Маргаашнаас сургалт, фитнесс, кофе шопуудыг нээнэ

Aдмин / Хууль

УОК-ын Шуурхай ажлын хэсэг хуралдаж хязгаарлалтад байгаа зарим ААН-ийг давтан тунгаа тариулсан хүмүүст нээлттэй байлгах зохицуулалтыг хийж байна.

Бүх төрлийн сургалтууд 10 хүртэлх хүнтэйгээр хичээллэж болно. Мөн бассейн, чийрэгжүүлэх, бялдаржуулах төвүүд заалны дүүргэлтээ 50 хувьтай үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүст л үйлчлэх юм. 

Үйл ажиллагааг нь нээх 18 байгууллагыг шат дараатай нээхээр төлөвлөж байна...

Энэ талаар УОК-ын Нарийн бичгийн дарга мэдээлэл өглөө. Тэрээр, Нийт 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан. Эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтийг үндэслэн УОК-ын даргын 41-р тогтоолд зааснаар зарим байгууллагыг нээнэ. 05.15-наас кофе шопууд танхимыг 50 хувийн дүүргэлттэйгээр нээж болно. Вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүст танхимаар үйлчилнэ. Энэ сарын 22-ноос зарим төрлийн үйл ажиллагааны хязгаарлалтыг сулруулахаар ярьсан. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш. Халдварын нөхцөл байдлыг үнэлж байгаад шийдвэрийг танилцуулна...


Сэтгэгдэл

Иргэн [103.229.123.107] 2021-05-15 16:01:10

Яг зөв

Зочин [202.9.46.201] 2021-05-14 06:51:50

Улс орон даяар иргэд вакциндаа маш идэвхтэй хамрагдаж, нэг тун болон хоёр тун вакцинаа хийлгэсэн ч маскаа байнга зүүж, олон хүн цуглаж бөөгнөрсөн газар аль болох очихгүй, хувийн ариун цэвэр сахилга батаа хамгаалахыг уриалж байна. Халдварын тархалтгүй ковидгүй монгол орон болох эсэх нь иргэд бидний үүрэг хариуцлага сахилга бат байдлаас 100% шалтгаалж хамаарах гээд байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.