Монгол наадам Сью Шү Жаны үед нэг тасарсан, Хү Сү Жаны үед дахин тасарлаа

Aдмин / Нүүр

Монгол наадам түүхэндээ тасарч байсан удаагүй гэдэг. Төр улсынх ч байсан, төрт ёсных биш ч байсан ямартаа ч ард түмэн маань зуны дэлгэр цагт наадмаа хийж хэдэн хүүхдээ хооллож, өвгөд хөгшдөө дурсан зовлон зүдгүүрээ нимгэлж байсан түүхтэй гэлцдэг. Арван гуравдугаар зууны “Монголын нууц товчоо”-нд бичигдсэнээр наадмыг хуран сард буюу долдугаар сард хийдэг байсныг тэмдэглэсэн. Чингисийн чулууны бичигт Чингис хаан Сартуул улсыг байлдан дагуулан буцах замд найр наадам хийж Хасарын хүү Есүнгэ 500 алд газар нум сум харвасан тухай бас тэмдэглэсэн. Монгол наадам ийм л эрт эдүгээгийн түүхэн уламжлалтай. 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халхын анхдугаар Богдод өргөмжилж Ширээт цагаан нуурт наадам хийхэд Бөх лам түрүүлж, Бонхор донирын морь магнайдсан тухай эх сурвалжид бий. Долоон хошуу даншиг наадам тэгж эхэлсэн бол 1772 онд Хэнтий уулыг тахих их наадам болж, түүнээс арван засгийн наадмын оноо данс эхэлдэг.

Ингэж Монголын ард түмэн хуртай зуны цагт наадмаа хийж, монгол нутагт хүүхдийн гийнгоо цангинан уул ус баясаж, хүчит бөхчүүд нь ир бяраа сорьж, мэргэн харваачид нь нум сумаа агсан уухай хадааж, хүн зонтойгоо цэнгэн жаргаж ирсэн юм. Наадам нь төрт ёс бат оршин тогтнохын билгэдлээс гадна эгэл жирийн ард түмэн зовлон зүдгүүр гуниг гутралаа мартан, хамаг бүгдээр цуглан халх ойрд бүх л монгол даяараа баясдаг, монгол үндэсний хамгийн дээд баяр. Манжийн дарлалд байхдаа ч монголчууд наадмаа таслалгүй хийж байсныг түүх гэрчилнэ. Ганцхан жишээ татахад, 1862 оны долоон хошуу дан шиг наадмын тухай Оросын консул бүрэн тэмдэглэл хийж сонинд гаргасныг төрийн соёрхолт О.Батсайхан баримтыг нь олжээ. Уг тэмдэглэлд монголчууд наадмынхаа эхэнд төр бат бөх оршихын билгэдэл болгон ерөөл тавьж бат оршил өргөдөг, найман өдөр дараалж бөх нь барилддаг тухай өгүүлсэн байдаг.

Харин 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаас хойш наадам ганцхан удаа тасарч, түүхийн хар толбо болж үлдсэн нь Дундад иргэн улсын Хятадын цэргийн генерал Сью Шү Жаны үед юм. Тодруулбал, 1919 онд Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэнг нас барсны дараа Чен И Хятадын талыг баримтлагч гэх Шанзав Бадамдорж, Гадаад хэргийн сайд Цэрэндорж нарын лам ноёдыг өөртөө татах бодлогыг амжилттай явуулж Хиагтын гэрээгээр тогтоосон Монголын Авто номийг монголчууд өөрсдөө хүсэлт гарган устгах 64 зүйлийн гэрээ гэгчийг боловсруулан монголчуудад тулган өгсөн. Энэ үеэр Сью Шү Жан Хятадын хуурай замын цэргийн ангийг удирдан хүрээнд ирж Монголын автономийг устгах бичигт монголчуудыг гарын үсэг зуруулахаар цэргийн хүчээр сүрдүүлэн Монголын армийн зэвсгийг хураан, Монголын автономийг устгах ёслолыг 1920 оны нэг сард нийслэл хүрээнд хийсэн байдаг. 1920 оны нэгдүгээр сараас 1921 оны хоёрдугаар сар хүртэл Богд хаант Монгол Улсын төр Хятадын мэдэлд, Сью Шү Жа ны дарангуйлалд байсан. Тухайн үед Монголын шашин төрийг хослон баригч Богд эзэн хааныг Хятадын ерөнхийлөгчийн зурагт мөргүүлэх зэргээр бүхий л доромжлол үйлдлүүдийг хийсэн байдаг. Ийнхүү Богд хаант Монгол Улсын төр Хятадын мэдэлд шилжсэн 1920 онд Монгол наадам тасарсан.

Тэгвэл XXI зуунд туурга тусгаар бүрэн эрхэт Монгол Улсын наадам эрх баригч Монгол ардын намын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үед дахин тасарч байна. У.Хүрэлсүх гэдэг энэ хүн цэргийн сургууль төгссөн, хурандаа цолтой . Цэрэг хүний ёсоор төрийн индэр дээрээс ёсолдог учир ард түмэн түүнийг Хүрэлсүх жанжин гэж ярьдаг. Тиймээс үүнийг нь товчлоод Хү Сү Жан гэж нэрлэж байгаа юм л даа. Үндсэндээ маш ойлгомжтойгоор дахин хэлэхэд “Хүрэлсүх жанжин” гэх үгийн л товчлол, түүнээс хятад ч гэх юм уу, тэгж ойлгож тэгж ойлгогдохоор бичиж байгаа зүйл байхгүй. Хятадын генерал Сью Шү Жаны үед тасарсан монгол наадам монгол цэргийн хурандаа Хү Сү Жан-ы үед 100 жилийн дараа дахин тасрахыг үздэг юм байна гэж Монголын ард түмэн өөр хоорондоо ярилцаж байна.

