүгийн хуульд оруулсан цагаан захтнуудын х гэмт хэрэгт хэтэрхий зөөлөн, иргэдэд хэт хатуу .

зочин [202.55.188.106] 2021-04-21 04:49:34

хамгийг үнэн үг байлаа.одоо ард иргэд ерөнхийлөгчөө хамгаалан дэмжих нь чухал байна.МАН тлевизүүдийн амыг барьсан нь харагдаж байна аа.Энэ нь уг чанартаа амьдрах хугацаагаа улам л богиносгоод байгаагаас хэтрэхгүй.Ард түмний дийлэнх олонхи нь ерөнхийлөгчийн ард бат зогсохоор болсон байгаа нь сайн цагийн эхлэл мөнөөс мөн болой.

Оюунаа [223.62.175.34] 2021-04-21 02:47:12

Улс орон ард түмнийг 2 талцуулан хагалан бутаргагч жэнко яаж ч үзээд нам тарахгүй женко ерөнхийлөгч болж чадахгүй. Юу үнэн энэ үнэн шүү.

Зочин [192.82.67.184] 2021-04-21 16:01:31

ман-ууд тарах тарахгүй нь УДШ-ийн шийдэх асуудал. Хамгийн гол нь ерөнхийлөгч захирамж гаргасан нь аймшигтай бөгөөд айдас нүүрлүүлээд байна л даа. Зоригтой цагаа олсон захирамж юм шүү.

Зочин [218.100.84.14] 2021-04-21 11:05:14

Chi ymar tener xar pizda we...

Зочин [202.55.188.106] 2021-04-21 04:55:32

Оюунаа та цаг үеийн байдал ,энэ ард түмнийхээ энэ ядуу зүдүү амьдралыг харахгүй мэдэхгүй байгаа юм уу?Энэ их баялагтай ,цөөхөн хүн амтай ард түмэн нь чинээлэг амьдрах бүрэн боломжтой улс орон энэ дэлхий дээр манайхаас өөр цөөхөн улс байдгийг бүгд мэднэ .Ард түмнээ ийм болгосон луйварчдыг бүр мөсөн шүүрдэж хаях нь ард түмэнд хэрэгтэй бус уу.

Зочин [66.181.161.87] 2021-04-21 04:27:06

Ардын Нам бол тэр чигээрээ авилгач ,тэндэрчин,ждүчин ард түмнийг ядуурлын эрмэгт хүргэсэн тул үтэр түргэн татан буулгах хэрэгтэй

Зочин [192.82.69.196] 2021-04-21 02:40:21

Африкийн жороор яваад л байна. Эрдэс баялаг ихтэй Азийн орнууд ч өнөөдөр төрийн эргэлтэд өртөж байна. Түүнийг нь цэргийнхэн хийж байна. Үүний цаана дандаа барууны хөрөнгө оруулагч гэх гоё нэртэй колончлогчид байгаа. Тэд эргээд өөрсдөө зэр зэвсгийн үйлдвэрлэл ба цэрэг дайны хүчний боолууд ба удирдлагууд. Рио Тинтогийн удирдлагууд нэлээдгүй хэдэн зэвсгийн үйлдвэрийн ТУЗ-д суудаг гэсэн судлагаа байна.

иргэд [103.57.93.195] 2021-04-21 02:27:50

Асуудал ийм тодорхой,бас үнэлэж барамгүй ач холбогдолтой байх тул МАН гэж гай болсон юмыг зүгээр л татан буулгачих,энэ улс оронд их юм хийсэн гэж өөрсдийгөө өөрсдөөл магтдаг болохоос үнэндээ тарьсан учруулсан гай нь юугаарч үнэлэгдэхгүй нүгэлтэнгүүд шүүдээ,хичнээн мянган иргэдийнхээ улаан цус нулимсанд гараа угаасан яргачин нам үхсэн элэнцгийн нь зуун жил мэл

