Дүүргийн эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ашиглалтад оруулна

Aдмин / Эрүүл мэнд

Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд зориулж Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ортой “Яаралтай тусламжийн төв” байгуулж байна.

Энэ төв эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авах бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэх юм. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар төвийн бэлтгэл ажлын явцыг шалгаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэв.

Халдвараар өвчилсөн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээнд онцгой анхаарч, ор дэлгэсэн газруудад хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө. Мөн төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүчилтөрөгчийн бага оврын үйлдвэр байгуулах ажлыг даруй эхлүүлэхийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд даалгалаа.

Мөн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, дархлаажуулалтын явц, гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд хэрхэн хяналт тавьж байгааг шалгалаа. Дүүргийн дөрвөн байршилд явуулын амбулатори ажиллаж байна. 16-17 насны 300 орчим хүүхэд вакцинд хамрагдсан. Эмнэлзүйн шинж тэмдгээс нь хамаарч хүнд, хөнгөн өвчилсөн иргэдийг эрэмбэлж эхэлснээр эмнэлгийн ачаалал эрс буурсан талаар Эрүүл мэндийн төвийн удирдлагууд танилцууллаа.
“Нэг ч гэсэн иргэний амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Амаргүй цаг үед ажиллаж байгаа эмч, ажилчдын нөхцөл байдлыг ойлгож байна. Халдварын тохиолдол бүрийг эрт үед нь яаралтай эмчилж, хүндрүүлэхгүй байх бүх талын зохион байгуулалтыг шат шатандаа сайтар зохион байгуулж чадвал тархалт буурах бүрэн боломжтой” гэж Шадар сайд хэллээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.72.108] 2021-06-22 13:55:35

Irgediig uursduu uhamsartai haldvar hamgaalaltiin deglemee barihiig shaarad 7honogiin ayanga zohion baiguulya. Za tgd haldvar hamgaalaltiin deglemee barihgui bgd bvl hul horio togtooyo

Зочин [202.9.46.239] 2021-06-22 12:01:36

Иргэдийн олонхи нь нэг хоёр тундаа хамрагдвал дархлаа тогтож халдвараас хамгаалагдана халдвар тусахгүй гэж буруу ойлгож нэг хоёр тундаа хамрагдсаны дараа халдвар хамгааллын дэглэмээ сулруулж хаа хамаагүй хүмүүстэй ойр хавьтаж халдвар аваад байх шиг байна. Түүнээс вакцинаас халдвар аваад байгаа юм байхгүй. Вакцин хүний дархлааг сайжруулдаг болохоос халдвараас хамгаалагч биш. Америк европ орос хятадын аль ч вакцинд хамрагдсан ковидын халдвар тусахгүй гэсэн баталгаа байхгүй.

Зочин [202.9.46.239] 2021-06-22 06:22:18

За ухаантай хүмүүс нь яаж халдварын тархалтыг бууруулах талаар заавар зөвлөгөө өгөөрэй.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.