Монголчууд бид өнөө жил наадмаа хийж бүрэн болох байлаа . Яагаад наадам тасрахад хүрэв, юунаас болов гэхээр МАН өөрийнхөө зуун жилийн ойг наадамд нааж өгснөөр ийнхүү гуниг гутамшигтайгаар тасрахад хүрсэн. Уул нь үндэсний их баяр наадам МАН-ын 100 жилтэй ямар ч холбоогүй. Наадам бол Ардын намын биш ард түмний баяр. Гэвч Ардын намынхан 100 жилийн баяраа Ардын хувьсгалынхаа 100 жилийн баяртай хамт тэмдэглэнэ гэж сүүлийн хоёр жил ард түмнийг тамлан тарчилгасны эцэст монгол наадам тасарч байна. Эрх баригч нам 100 жилээ наадамтай хамт тэмдэглэхийн тулд сүүлийн хоёр жилд хэрхэн яаж ажилласныг бид мэднэ. Эхний жилд нь буюу 2020 онд Монголд ковидын цар тахал дотроо бүртгэгдээгүй байхад бүх зүйлийг тас хорьсон. Бүх албан газар аж ахуйн нэгжүүдийн үүд хаалгыг барьж, Монголд цагдаагаас өөр гар хөл нь хөдлөх хүнгүй болсон. Гэр гэрт нь түгжиж байгаад УИХ-ын ээлжит сонгуулиа хийж, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Дараа жил нь буюу 2021 онд Ардын намын Ерөнхийлөгч Ардын хувьсгалын 100 жилээр Ардын намын баярыг хийж наадмаа нээх ёстой гэж үзээд Ерөнхийлөгчөө заавал ялуулахын төлөө байдаг чадлаараа улайран тэмцсэн.

Ардын нам ковидоор далимдуулан ард түмнийхээ тархийг угааж сонгуульд ялчихаад одоо боллоо гэсэн шиг бүх зүйлийг задгай хаясан. Ялангуяа орон нутгийн сонгуульд ялалт байгуулан зорилгодоо хүрчихээд төрийн шат бүхэнд хариуцлага гээчийг умарта нэрээ цээргүй, зах замбараагүй, дур зоргоороо авирласан. Ингэж аашилсны балгаар 2020 оны арваннэгдүгээр сард ковидыг дотроо алдаж ард түмнээ цар тахлын аюулт өвчин, үхэлтэй нүүр тулгасан. Гэвч намынхаа 100 жилийг наадмаар нээнэ гэсэн адын хүсэл нь юун хорио цээр, юун өвчин зовлон, аюул тахал бэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа гэдэг хэрээс хэтэрч Хүрэлсүх жанжин нь 60 мянган хүний өвчлөл, 300 хүний үхлээр “хаан”-ы сэнтийд заларсан. Одоогийн байдлаар 655 хүн насан эцэслээд байна. Хэрвээ эрх баригч Ардын намын нөхөд албан тушаал, эрх мэдлээс өмнө ард түмэн улс орноо бодож, намынхаа 100 жилийг наадамтай хутгаж элийрч балайраагүй бол өнөөдөр Монголын ард түмэн наадмаа хийж цэнгэн жаргаж байх байлаа. Намынхаа баярыг тусад нь хийдэг юм байгаа биз. Ардын намын баяр ард олонд хамаагүй, наадамд бүр ч хамаагүй.

Тэгэхээр одоо Монголын ард түмэн үндэсний их баяр наадмаа тэмдэглэж сүлд хийморийн билгэдэл болсон есөн хөлт цагаан тугаа залж, Хүй мандлынхаа дэнжид бөхөө барилдуулан морио уралдуулан цэнгэмээр байна. Цар тахлын хүнд нөхцөлд заавал 1024 бөх барилдах албагүй. Уламжлал ёсоор 512 бөх ном журмын дагуу шинжилгээндээ хамрагдан, наадмын комиссын цөөн тооны хүн халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан наадмаа зохион байгуулахад болохгүй нь юу байхав. Дахин хэлэхэд, Ардын намын 100 жил гээчээс болж ард түмэн хохирч, монгол наадам хэлмэгдэх учиргүй. Ийнхүү Сью Шү Жаны үед тасарсан монгол наадам Хү Сү Жаны үед дахин тасарч байгаа нь даанч өрөвдөлтэй.


Сэтгэгдэл

Зочин [64.119.25.155] 2021-07-17 15:05:42

Энэ бичлэг Монголын түүхийг хуучин үхширмэл ойлголттоор хуулан өгүүлжээ. Наадам хойшлуулсан нь МАН-ын үнэнд гүйцэгдсэн ялагдал мөн. Түүнээс биш оновчтой төгс асуудал шийдээгүй юм. Харин Хү СҮ Жан ард түмнээ хэрхэн луйвардаж төрийн тэргүүн болсон нь баримт сайтай болжээ гэж үзэхээр юм даа. МАн-ын ойг Улсынхаа түүхээс дээгүүр тавьсан нь ард түмэн ойлгох байхаа гэж бодож байна

зочин [192.82.67.8] 2021-07-17 14:44:10

Монголчуудыг дотроос нь хагралдуулах гэсэн эрлийзүүдийн ээлжит явуулга .Ард түмэн энэ жил наадамаа өөр өөрийнхөөрөө тэмдэглээд л өнгөрсөн наадамыг ард түмнээс салгаж ард иргэдээ шулдаг цөөхөн хэдэн хүний эрх шигийнхаа төлөө хийдэг болоод удаж байгаа тиймээс ард иргэд наадамаас илүү эрүүл мэнд хэрэгтэй гэдгийг ухаарч байгаа ашиг нөөгчид хорон саанаатанууд мөнч их байж ядаж байгаан илт байна .

