Дорнод аймагт: 708 хүнд PCR шинжилгээ хийхэд 20 хүнээс КОРОНАВИРУС шинээр бүртгэгдэж, зургаан иргэн эдгэрчээ

Aдмин / Орон нутаг

Дорнод аймгийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдол 20-иор нэмэгдэж, сүүлийн 24 цагт зургаан иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 708 хүнд PCR шинжилгээ хийснээс ийнхүү 20 тохиолдол нэмэгдсэнээр нийт тохиолдол 192 болж байна.

Тодруулбал, Хэрлэн суманд арав, Сэргэлэн суманд нэг, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол байгаа аж. Сэргэлэн суманд илэрсэн нэг тохиолдлын хувьд өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бол Хэрлэн суманд илэрсэн тохиолдлын хувьд "Итгэл ивээлт" эмнэлэгт хэвтээд гарсан хоёр иргэн, Цаг уурын станцын нэг ажилтан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас дөрөв, "Мянгат" орон сууцны байруудаас хоёр илэрчээ. Эдгээр тохиолдлууд нь батлагдсан тохиолдлоын маршрутаар үйлчлүүлсэн иргэд дундаас PCR шинжилгээ авахад илэрсэн гэлээ.

Өнөөдрийн байдлаар 110 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 90 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 18 иргэн байна.


Сэтгэгдэл

зочин [192.82.91.9] 2021-06-17 23:38:49

хотоос очсон хүндэтгэх шалтгаангүй хүмүүсийг оруулахгүй байх хэрэгтэй.хотын хөдөөнийхөн өөрсдийн аймгууддаа халдвар тараагаад байнаа

Зочин [202.9.46.237] 2021-06-17 15:25:03

Улаанбаатар хотын болон аймгуудийн зах худалдаа үйлчилгээний газар, банк санхүүгийн үйлчигээний газар, эмнэлэг рашаан сувилал амралтын газар, үзвэр үйлчилгээний газар, зочид буудал баар рестораны фитнессийн газруудад шинжилгээний цэг ажиллуулж иргэдээс шинжилгээ авч байвал илүү үр дүнтэй шүү дээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.