Өвчтөн бүрийн төлөө хичээнгүйлэн зүтгэж байгаа сувилагчдадаа талархал илэрхийлье

Aдмин / Нүүр

Сувилахуйн ухааны элч төлөөлөгч, аврал энэрлийн эрхэм хүндэт үйлстэн болсон эрхэм хүндэт сувилагчид аа Та бүхэндээ Олон улсын сувилагчдын өдрийн мэндийг хүргэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө хатуу бэрхээс эхлээд баяр жаргалтай мөч бүрийнх нь хажууд зогсож, хатамжлан асарч байдаг хатан зориг, эрхэм сэтгэлд тань хүндэтгэл илэрхийлье.

Орчин цагийн сувилахуйн ухаан, сувилахын эрдэм гэдэг нь бусдын өвчин эмгэгийг илааршуулах сэтгэлийн дэм, асран сувилахуйн өр зөөлөн үйл үйлдэл байгаад зогсохгүй нарийн судлагдаж, тогтоогдсон шинжлэх ухааны ололт амжилт билээ. Тиймээс ч орчин цагийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдрийг дэлхий даяараа “Олон улсын сувилагчдын өдөр” хэмээн онцлон тэмдэглэж буй нь та бүгдийн өмнө дэлхий мэхийж, хүнд төрөлхтөн бөхийж буй гүн хүндэтгэл юм.

Өдгөө дэлхий даяар “Ковид-19” цар тахлын халдвар тархаж, олон сая хүн уг өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, олон сая хүн эрүүл мэндээрээ хохирч, сая саяараа амьдрахын тулд бус, амьд үлдэхийн төлөө нэгэн учир шалтгаанаар тэмцэж зүтгэж буй энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрд 20 сая гаруй сувилагч уг халдварт өвчний эсрэг сувилахын эрдэм мэдлэг, хүн чанар, асран нигүүлсэх сэтгэлээр хүчин зүтгэж байна. Нийслэл хотын маань 1883 сувилагч, 125 туслах сувилагч, 216 эх баригч, 374 тусгай мэргэжилтнүүд Та бүхэн ч яах аргагүй тэдний нэг хэсэг бөгөөд “Ковид-19” цар тахлын халдварын эсрэг ар гэр, үр хүүхэд, ээж ааваасаа тусгаарлагдан, өвчтөн нэг бүрийн эрүүл мэнд, тэдний ард хүлээж суугаа ар гэрийн элэг бүтэн амьдралын төлөө чөлөө завгүй хичээнгүйлэн зүтгэж байгаад тань талархал илэрхийлье. Та бүгдийнхээ жаргал зовлон, баяр жаргал, ололт амжилт, өрөвч зөөлөн сэтгэлд баяр талархлаа илэрхийлж буй өвчтөн нэг бүрийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжлахын ялдамд цаашид монгол хүн бүрийн эрүүл энх амьдралын төлөө оруулж буй үнэт хувь нэмрийг тань хичээнгүйлэн хүндэтгэж, ажиллаж амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэх, нийгмийн баталгааг тань хангах, урамшуулал дэмжлэгийг бодит ажил хэрэг болгох талд онцгой анхаарч, үр дүнтэй ажиллахаа илэрхийлье.

Сувилахуйн ухааны эрдэм чадал төгс, энэрэн нигүүлсэх сэтгэл уярам зөөлөн байг ээ.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ

Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР


Сэтгэгдэл

Зочин [59.153.84.139] 2021-05-12 17:28:40

Чи дут. Худлаа манжлахаа бол. Чи яаж загнаж доромжилж байлаа. Одоо нэг их сайн хүн болж гэнэ.. Ажлаа хийж чадахгүй байгаагаа мэдэрч огцор

Иргэн [122.201.22.112] 2021-05-12 16:05:50

ӨӨӨӨӨ энэ бөх байсаар л байгаамуу

Ogtor [36.11.228.143] 2021-05-12 15:21:37

Ogtsor MAL BUH

Иргэн [103.10.23.149] 2021-05-12 11:57:13

Хотын мер үндсэн ажлаа хийгээч юу хийхээс мэдэхгүй бгаач юмшиг


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.