З [192.82.73.209] 2021-07-16 12:43:18

ТАХАЛ ГАРЧИХААД БАЙХАД ТАСРАХАД ЯАДАГ ЮМ.

Ikhe [66.181.161.50] 2021-07-16 07:20:48

Ийм хөгийн нийтлэл бичэхээ болиоч. Танай сайт бичих юма олж ядсан. Ганц наадам өнжөөл биз. Тэр хогийн допинг, эрлийз морьдын уралдаан үзэж яадгийн. Бөхчүүд гэж худлаа найраа хийж мөнгө олдог хөгийн юмнууд.

Зочин [203.91.115.48] 2021-07-15 10:31:11

Ногоо эрх чолооний толоо тэмцэгч Богд хаан маань яахаараа хятадын эзэн хааны зурганд моргодог билээ.

Зочин [202.126.89.165] 2021-07-16 13:22:41

Хүчээр мөргүүлчихсиймөө

Зочин [64.119.22.210] 2021-07-15 04:28:57

МАН, түүн дотроо хүрэлсүгийн хар мөрийг хэн ч арилгахгүй ээ.

Чимэд [124.158.64.89] 2021-07-16 12:57:21

АН-н хулгайч,алуурчин чиний арьсыг АН-н олон гишүүдтэй нийлж хуулж хаяна.Тэр арьсаар чинь хар мөр байвал түүнийг арчих болноТа нар мөн ч их хорсож амь тэмцэж багтарч нэг нэгнээ барьж идэж эхлэх шивдээ Амжилт хүсье

Зочин [202.55.188.43] 2021-07-15 03:57:09

энэ яг мэдрэл муутай сайтаа

Зочин [195.46.106.44] 2021-07-15 02:48:03

Эрүүл байвал наадам ч яамай байна. уух идэх унтах хэвтэх зугаа цэнгэл чинь ихдээд тархи толгой чинь ажиллахаа больсон хүмүүсийн яриа байна. Наадам хойшлуулсан нь төрийн мэргэн шийдвэр байлаа. Эндээс улс төрийн ашиг хайгаад олигтой юм гарахгүй шүү

Зочин [139.5.218.236] 2021-07-15 01:19:01

Наадмын бүх төсвийг сонгуулийн луйвар хийхэд зарцуулсан! Сайндаа наадам хориод бна уу Үгүй шүү Ман ХҮСҮЖАН ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардахын тулд Эрдэнэ Энхбаяр ХҮН намын хулгайч нарт хэдийг өгсөнийг шалгах ёстой!!! Эрдэнийн хүүд хэдийг өгч Но Наадам жагсаал хийлгэв!! Ард түмнийг басан доромжилж болохгүй Нэг л өдөр бүх нүгэл чинь нүдээр чинь гарна шүү!!

нямаа [192.82.69.209] 2021-07-15 00:55:14

Ийм сайхан түүхтэй Монгол түмний минь Хүсү жаны удмын бузар гулигчингууд бузарлаж ""Наадмыг" завсарлуулав Монголчууд "Төрт ёсыг бий болгох гэж өчнөөн өвдөж хавдаж үхэж үрэгдэж байсан" гэсэнч Монгол төр, Монгол ёсоо алдалгүй ирсэн өв, түүх үүнийг батлаж байхад л санаа муут хятадын Хү сү жаны удам одоо болтол Монгол байна гэдгийн манай хэдэн мал ууд мэд түгэй !!! ...

enh [150.129.141.200] 2021-07-15 00:16:43

Hed honogiin daraa ene ubchin huduu oron nutagt zambaraagaa aldah baih huduu gadaa gol us amraltiin gazar humuus estoi neg zabaarch bnaa yun naadam be aimshig2 mongolchuud heden heseg bolod bgaa ym medehgui tsahimaar hereldeed helehgui ug ch alga ene sainii er bishee

Зочин [124.158.64.12] 2021-07-14 15:45:54

Бөх, морь 2 утгаа алдсаан, луйвардана, найраа хийнэ. Сур л арай гайгүй байх шүү. Ийм байхад Наадмаар яах вэ дээ. Наадам болсон болоогүй хүмүүс наадмын амралтаар хөдөө гол ус, нуураар дүүрэн тэнэж бохирдуулдаг шүү дээ. Цэвэрхэн ч зугаалж чадахгүй. Олон хоног амраадаг буруу. Гэмтлийн эмнэлэг ачааллаа даахаа болилоо

Зочин [202.126.89.13] 2021-07-14 23:53:09

Чиний сонгууль шудрага уу

Мэдээг бидэнд ХЭН өгч байгах юм бэ? [103.57.94.168] 2021-07-14 14:58:01

"Мэдээ.мн"-ийн Ерөнхий редактор, Ээлжийн ахлагчийг олох гэсэн чинь ийм мэдээлэл энэ сайт дээр байдаггүй. Вебхуудас ийм байж болдог юм уу??? Бидэнд хэн, ямар мэдээлэл өгч байгааг уншигч бид мэдэх эрхтэй юм байгаа биздээ??? Ямар үг дуугүй мал байгаа бишдээ.

Зочин [202.126.90.72] 2021-07-14 14:49:56

Үхэр Монголуудаа наадам тасарсан нь Хүрэлсүхтэй ямарч хамаагүй. Ковидтой хамаатай. Хэдэн баастай гүзээнүүдийн худлаа барилдах, Допинг шахуулсан хэдэн адсаганы уралдааныг хориглосонд юундаа хорсоод байгаа малнууд вэ? Ковид аюултай гэдгийг одоо болтол ойлгоогүй үхэр монголуудаа гэж. Ядаж Ковид тусаад хүндэрээд эдгэрсэн хүмүүсийнхээ үгийг сонсоосой. За илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнээ гэж.

