ОХУ-д коронавирусний энэтхэг хувилбар залуусаар дамжин тархаж байна

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /RT/. Хүн амын хамгийн идэвхтэй хэсэг болох залуучууд коронавирусний энэтхэг хувилбарыг Орост тарааж байна гэж Роспотребнадзорын тахал судлалын төв хүрээлэнгийн клиник-анализын ажил хариуцсан орлогч захирал Наталья Пшеничная мэдээлжээ.

“Шинэ коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үл тоомсорлосноос бид өвчлөл шинээр нэмэгдэхээс сэргийлж чадсангүй. Ялангуяа энэтхэг омог тархаад буй энэ үед дагаж мөрдөх нь маш чухал юм. Хүн амын хамгийн идэвхтэй хэсэг болох залуучууд энэ хувилбарыг ойр орчиндоо болон бусад насны хүмүүст тарааж байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Түүний хэлснээр, ихэнх хүмүүс ялангуяа залуучууд шинж тэмдэггүй эсвэл хөнгөн өвчилж байгаа аж.

ОХУ-ын нийслэл Москва хотод сүүлийн үед коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдсэн байна. Баасан гаргийн байдлаар 9056 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Шинээр халдвар авсан хүмүүсийн 1764 нь эмнэлэгт хүргэгдсэн байна. “Шинээр өвчилсөн москвачуудын 90 орчим хувь нь энэтхэг омгоор халдварласан. Хүн амын дархлааны түвшин 25 хувь хүртэл буурсан” гэж нийслэлийн захирагч Сергей Собянин мэдэгджээ.

ОХУ-д халдварын нийт тохиолдлын тоо 5 281 309-т хүрчсэн байна. Өнгөрсөн хоногт 17 262 тохиолдол шинээр илэрсэн нь хоёрдугаар сарын 1-нээс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Нэг хоногийн дотор 453 хүн нас барж, нас барсан нийт тохиолдлын тоо 128 455-д хүрсэн байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ [66.181.184.133] 2021-06-20 17:33:38

ЦАГААН.ХУВЦАС.КОРОНО.НЬ.КОРОЁ.НИНЖА.ГЭВ

Зочин [202.9.40.100] 2021-06-20 13:10:27

Иванаас бол өвчин ч халдахгүй гэдэг танаг бодлоо хаяад тэр Спутник энтрээ мартаарай.Явж явж Оросуудаас халдвар авсан шүү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.