Арбидолыг дур мэдэн хэрэглэж болохгүй
COVID-19, цар тахал өнөөдөр хэдэн зуун сая гэр бүл, үр хүүхдүүдийн амьдралд айдас түгшүүр төрүүлсэн хэвээрээ байна. Үүний хажуугаар баталгаа нотолгоогүй янз бүрийн мэдээлэл цахим орчинд тархаж буй нь олон хүнийг төөрөгдүүлэхэд хүргэж байна. Иймд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн бага эмч Б.Цэцэгдэлгэр, ахлах сувилагч З.Эрдэнэжаргал нартай хамтран “COVID-19 вирусээр өвдсөн бол ямар эмчилгээ хийх вэ” гэдэг зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
COVID-19-ийн илрэх шинж тэмдэг ямар байх вэ?
Юуны өмнө халдвар авсан үед илрэх шинж тэмдэгээ сайн мэдэх нь чухал. Тухайлбал, COVID-19-ийн үед гарах шинжүүд нь томуу, томуу төст өвчин, ханиад, бусад өвчний шинж тэмдгүүдтэй адил төстэй учраас халдвар авснаа мэдэхийн тулд шинжилгээ хийлгэх шаардлагатай. Шинж тэмдэг нь вирусийн халдвар авснаас хойш 2-14 хоногийн дараа илрэх бөгөөд хөнгөнөөс дунд, хүнд гэсэн хэлбэрээр явагддаг. Гэхдээ халдвар авсан зарим хүмүүст шинж тэмдэг илрэхгүй байж болно.
Хамгийн нийтлэг шинж тэмдэг нь халуурах, ханиалгах, ядарч сульдах юм. Бусад шинж тэмдэгт амьсгал давчдах, цээжээр өвдөх, хүндрэх, булчин, бүх бие өвдөх, толгой өвдөх, амт, үнэр мэдрэхгүй болох, толгой эргэх, хоолой өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, гүйлгэх, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, арьсны тууралт зэрэг шинж тэмдэг орно.
Хэрэв та өвдсөн бол хүйтэн ус ундаа, кофе, чихрийг шууд орхи
Өөрийгөө болон бусдыг COVID-19 вирусээс хэрхэн хамгаалах вэ гэдэг зөвлөгөөг эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд хангалттай өгч буй. Тиймээс бид энэ удаа бид өвдсөн үед ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар таны мэдэхгүй, энгийн хэдэн зөвлөгөөг өгье. Жишээ нь, уг вирусээр өвдсөн даруйдаа хүмүүс гэртээ өөрснийгөө эмчлэх гэж, дур мэдэн олон төрлийн эм ууж, улам хүндрүүлээд эмнэлэгт ирэх тохиолдол цөөнгүй байна. Иймд та дараах мэдээлэлд анхаарал хандуулаарай.
• Арбидолыг дур мэдэн хэрэглэж болохгүй. Учир нь, заавал эмчийн хяналтан дор элэг хамгаалах эмтэй хамт хэрэглэнэ. Тийм болохоор хүмүүс “Миний арбидолыг шууд хураасан. Асат, алат өндөр болдог юм байна” гэж хэлж байгааг та сонссон байх.
• Хэрэв эмчийн заавраар антибиотик хэрэглэж эхэлсэн бол мөөгөнцөрийн эм уугаарай.
• PH нь өндөр буюу мандарин, шар ногоон жүрж, авакода, сармис, манго зэрэг жимс хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Тэр тусмаа лимонтой бүлээн ус өдөр бүр ууж хэвших нь их чухал шүү.
• Хэрэв танд дээрх шинж тэмдэг илэрч эхэлсэн л бол хүйтэн ус ундаа, кофе, чихрийг шууд орхи. Хүйтэн чанарын вирус учраас дээрх зүйлс нь уг вирусыг тэжээдэг гэж ойлгоход болно.