Зочин [192.82.83.145] 2021-07-15 00:50:57

Корона 3 сарын 1 нээс огцом нэмэгдсэн. МАН -100 концертонд оролцсон хүмүүс олноороо халдвар авсан. МАН ын байрнаас 60 гаруй хүн халдвар авсныг нуугаад өнгөрсөн.

Зочин [73.73.52.124] 2021-07-15 00:22:20

Шуналын дон шүгэлсэн алтаар илжиг яахав дээ. Идэх биш. Наймаа хийх биш.

Мэдээ.мн-ийн захиргааны бичсэн зүйл байна. [103.57.94.168] 2021-07-14 14:42:12

"Мэдээ.мн"-ийнхэн ийм их юм бичүүлсэн юм бол уншигч бидэнд хүндэтгэлтэй хандаж үүнийг бичсэн сэтгүүлчийн алдар нэрийг танилцуулах ёстой. Гэтэл тэгээгүй, дорой царайлж байх юм. Тэгэхлээр дээрх бүх санаа болон материалыг "Мэдээ.мн"-ийн захиргаа өөрөө бичиж тавиулсан байна.

Зочин [202.126.88.55] 2021-07-14 14:40:47

Наадам хийсэнгүй гээд харамсаад байгаа ч хүн алга, муудсан юм ч алга, угаасаа наадам ард түмний баяр байхаа болиод удаж байна ш дээ, тэнэг орк бөхчүүд, уяачдын хатгаасаар дэмий юм ярьж хэрүүл өдөхөө болио муу хөлсний бичээч, бууны нохой

Зочин [150.129.142.125] 2021-07-14 14:04:29

Наадам хойшлуулснаас үхчих гээд байгаа нөхдүүд тахлыг улмаас нас барсан 700 хүний хэн нэгнийх нь оронд үхэж байхгүй дээ. Өнөөдөр уралдах барилдах үндэстнээ талцуулсан зугаа болоод байна.

Иргэн [122.201.24.170] 2021-07-14 13:54:10

Наадам хийлээ гээд 5 хоног л баясна биз. Харин хувирч өөрчлөгдөөд дэлхийгээс салж өгөхгүй байгаа энэ вирусээс хурдан салж сургууль цэцэрлэгээ ажиллуулж хэдэн хүүхдийнхээ ирээдүйг бодмоор байхад хүн муулах дон туссан хэдэн шоучин сэтгүүлч нар ийм юм бичиж тэнэгээ гайхуулж байгаагаа ойлгох ухаан даанч алгаа.

Зочин [43.242.243.77] 2021-07-14 13:32:24

Эзэн хаяггүй, хулгайч маягийн, аймхай, нэрээ нуусан нуудгайчин хүний бичсэн, бичүүлсэн юм байна даа. Хайна гэвэл олдоно. Баригдана даа баригдана...

Иргэн [192.82.81.132] 2021-07-14 13:14:06

АН Баттулгын санхүүжүүлж зохион байгуулсан жагсаал их үр дүнгээ өгч наадам хойшиллоо тэгэхдээ тасрахгүй 8 сард хийх хэрэгтэй тэр трикотой захиалгын банди нарыг дахиж жагсвал эзэдтэй нь зайлуулах хэрэгтэй

Зочин [192.82.78.226] 2021-07-14 23:19:44

түрүү жил эрх дархтангууд 3 тэрбумаар шилэн кабел тавьж чончинбогдод билүү ерөнхиылэгчийн хувийн эдлэнд баярлаа биз дээ дээдсүүдийн наадам цагаан сар тасрахгүй байгаа шүү ард түмэн дүлий слхор биш шүү

Зочин [66.181.160.85] 2021-07-14 12:44:50

2020-2021 оны сонгуулийг хорооноогоор далимдуулж луйвардсан нь үнэхээр арвин бус үйл явдал учраас түмэн наадамдаа ч дургуй болчихлоо.

зочин [202.126.89.43] 2021-07-14 12:39:40

наадам ганц жил тасалдлаа гээд яадгийн. энэнд харамсаад халаглаад бгаа хүн бараг бхгү шүү.

Зочин [103.26.194.49] 2021-07-14 12:26:04

Хэнтийн хоёр наадмаа хийчих л байсан юм . Бараг л түүхийн хар толбо шахуу юм болж үлдэх бий дээ. 512 бөх барилдуулаад, 2 нас уралдуулаад, шилмэл 16 харваач харвуулаад л үзэгчгүй цомхон хийчих байсан юм . Хожим хойно арчаагүй, унхиагүй, сэтгэлгүйн том жишээ болно доо

зочин [192.82.75.131] 2021-07-14 12:12:34

Ийм юм бичиж байгаа хүнийг олж арга хэмжээ авах хэрэгтэй.Монгол улсын ерөнхийлөгчийг ингэж доромжлоно гэдэг Монгол улсыг доромжилсонтой адил.Энэ сайт ямар учиртай юм бэ

Зочин [66.181.187.214] 2021-07-14 11:52:39

Наадам хийх гэлээ гэж талбайд жагсаж сүйд болсон, одоо хийсэнгүй гэж юундаа гоншигноов!! ? Ковид тусаж үхэхгүй юмсан гэж л залбирч явцгаа!! Амьд явахад хэдэн арван наадам үзнэ!!!

Зочин [122.201.24.5] 2021-07-14 11:36:30

Энэ наадамдаа ч байгаа юм биш, зүгээр л хөлсний харлуулагчид л харлуулж байгаа юм шүү дээ, эд нар чинь наадам хийж болохгүй гэж баахан бичсэн, хийхээ болихоор хийхгүй байна гээд л бичиж байгаа юм шүү дээ. Хөлсний харлуулагчид л харлуулж байгаа юм

Хөөрүү юм уу??? Сэтгэлээ барь. [103.57.94.168] 2021-07-14 11:04:36

Баяо болох суогаар хөөрчихдөг ХӨӨРҮҮ юм уу, хаашаа юм бэ?

