“COVID-19 QR VERIFY” апплейкшныг ашиглан дархлаажсан иргэнийг таньж, нэвтрүүлэх заавар

Aдмин / Хууль

Коронавируст халдвараас сэргийлэх дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэдийн мэдээллийг шалгах “COVID-19 QR VERIFY” апплейкшныг нэвтрүүлээд байна.

Тус апплейкшныг ашиглан аж, ахуй нэгж, байгууллагууд дархлаажсан иргэнийг хэрхэн таньж, нэвтрүүлэх талаарх зааврыг хүргэж байна. Үүнд:

-Иргэн вакцины гэрчилгээгээ биедээ эсвэл гар утсандаа авч яваа тохиолдолд аж, ахуй нэгж байгууллагууд дурын QR SCANNER-аар вакцины гэрчилгээний доод буланд байрлах QR уншуулна.

– Харин иргэн иргэний үнэмлэх эсвэл вакцины цахим батламж буюу / вакцины QR / биедээ авч яваа бол “COVID 19 QR VERIFY” аппликейшныг үйлчилгээний байгууллагын ажилтан гар утсандаа суулгаж, үйлчлүүлэгчээ таньж нэвтрүүлнэ.

Тус апплейкшныг IOS үйлдлийн системтэй гар утсанд http://bitly.ws/dwEb
линкээр, Android үйлдлийн системтэй гар утсанд https://share.datacenter.gov.mn/s/gJQXnJQYKZB9Prk татаж авах бөгөөд нууц үг нь Password123 юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [64.119.18.132] 2021-06-22 14:27:01

Америкт "WHITE ONLY" гэж арьс өнгөөр ялгаварладаг байсан шиг юм болж эхэлж байна даа.

Зочин [146.70.16.62] 2021-06-22 12:50:15

tovchoodod l ih heregtei ed bn


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.