Зочин [66.181.161.5] 2021-04-21 08:57:50

Ym turgen ne deer

Иргэн [192.82.86.112] 2021-04-21 00:51:10

Орон нутгийн Засаг даргыг цэрэгжүүлсэн гэдэг үг юу гэсэн үг вэ. Хаана тэгээд байгаам тэр нь. Би л лав хөдөө орон нутагтаа ийм юм олж харахгүй байна. Худлаа л яриад байх шиг ээ. Ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд далдыг харагч болчихоо юу. Юу олж хараад байгаам. Ингэж улс орон ард түмнээ талцуулсан хачин хачин шийдвэр захирамж гаргадагаа больбол таарнаа. Нам тараадаг эрх мэдэлтэй юм бол бүх намаа тараа. Үндсэн хуулиа ерөнхийлөгчөөс эхлээд мөрдөхгүй бол хэн мөрдөж дагахын вэ.

Зочин [202.9.46.253] 2021-04-21 09:38:39

Хаагуур нь та өнгөрсөн ём бэ гэдэг л энэ нөхөрт тохирох уу

Зочин [103.229.122.86] 2021-04-21 02:06:38

Аймгийн засаг дарга г бааран өнгөлөг далдлалт ийн хувцастай баахан юмнууд явж байсан даа

Зочин [202.126.89.110] 2021-04-21 00:21:45

Ерөнхийлөгчийн зөв. Даварсаар байгаад цэцийн дээр гараад суучихсан намыг буцаагаад байранд нь аваачих хэрэгтэй

Зочин [66.181.161.87] 2021-04-21 04:29:33

Ерөнхийлөгчийн зөв үтэр түргэн татан буулгах хэрэгтэй

Зочин [66.181.161.31] 2021-04-21 01:12:19

Бөгс базагчын буруу шийдвэрээр бүх нийтийн сонгуулийг бузартуулж болохгүй

Иргэн [139.5.216.243] 2021-04-20 23:28:38

Энэ хүн хуульч хүнийхээ хувьд өөрийгөө хүндэтгэх гордость гэх зүйлээ уландаа гишгэж ингэж ярих шаардлагатай л байсан бололтой. Хөөрхий одоо бусад хуульчдаасаа ичиж л байгаа байх. Нөгөөдүүл нь толгой сэгсрээд шоолж суугаа шүү дээ

Кккк [192.82.78.249] 2021-04-21 06:46:46

Ккк

Шог [202.9.47.9] 2021-04-20 16:49:57

Шог шог хахахахахахар Амлалт нуль Оффшор нуль 60 тэрбум бүр нуль хахаха хурдан бууж зайлдааа чи

Зочин [122.201.31.78] 2021-04-20 17:56:34

Ĺ9

.., [64.119.26.57] 2021-04-20 16:46:38

Энэ эргүүгээс хэн асуугаад байгаан?

Зочин [66.181.161.24] 2021-04-20 15:03:31

ерөнхийлэгчийн шаардлага зөв байна даа

Зочин [202.9.46.25] 2021-04-20 14:22:53

МАН төрийн бүх эрхийг авсан нь тодорхой бдаг.ИХ,ЗГ,Шүүх,АТГ,Тагнуул,Цагдаа,Орон нутгийн удирдлага одоо ҮХЦ-ыг авсан.ҮХЦ-ын дээр хөх тэнгэр бий гэдэг ч үнэндээ МАН бдаг боллоо.ИХ-аар бүх хулгай луйвраа хайцаалсан хууль гаргаж бна.ИХ-д хулгайч луйварчин, офшорчин, авилгач, хүчиндэгч, концесчин,ЖДҮ-чин бүгд бна.Эд бүгдээсээ зоригтой салахгүй бол улс орон сүйрэнээ.МАН-аа хайрлах уу,Эх орноо хайрлах уу гэсэг сонголт МАН-ын удирдлагуудад бна.