Наадамлах дуртай юм бол хол очиж наадамла. [103.57.94.168] 2021-07-14 11:02:00

2022 онд наадмаа хийх эсэхээ мэдэхгүй байж битгий ийм балай зүйл бич. Хөл хорионы байдал юу болохыг одоогоор хэн ч мэдэхгүй байгаа. "Дахал тархсан үеэр найрлах" буюу "пир во время чумы" гэсэн үг байдаг. Наадамлах гээд байгаа юм бол Улаанбаатараас хол очиж наадамла. Тэгээд хөл хориогоо дуусгаад 15 хоногийн дараа л ирээрэй.

Лаларуудаа [159.253.81.206] 2021-07-14 10:42:47

Үхлээ юу??? Баяртай баяргүй болдог л байхгүй юу!!! Удахгүй Спиртчин тулга СДАг багаар нь шорон луу нь явуулнаа!!! Лаларын байх ёстой газар нь тэр!!! Дагаад олон ялна чууд явнаа!!!!

Иргэн [103.229.120.67] 2021-07-14 13:43:03

Нээлтийн "Монгол хүн" -д 1000 байтугай хол давсан хүн холилдон шороо тоосон дунд бужигналаа. Тийм байхад 1000 гаруй бөх, харваачид наадамчин олноо баясгахад юу нь болохгүй гэж. Харин уяачид дэндүү замбараагүй, ухамсаргүйгээ таниуллаа. Ганибалаас эхлээд. УОК аймаг, сумдын наадмыг хориглосноор бөөгнөрөл үүсэх суурийг тавьж, жонхуурууллаа. Самарсайханыг огцруулаач. Одоо орон нутгийн аяллын дараа халдвар тэнгэрт хадна. Үүний ард ард түмэн эрүүл мэнд, амь насаараа хохирч бай0на

Зочин [66.181.176.184] 2021-07-14 10:28:06

Бичээч гуай юм бүхнийг МАН тай Хүрэлсүхтэй холбох нь утга учиргүй юм биш үү Улаан цайм АН ын угшилтай хужаагийн эрлийз хүн та бна даа Бодвол тэр баабарынхаа заавараар хэдэн юм сараачсын биз дээ. АН болон хужаагийн эрлийзүүд нийлэн МАН ны 100 жилийг тэмдэглүүлэхгүй гэсэн далд хорон бодлоор , ковидын халдварыг, цар тахалыг далимдуулан залуучуудад мөнгө тарааж жагсаал цуглаан зохион байгуулж, хаа сайгүй "но наадам" гэж сурталчлаа биз дээ.Ялангуяа 25 ТВ бол гол үүргийг биелүүлсэн гэж хүиүүс харж бга Наадамаа улс төржүүлэх нь ямар хор уршигтайг мэдэрсэн бх даа хөөрхий зайлуул миний монголын ард түмэн нэгэнт "Но наадам" гээд тэмцээд наадмаа хойшлуулцан ард түмэнд хэлэх үг бхгүй шдэ Одоо тэгээд чам мэтийн бичээч нар сумаа харвачаад нумаа нуув гэгчээр МАН болон Хүрэлсүх рүү дайрцгаах нь утга үгүй болой.Одоо тэгээд эрүүл бвл хэдэн ч наадам хийж хэдэн ч 100 жил тэмдэглэнэ шдэ АН болон эрлийзүүдийн улс төржилтөөс монголын ард түмэн хохирдогийг бид харлаа ахиж алдахгүй биз дээ

иргэн [66.181.187.203] 2021-07-14 10:17:01

Сью Шү Жаны сүнс нүүд монгол түмний сэтгэлийн галыг хэзээ ч бөхөөхгүй, зайл та нар

Иргэн [202.21.104.234] 2021-07-14 09:13:34

За халдварын тархалт буурч, хичээл сургууль цэцэрлэг ороосой гэж өдөр бүр залбирч бна. Наадам ч ёстой яамай бнаа. Эрүүл саруул Монгол хүн байхад манай улс мөхөхгүй ээ, дахин хичнээн 100 жил ч наадам хийж чадна. Хятад жанжин ирээд наадам тасалсан л гэнэ, түүнээс хойш 100 жил наадмаа хийж чадсан мундаг л бна ш д манай Монгол улс. Ийм балай юм бичиж байхын оронд коронаг ялан дийлэх тухай юм бичээч

Зочин [112.97.208.29] 2021-07-14 10:11:43

kk

Зочин [112.97.208.29] 2021-07-14 10:11:31

zuw

зочин [202.21.108.20] 2021-07-14 09:07:40

энэ олон сэтгэгдлээ бичсэн хүмүүс түүхээс сургамж аваач. Монголчууд хоорондоо арсалдан тэмцэлдэж эхэлмэгц л Монгол сул дорой болдог шүү дээ. Тиймээс эв эе хийчээцгээе. Ядаж стрессгүй байвал өвчин холуур өнгөрнө.

зочин [139.5.218.107] 2021-07-14 08:38:38

За яахав дээ тэгэж л байгл даа

zochin [202.126.89.158] 2021-07-14 08:00:47

Чамд өгөх зөвөлгөө байна. Чи битгий хуц.

Medee.mn [202.126.89.77] 2021-07-14 07:46:58

Medee.mn ийм юм бичих гэж хайран сайхан сайт.