• Хоолойгоо зайлах бол хүнсний содтой ус, тамедин уусмал хэрэглээрэй. Жамц давс хоолой улам хуурайшуулдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй болов уу?
С, Д витамины тунгаа хэтрүүлж огт болохгүй
Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж эхэлснээс хойш маш олон төрлийн эмүүдийг эмчилгээнд туршин хэрэглэж байгаа. Эдгээр эм нь ихэнхдээ өвчний ерөнхий шинж тэмдгүүдийг арилгах зориулалттай. Харин тухайн өвчтөний биеийн байдал хүнд, хөнгөнөөс шалтгаалан дараагийн шатны нарийвчилсэн эмчилгээнүүдийг хийж байгааг сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс гэрийн нөхцөлд, хөнгөн өвдсөн хүмүүсийн хувьд, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны эмчилгээг хослуулан хийж, эдгэрч байгааг та сонссон байх. Тиймээс нэмэлт хэдэн зөвлөгөөг өгье.
• Эмч зөвлөөгүй л бол та Д витаминаа 2000-гаас хэтрүүлж гэрээр хэрэглэхгүй байх. Д витамин ихдэх нь багадахаас хортой. С витамин ихэдвэл бөөрөнд муугаар нөлөөлнө. Тиймээс С витаминаа 1000-аас хэтрүүлж болохгүй.
• Витамин Д-г өглөө 11:00 цагаас өмнө уувал үр дүнтэй. С-г ус ихтэй уух эсвэл найруулж уудаг байвал сайн.
• Өглөө, өдөр, орой аарц, аньс, чацарганаа сайн уу. Халуун юм уугаад л шээх тусмаа сайн.
• Бээлий өмсөөд уг вирусээс хамгаалахгүй. Эд зүйлд хүрсэн бол гараа заавал ариутгах эсвэл угаах хэрэгтэйг дахин сануулъя.
• Эцэст нь та халдвар авснаа мэдсэн бол айхгүй, бухимдахгүй, хэн нэгнийг буруутгаж уурлахгүй байх нь чухал. Тэр тусмаа даралт ихтэй, зүрх муутай бол маш тайван байх хэрэгтэй. Албаар ч болов өөрийгөө тайвшруулж инээ. Эмч, эмнэлэг хоёртоо ханд. Огцом стресс авах нь таны биед болоод сэтгэл санаа, зүрхэнд муугаар нөлөөлнө.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ТУУЛ
Сэтгэгдэл
AbrtDus [195.2.67.223] 2022-03-15 08:03:18
<a href="https://t.me/filmfilmfilmes/8">Отрочество</a>
AbertDus [195.2.67.223] 2022-03-05 14:34:23
скільки буде тривати війна в україні <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">коли закінчиться війна в україні</a> коли закінчиться війна в україні 2022
Японоос [126.152.224.115] 2021-06-24 00:14:38
Хөнгөн өвдсөн тохиолдолд эм уугаад дэмий. Зөв хооллож сайн амрах л хэрэгтэй. Өндөр халуурвал халуун буулгах эм жаахан ууж болох юм. Эм чинь өөрөө цусыг өтгөрүүлэх бөөн химийн элемент орсон байгаа. Амьдралын зөв хэмнэлтэй суурь дархлаа сайтай хүн бол өөрийнхөө дархлаагаар эдгэрнэ. Кола уугаад чипс идээд олон цагаар РС, геми, гар утас шагайдаг хүн бол амархан хүндрэнэ.
Зочин [192.82.73.85] 2021-06-23 03:43:35
Зурагт, мэдээгээр Д витаминийг 4000 аар уугаарай гэх юм. Гэтэл энд 2000 гаас хэтрүүлж болохгүй гэж байна. Аль нь зөв бэ, хүмүүсээ.
Зочин [202.9.46.239] 2021-06-23 03:29:55
Энэ долоо хоногт спутник вакцины хоёр дахь тунг оруулж ирэхийг шаардаж байна.