Зочин [66.181.161.87] 2021-04-21 04:31:35

Маш зөв үтэр түргэн татан буулгах хэрэгтэй

Зочин [202.9.46.137] 2021-04-20 14:13:54

Ингэх гээд байсиймаа, МАН хэтэрхий даварч байсан

Зочин [66.181.178.96] 2021-04-20 13:34:55

Хүрэлсүх ахаа ёслохоо больчих ёрөхийлөгч цэрэгжсэн гэж ойлгоод байншдээ. Уг нь та 2 хоёулаал цэргийн жанжингууд биздээ.ёслох л ёстой дүрэмд зааснаар бол.....

Зочин [64.119.16.38] 2021-04-21 02:42:34

Ядаж малгайгаа өмсчөх

Зочин [192.82.74.251] 2021-04-20 14:06:46

Хүрэлсүх хэт өвчгөнөөд байсан юмаа. Ингэхгээд байсан юм. Шүүх асуудлыг ямар ч байсан хянаж үзээд бүртгэлээс хасах эсэх асуудлыг шийдэх ёстойл доо. Иргэн ерөнхийлаөгч ч бай асуудлын шүүхэд тавих бүрэн эрхтэй. Ерөнхийлөгч намыг тараах захирамж гаргаж болохгүй гэсэн хуулийн хориглосон ямар ч заалт байхгүй. Бас гаргаж болно гэсэн ч заалт байхгүй. Иймд хулуьд заагаагүй асуудлыг хууль зөрчлөө гэж хэлэх үндэслэлгүй. ерөнхийөгчийн хувьд үнэхээр захирамжид заасан асуудал үндэслэлтэй гэж үзвэл улс орны эрх ашигт харш зүйл хийж хууль зөрчсөн бол намыг тараах л ёстой. нам бол зүгээр л нэг олон нийтийн эвлэлдэн нэгдсэн ТББ байгууллага шүүдээ. Түүнээс биш их хулын дээр, ард түмний толгой дээр шээж бааж байдаг дархлагдсан тогтолцоо биш шүүдээ.

Зочин [66.181.178.96] 2021-04-20 13:28:36

Ёрөнхийлөгчийн зөвлөхүүд гэж ямар хүмүүс байнаа сумоч бас нэг авгай хэнэ билээдээ Хулан нар юу зөвөлдөг юмбэдээ.монголчууд 90 оноос хойш үндэсэндээ 2 хуваагдчихлаа....торхтой дарь хэзээ дэлбэрэх бол гэхээс айдаст автаж ко дархлаа навс унаж байна би одоо хэнд нэхэмжлэг гаргах вэ.

Зочин [192.82.88.187] 2021-04-21 04:30:42

МАН д нэхэмжлэл гарга даа

Зочин [139.5.217.238] 2021-04-20 13:07:38

лого

Зочин [203.98.77.101] 2021-04-20 13:00:06

Миний монгол ингэж зовж байхаар хятадын дагаараар орвол хууль шүүх жигд үйлчилж төрийн томчууд гэж ял завьшсан маяктай машин унсан салаавч цагдаадаа өгдөг нөхөд хуулиа мөрдөх байхдаа гэж бодож сууна даа, хэсэг офшорчид гадаад гарч амьдарч зугтаж амьдрана ШИ олоод ирэх байлгүй дээ ингээд хятадаар бондоо төлүүлж хятад энэ нөхөдөөс төлбөрөө олж авах ийм л гарц үлдсэн харагдаж байна даа ядарсан ард бол хохирох зүйл байхгүй дээ.

Зочин [192.82.88.187] 2021-04-21 04:32:17

аргаа барсан иргэний санаа

Зочин [202.126.89.38] 2021-04-21 02:47:03

zailaa chi uuruu hytadruugaa yw

Зочин [64.119.16.38] 2021-04-21 02:45:23

Зайл чи тэр газар луу гаа

Зочин [202.126.89.148] 2021-04-20 23:35:17

Хуц.