Tsolmon [192.82.84.199] 2021-07-14 07:17:37

No naadam гэж жагсаад байсан бацаануудад хандаж хэдэн үг хэлий нэг ном бүтэн уншчих ядаж царцаа намжилийн үлгэрийг уншчих Өөрийн гэсэн үзэл бодол итгэл үнэмшилтэй бол тиймгүй бол хайрлаж хамгаалах гэдэг зүйлийн гүн утга нарийн мэдрэмж чамд мэдрэгдэхгүй За тэгээд ойлгвол өөрт чинь хэрэгтэй Уншидгүй бол гүн сэтгэдгүй гэж үг байдаг юм

Уншигч [202.9.46.73] 2021-07-14 07:02:45

Арай л мэдрэл юм бичих юм аа. Ерөнхийлөгчөө сүй шү жантай зүйрлэж байдаг илжигнүүд байх л юм даа

Зочин [202.9.46.216] 2021-07-14 06:59:52

svyushijan Hvsvi janjin horshoo vg baina

Зочин [202.9.46.216] 2021-07-14 06:56:46

saihan niitlel baina

Зочин [202.9.40.7] 2021-07-14 06:44:41

Ондоо багтааж наадмаа хийхгүй бол муу нэрнээс салахгүй нь дээ!

zochin [202.179.25.70] 2021-07-14 05:48:01

Muu ch sain ch ulsiinhaa erunhiilogchid iim bileg demberelgui muuhai ner hoch ogch bolohgui ee,ter hun chine huvi hun bish bolson,uls ornii nuur tsarai shuudee, iim muuhai ner ugch baigaa humuusiig harinch yamar zorilgoor ingeed baigaag shalgah heregtei shuu.

Зочин [66.181.184.180] 2021-07-14 19:01:50

,,Mongol.mn" n niitleliinhee ychir ytgiig tailbarlaval zohistoi.Eer eldev zuileer buu oroldotsgooyo taminee. COVID-19 dee anhaartsgaaya.Ayataihan baitsgaaya mpngolchyydaa.AMJILT

Зочин [122.201.24.5] 2021-07-14 05:38:12

МАН байгаагүй бол өнөөгийн Тусгаар тогтносон Монгол Улс гэж байхгүй байх байсан. АН байгаагүй бол өнөөгийн Оффшорчид, Оцгоногчид, Хонгилчид, Авилгачид, Луйварчид, Хөлсний бичээчид, Ажилгүй ядуучууд гэж байхгүй байх байсан гэдэг юутай ҮНЭН бэ! АН ч одоо тэгээд нэг юм байхгүй болж байх шив дээ, 6-хан хувийн санал авдаг нам гэж юу байхав дээ

Зочин [66.181.176.11] 2021-07-14 08:58:24

Huuy duhaa chi priuustei bolsondooo bayrlaa. ...jav geed baival MAN huraana shuuuu

Монголчууд өөрсдийнхөн буруу [202.126.88.176] 2021-07-14 05:34:05

Монголын минь зовлон барагдахгүй нь дээ МАН-н жаргал цэнгэл үргэлжилсээр Мандуулна гээл байгаа ХҮҮКТЭЙ яаж 6 жил зууралдна аа.

зочин [202.9.40.49] 2021-07-14 06:24:27

ХҮНИЙ АДАГ ХУЛГАЙЧИЙН ДЭЭД ЦАХИАГИЙН ТАЙРДАС ГЭГЧ ЭЛБЭГДОРЖ ШУНАЛЫН МИКРОБТ ЛУЙВАРДУУЛАН БАЙЖ 8 ЖИЛ ТЭССЭН ЮМ ЭРДЭНЭТИЙГ ДЭЭРЭМЧДЭЭС САЛГАСАН ХҮРЭЛСҮХИЙН ҮЕД МАНДАЖ БАДРААД БОЛОХ БАЙЛГҮЙ ДЭЭ, ХҮҮК ЯМАР Ч БОЛ ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧТАЙ ДҮЙХЭЭРГҮЙ ХҮН, ЯДАЖ ЭХ ОРОН ГЭСЭН ЮМ ТАРХИНД НЬ БИЙ

Зочин [103.212.119.37] 2021-07-14 05:20:07

Япон олимпийг жилээр хойшлуулсан ч үндэсний спорт үндэсний бахархал сумогоо жилд зургаан удаа амжилттай зохион байгуулж чадаж бна. Чухам үүнийг л дээдсүүдэд яаж ойлгуулах вэ. Эрийн гурван наадмгүй наадамгэж байхгүй тэр нээлт гэсэн баахан хүмүүсийн бөөгнөрөл ч юу ч биш. Голын эрэг хөдөө рүү цувсан бөөгнөрөл үүд бас юу хэлээд бна. Тэгсэн атлаа шинжилгээтэй цахим наадам юундаа эрсдэлтэй бна.

ЗОЧИН [64.119.20.35] 2021-07-14 05:02:58

НОВШИЙН ХҮҮРЭН СҮГИЙГ ДАВРУУЛСАН АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ БУРУУТАЙ. ЭНЭ МУУ БУГИЙГ УСТГАХ ХҮЧ БАЙХГҮЙ ЮМ БАЙХ ДАА. НАМ ТАЙН ХАМТ БУЛШЛАХ ХЭРЭГТЭЙ. БИ УЛС ТӨРИЙН ШИНЭ ЖИШИГ ТОГТООЛОО ГЭЖ СОЛИОРООД АЛГА БОЛСОН МУУ ҮХДЭЛИЙГ БҮРМӨСӨН ДАРАН СӨНӨӨХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [202.126.89.53] 2021-07-14 05:06:27

чи өөрөө хэний ч төлөө өөрийнхөө ч төлөө юу ч хийж чадахгүй байж хүн доромжилдог хэн бэ чи

