“Virgin Galactic” сансрын нислэгээ амжилттай гүйцэтгэжээ

Aдмин / Гадаад мэдээ

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Virgin Galactic” компанийн “Unity-22” сансрын нисэх онгоц ням гарагт дэлхий орчмын тойрог замын туршилтын нислэг үйлджээ.

Энэхүү аппарат нь Нью-Мексико муж улсын “Америка” сансрын буудлаас хөөрч, агаар мандлын хилд нислэг үйлдсэнийхээ дараа буцаж ирсэн байна.

Нислэгт “Virgin Group” компанийн захирлуудын зөвлөлийн дарга, тэрбумтан Ричард Брэнсон оролцжээ. Иветт Брэнсон хэмээх ээжийнхээ нэрээр “Eve” хэмээн нэрлэсэн нисэх онгоц зөөгч АНУ-ын Зүүн эргийн цагаар 10:40 цагт хөөрөх буух зурвасаас хөөрчээ. Аппарат АНУ-ын Зүүн эргийн цагаар 11:25 цагт 15 орчим км-ийн өндөрт нисэх онгоц зөөгчөөс салсан байна.

Нислэгийн үеэр “Unity-22” 86 км-ийн өндөрт хүрсэн бөгөөд 6 хүнээс бүрдсэн хөлгийн багийн гишүүд хэдэн минутын турш жингүйдлийг мэдэрчээ. Нислэг цаг орчим үргэлжилж, “Unity-22” Америкийн Зүүн эргийн цагаар 11:38 цагт “Америка” сансрын буудалд газаржээ.

Хөлөгт Брэнсоноос гадна таван хүн байсан нь туршигч нисэгчид Дэйв Макай, Майкл Мазуччи, судалгааны ажилтан Сириша Бандла, ахлах инженер Колин Беннет, сансрын нисэгч бэлтгэх хөтөлбөрийн тэргүүн Бет Мозес нар юм.


Сэтгэгдэл

Ой гутаж, урам хугарна! [66.181.161.17] 2021-07-14 01:53:25

Бид ч МАН гэх махчин, Хүүк гэх луйварчны дарамтад ХҮЙ НЭГДЛИЙНХЭЭ ҮЕД л будилаж, булайгаа чирч явна доо.

Агаа [124.158.90.3] 2021-07-12 09:39:42

Дэлхийн бүх улс орон хөжсөөр манай орон юу ч хийдэггүй гаднаас зөөсөөр байгааг ардын нам мэдсээр харсаар одоо ардын намаас танай намд монгол орныг хөгжүүлэх ард түмний амьдрал ахуйг өөд нь татах бодлого ухаантай хүн байгаа юу гэж асуух цаг болоод байгааг мэдэж байгаа хүн байна уу ? боловсон хүчин байхгүй бол надад нэг салбар өгөөд үзээч тэгээд өөрсдөө зүгээр хараад гай болохгүй байж бай над шиг ихийг бодож байгаа та нараас дээр хүн монгол оронд байгаа шүү,,,

Зочин [64.119.21.138] 2021-07-13 04:08:10

хятадын эрлийзүүд төрд гараад монгол хүний хийж байсан бүх үйлдвэр урлалыг устгаа биз дээ. одоо хөмөрч хаяад шинээр нийгмээ байгуулах нь зөв дөө. арьс ясаа ч боловсруулах газар алга. Улаан гэдэг чөтгөр хамаг махны үйлдвэрийг хятад болгоод хаячихсан шүү дээ. Улааны толгойг авч шонд өлгөнө гэсэн ХүүрСэг ерөнхийлөгч болов.

Зочин [202.9.46.145] 2021-07-13 04:06:28

ха ха ха чононд хонь хадгалуулна гэдэг шиг юм болохнээ хавар болоод өнгөрсөн шиг санагдах юм

Суусан тэнэг [202.126.89.224] 2021-07-12 11:45:23

хадаас хийж эх орондоо тусал

Зочин [202.126.88.202] 2021-07-12 08:40:07

That was wonderful

Zochin [172.58.44.65] 2021-07-12 07:02:00

Bid delhiig chichruuldgee Ali ert chichruulsen ireduid ch chichruulne irgen gua modon jorlon ch bas bidnii gaihamshig er n hogjil tsetseglelt soyl gedeg zuiliig huseed baih yum bish uzmeer bol Japan usag uzchih manaid tiim zuil ogt hereggui

Иргэн [66.181.160.35] 2021-07-12 04:34:09

Бид модон жорлонгоо өөрчилж чадахгүй, халбага сэрээгээ хийдэггүй, авилга, архинд нугасгүй, бултаж сэргэлэнтэж тэнэгтдэг.

Зочин [66.181.161.19] 2021-07-12 04:02:16

Гайхалтай


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.