Зочин [202.55.188.37] 2021-04-20 23:19:42

19 онд ингэж хятад цэрэг урьж байсн.танихгүй бурханаас таньдаг чөтгөр др гэсн үг байдг

Бямба [66.181.161.64] 2021-04-20 13:35:36

Аргаа барсан үед ийм бодол төрдөг л юм, ийм болтол нь биднийг туйлдуулж тоглож байгаа төр засгийг яалтай билээ

Зочин [66.181.187.162] 2021-04-20 12:50:37

Зөв ярьж бна мундаг ч хүн бна ажлын амжилт хүсье Ард түмэн юу хүсээд байгааг ойлгоорой төрийн эрх барьж бгаа намаа

Р [202.126.88.133] 2021-04-20 12:44:52

Зөв төв ярьжээ. МАН-ыг олон мЯнган хүн үзэн яддаг

болдоо [122.201.21.142] 2021-04-20 12:37:51

татан буулгах хуулийн үндэслэл байгаа бол дээд шүүх хуулийнх нь дагуу хөөн тараах шийдвэр гаргах үүрэгтэй ш дээ ... зөв л ярьсан бна ....

Мөнх [139.5.216.151] 2021-04-20 11:35:42

Зорилго нь шог байна

Хуульч [103.229.122.236] 2021-04-20 11:10:24

Энэ мэтийн хуульч яанаа яана

Зочин [188.242.45.204] 2021-04-20 18:43:33

Доктор гэхээр ухаан нь таниас нилээд их дээшэлсэн байна.Унэн уг хатуу дуулдаж байгаа юмдаа.Биеэ тоосон их мэдэгч нар худалд баталдаг худлаа ярьдаг болхоор унэн уг хатуу шуу!

Зочин [103.212.117.116] 2021-04-20 11:07:40

Ардын хувьсгалыг цэргийн хүчээр авч зохион байгуулагдсан ардын намыг баттулга тэргүүтэнгүүд мартсан гэжүү байгуулсан гавьяаны цус нь хатаагүй байгаа нам шүү үүнийг санагтүн

Зочин [64.119.16.38] 2021-04-21 02:48:58

Ахмадуудын гавьяаг одоогын новшуудтай бүү зүйрэл !

Осор [202.55.188.91] 2021-04-20 23:35:42

Цусанд дуртай нь ч үнэн шүү 30,40 мянгаар нь буудчихдаг түүхтэй нам л даа Хэлмэгдсэн олны цус нь хатаагүй байна

[66.181.161.112] 2021-04-20 11:48:59

Ардын намаас урваж оросын комментерний бууны нохой болсон урвагчид хувсгал хийсэн гэвэл харин худлаа шүү. Тэртээ тэргүй зугтаж явсан гамингийн үлдэгдэл дээр нь орж нутгийн захаас хөөснийгөө хувсгал хийсэн 100 жил хуцлаа. Жинхэнэ Ардын намыг байгуулж хувьсгал хийсэн эх орончдыг өвөг дээдсийг минь оросын комментерний даалгавараар бүгдийг нь хэлмэгдүүлж бүрэлгэсэн тэгээд урвагчид МАХН нэртэй овоохойгоо байгуулсан. Та нарт бузар булайгийн ззр болсон овоохойгоо Монгол Ардын Нам гэж нэрлэх эрх ч байхгүй шүү. Харин мянга мянгах хэлмэгдсэгдийн цус хатаагүй байгаа шүү.

Зочин [106.102.11.198] 2021-04-20 11:02:48

Холион бантан болгоод хэрэггүй байхаа. Баттулга Хүрэлсүх нарт ашигтай байдал бий болно гэхээс улсын эдийн засаг ард түмний амьдралд бол үнэн хүртээл байхгүй шүү дээ. Ихээхэн эвгүйтвэл ард түмэн 2 тал болоод дайтаж байхыг үгүйсгэхгүй.