Зочин [202.126.89.191] 2021-07-14 04:47:44

Жонхуугийн хорчид болимоор

Зочин [43.242.243.87] 2021-07-14 04:46:43

ХЭ ХЭ МЭДЭЭЛЛИЙН САЙТЫГ ЦАГДАА ТАГНУУЛД ӨГЧ ШАЛГУУЛ ГЭНЭЭ. ХЯТАДЫН КОМНИСТУУДЫН АРГА БАРИЛ МӨН ДӨӨ. ҮНЭН ҮГ ШИРҮҮН БАЙДАГ ТАЛ БИЙ. ҮЗЭЛ БОДОЛ ҮҮХ ТҮҮХЭЭ ЯРИХ БУРУУ БОЛОО ЮУ. СУЛ ДОРОЙ ЮМНУУД Л МЭТГЭЛЦЭХ ЯРИЛЦАХ ДҮГНЭХ ЧАДАЛГҮЙ БОЛХООРОО ШУУД ЦАГД ХОРЬ БОЛЬ ДУУГҮЙ БАЙ ШАЛГАНА ШҮҮ ГЭЖ ДӨВЧИГНӨДӨГ ЮМ Ш ДЭЭ. ӨРӨВДМӨӨР Ч ЮМ ДАА.

Зочин [103.229.121.64] 2021-07-14 04:28:23

Наадамгүй үхлээ юу олгой толгойт минь.дайн болж байна тахал. Чиний үхэх ээлж ирчихээд байна.МАН байгаагүй бол МУ гэж байхгүй байлаа.АН гэж монголд тохирохгүй нам даруй даран сөнөөж улсаа аврах хэрэгтэй цаг үё ирээд байна.Хүрэл сүхээ сэлмээ гүйцэд сугал оркууд дэндэж байна.

Зочин [103.212.119.37] 2021-07-14 05:14:40

Энд нэг харь элэгтэн бидний дунд яс хаяж бна. Бид ардчилсан нийгэмд амьдарч бна. Үзэл бодлоо ч чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

Зочин [122.201.24.5] 2021-07-14 04:24:09

Монголчуудыг хүнд хэцүү сандарч тэвдэж байхад нь Харлуулагч Та нар харлуулахын дээдээр харлуулж, баалж тавлаж, гутааж доог тохуу хийж, бах таваа хангаж, ингэснээрээ хөлсний та нар эздийнхээ хүслийг Монголчуудад тулгах гэж ядлаа, гэтэл Монголчуудын 6- хан хувь нь та нарыг дэмжлээ, Одоо болоо биш үү, яасан цадаж ханадаггүй БИРДНҮҮД вэ!!!! Хөлсний харлуулагч та нар!!!!

Иргэг [150.129.140.250] 2021-07-14 04:23:41

Хулхи хурандаа Дандаа зугттдаг Хэрэв тавчигнаас болж огцорсон юм бол 600 хүн үхчээд байхад яагаад таг байгаа юм Улсын үйлпвэрийг хүртэл баатар цолоор шагнаж дэлх йд байхгзй солиорол гаргаж байх юм Мэдээж боловсролгүй этгээд 2008 онд Энхбаяраас уучлал гуйж хөгөө чирж байсан нь хэвлэлийн хуудаснаа үлдсэн Хүрэлсүх дунд сургууль төгсөж байх үед аргаа барсан нь л цэргийн сургуульд орсон нэр зүүдэг байв Ийм л эигээдийг та нар шүтээд залаад байгааг хохь нь гэхээс Үхрүүд

Зочин [64.119.23.90] 2021-07-14 04:36:20

Улаанбаатарын баатар цолыг хураагаад Улаан хот эсвэл Хүрээ гэвэл болно. Улаан нь ар халхын хот болж, Хөх нь өвөр монголын хот байвал болох юм.

zochin [202.179.27.124] 2021-07-14 04:23:11

Арай л муу ёрлосон юм бичдэ нөхөр вэ. Ингээсээ гэж их мөрөөдвөө. Монгол түмэн ямар ч байсан тийм тэнэг биш. Монгол орноо дандаа ингэж муу руу чирч байдаг хэвлэл мэдээлэл Монголынх биш гаднын гар хөл бологсод.

Зочин [202.126.89.204] 2021-07-14 04:21:30

Монгол Торийн эсрэг Хятадын явуулга болсон энэ сайтыг цагдаа тагнуулд огч эрvv vvсгэн шалгуул !!!

Зочин [203.91.115.55] 2021-07-14 04:06:35

Цагаан сар тасрах нь нормал зүйл байхад яахаараа наадам тасрах нь түүхийн хар толбо болдын. Хуцаарай.

Зочин [82.144.201.2] 2021-07-14 06:38:55

Ард түинийхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс холбргдох арга хэмжээ авсныг яасан их шүүмжилж байх юм,өдөрт 10 гаруй хүн эрсдэж бна шүү дээ. Ард түмний олонхийн санал авч ёрөнхийлөгч болсон хүнээ яасан их дайрч дортмжилж байх юмб.ийм материөл бичсэн этгээдийг саатуулж шалгах хэрэгтэй,хэний захиалгаар ямар зорилгоор бичив....

Зочин [64.119.23.90] 2021-07-14 04:00:55

Ардын хувьсгал нэртэй ядуу зүдүү ард иргэд төрөө удирдах болсон гэж хэлдэг оросын октябрын хувьсгалын Монгол хувилбар юм. Оросын хувьсгалын үр дүнд Монгол тусгаар тогтож гэвэл бас арай өөрөө үлгэр юм. Монгол 1911 онд тусгаар тогтнолооо зарлаж хятадын гаминд эзлэгдсэн нь хэцүү зүйл болсон юм. Гэлээ гээд гамингаа алаад л Монгол тусгаар улс болох байтал лам нарыг устгаж хядахыг хэнч хүсээгүйн үнэн юм.