Зочин [192.82.72.175] 2021-04-20 12:44:31

Яг үнэн

зочин [66.181.161.41] 2021-04-20 10:50:32

Баттулга ерөнхийлөгч хуулийн зөвлөхөөрөө майн хүн аваагүйнхээ горыг амсаж байна зөвлөхүүд нь дандаа тэтгэвэрийн юуч мэдэхгүй авгай нар арай дэндүү

Зочин [66.181.161.41] 2021-04-20 10:48:47

Энэ багшийг хуулийн сургуулиас зайлуулах хэрэгтэй дээр бичсэн хүн үнэнийг хэлсэн байна

Хүн [122.201.31.64] 2021-04-20 10:29:51

Намыг тараах нөхцөлийг Ерөнхийлөгч тогтоосон гэлээ . Тогтоодог субьект мөн бил үү. Уул нь тийм зүйлийг шүүх л тогтоодог. Юу л ыолоод юу л яриад бнадаа

Зочин [111.199.58.110] 2021-04-20 13:21:48

erunhiilugch undeslelee bichjee, tiim undeslel baiggaag notloj togtoojee, oilgohgui bol yum unshaad yaana daa, ork oo

Ouytan [66.181.188.33] 2021-04-20 10:17:37

Ene khun yaridag shigee khun bidh gedgiig huuliin surguuliin ouytnuud medne dee daramlagch bainga ouytnuudiig unagaj uuriin zorilgoo guizelduuldeg llm khuneer zu lux hiilgej bgaa yum chini yaj oligtoi bhav mash lkh buzar yum hiisen hun dee

зочин [66.181.161.64] 2021-04-20 09:50:39

одоо эх орон оо бодох ёстой

Зочин [202.55.184.252] 2021-04-20 09:37:23

Цэрэгжсэн нам болсоныг хэн батлаад байгаа юм бэ өөрийнхөө хүсэл сонирхолоо гүйцэлдүүлхийн тулд хэтэрхий улайрч байгаа юм биш үү

Зочин [64.119.22.78] 2021-04-20 10:32:56

Байнга л ёслоод байх юм...

Р Жаргал [192.82.91.220] 2021-04-20 09:34:46

Деед шуух одоо дур терх харагданаа

Зөв [103.212.118.52] 2021-04-20 09:03:19

Манай их, дээд сургуулийн багш нарын ихэнхи нь хувиа бодсон бэртэгчингүүд, харин энэ багш бол жинхэнэ өөрийн үзэл бодол үнэт зүйлээ хэнээс ч айхгүй хэлж чаддаг, жинхэнэ эрдэмтэн хүн байна. Намыг тараая гэж ганцаараа хэвлэлийн бага хурал хийж байсныг санаж байна. Ийм зоригтой, үзэл бодолдоо үнэнч хүн хэд билээ, манай сэхээтнүүд дотор

60 тэрбумын схем хэоэгжсэн нь төрийг хууль бусаар авсан , эзэд нь ял авсан нь үнэн [192.82.74.251] 2021-04-20 14:12:30

Энэ багш зөв тайлбарлажээ. төрийн эсрэг, эх орны эрх ашгийг гажуудуулж хууль зөрчсөн бол, мөн 60 тэрбумын схем зохиож төрийг хууль бусаар авсан бол энэ МАН тарах ёстой. 60 тэрбумын схем үнэн гээд уг үйлдлийг ардан зохион байгуулсан МАН-ын хүмүүс үүхээс ял оноосон нь нотолгоо бишүү??????????????????????????????????/

Зочин [66.181.161.93] 2021-04-20 11:28:54

Тиим шүү

Зочин [139.5.216.186] 2021-04-20 10:52:56

Sain mergejsen bolovsroltoi mundag hund amjilt husie


91 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
91 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.