Зочин [103.140.11.9] 2021-07-14 03:52:46

Хүрэлсүхийг дэслэгч байсныг нь санаж байна.Харин армиас аль хэдийн халагдаад ганзгын наймаа дараа нь намын ажил мэтийн юм хийж явсан товарищ хэдийдээ ХУРАНДАА болчихов доо

Монол наадам болноо. [103.229.122.229] 2021-07-14 03:44:22

Монгол түмний их баяр наадам болноо . Хэдэн муу тураалтай тэнэг мангар хийрхсэн бацманууд болиулдаг юм биш ээ .

Setguulch [66.181.161.79] 2021-07-14 03:43:52

Mash ontsgoi asuudal devshuulj bichjee. Bayar hurgee. Unendee Hurelsukh gegch MAN in gishuun namaar piar hiij baij l hurandaa janjin tsol avsan. Ene tom tsolnihoo tuluu Mongol ulsad tudiigui Ard tumend yuu buteej ugsun be? Hurelsukh ni ajlin yamar turshlagatai ve? Yaagaad erunhiilugch boloh gej ulairsanbe? Etsest ni shudarga busaar ard tumnii sanalig hulgailj Mongol turiin suudald suuj bgaa ni ichmeer. Tashaagaa tulsan deeremchintei negen adil bishuu? Iim hugiin eriig mongolchuud setgel zurkhendee hezee ch huleen zuvshuuruugui . Turiin sentiid tentseh judaggui , es zuigui , nudargan er Mongolin Erunhiilugch bolson ni daanch gun haramsal daguulj bn. Neg udur l uilee edleh baih daa?

Зочин [66.181.187.76] 2021-07-14 03:03:58

Namiin oitoi uuruu ene hun hamaaruulaad bn. Hen hamaatai gesen ium. Ardiin namiin oi hoiton bish. Hoishilson bol naadam ch namiin oi ch hoishilj l baigaa. Harin ardiin huvisgal bol tusgaar togtnoliig batalgaajuulj Mongol uls muhulgui uldsen tuuhen uil yavts shuu. Yamar ch utgagui ium bichih ium. Iim tahal umnu n Mongoliin huutend temdeglegdsen n ugui iumaa bas.

Зочин [202.9.40.198] 2021-07-14 02:59:02

Яасан сонин юм бичдэг, сонин бодолтой хүн бэ та. Арай дэндүү улс төржилт явагдаад хятадын даалгавараар Монгол түмнээ хувааж буруу ойлголт өгөөд байна даа та. МАН-тай ямар ч холбоогүй шүү дээ харин ард олныхоо хүсэлтээр хойшлоо биз дээ

Зочин [202.9.46.1] 2021-07-14 02:57:24

Өө танай мэдээг гайгүй мэдээ бичдэг нь гэсэн чинь 90 ээд онуудад гардаг байсан тэнэг галзуу хүмүүст зориулсан шар сонин шиг юм бичихийн

Зочин [202.126.89.172] 2021-07-14 03:11:29

Тэнэг юм бичдэг новш вэ дэлхий нийтээрээ тахалд нэрвэгдэж өвдөг сөхөрч байхад наадамаа ярьсаар л байгаа энэ оркууд ёстой тэнэг юм даа олон улсын мэдээ сонсоочээ 1000 хүнд ногдох өвчлөлөөр дэлхийг тэргүүлж байна шүү дээ наадамлах дуртай оркуудаа хандив тусламж өгч чадахгүй бол гэр тээ дуугуй дэглэмээ сахиад суу энэ чиний эх орондоо оруулж буй хувь нэмэр хэрвээ ингэж чадахгүй бол дараагийн наадамаа ч үзэж чадахгүйд хүрэх байх шүү

Зочин [202.126.88.57] 2021-07-14 02:48:08

Наадам хийсэн бол бас л адилхан улс төржинө тэгээд та нар яаж чадах байсан юм дээ. Харин ч манай намын 100 жил энэ тэр гэлгүй наадмаа хойшлуулсан байх шүү наад Хүүк Оюунэрдэнэ чинь.

. [66.181.177.224] 2021-07-14 02:54:49

Эерэг байцгаа, хэн нэгнийг муулхаа боль

Зочин [103.57.92.158] 2021-07-14 02:40:21

Хүрэлсүг аргагүй хүний сүг юм даа

Хачин юм [59.153.115.205] 2021-07-14 02:38:25

Мэдээ.мн сайт наадмаар ч улс төржилт хийгээд завгүй бх шиг. Тэнэг юм бичсэн байна оо

Зочин [122.201.24.5] 2021-07-14 02:31:39

МАН байгаагүй бол өнөөгийн Тусгаар Тогтносон Монгол Улс гэж байхгүй байх байсан. АН байгаагүй бол өнөөгийн Оффшорчид, Оцгоногчид, Хонгилчид, Авилгачид, Луйварчид, Ажилгүй ядуучууд байхгүй байх байсан. Юу үнэн, энэ ҮНЭН

Зочин [202.9.41.31] 2021-07-14 03:00:37

Тэр үеийн МАН нам үзэл баримтлал , ёс зүй бүх л юмаараа одоогийн МАН намаас өөр болой .., МАХН байгаад дараань МАН болж байсан санагдаж байна ???

Почин [202.179.27.48] 2021-07-14 01:41:17

Путин ялнаа

Зочин [192.82.71.64] 2021-07-14 01:31:35

Хөөрхий энэ бичигч коронагаар удкуу цааш харах байх

irgen [202.9.40.75] 2021-07-14 01:25:26

Tsar tahaltai hetsuu tsag ue taarch bndaa.Uom bolgoniig bitgii uls turjuul.Naadmiin urlagiin toglolt ih saihan bolloo.Pok pop.Uyanga.Javhlan.Altanjargal.Hishigdalai geed goe blaa.Turiin naadamd alialagchiig duuluulj ard tumen mash ih durguitslee.MAN dagaj daldagnasan salbadai Oyuktaigaa gatsaandaa ochij dadagana.Estoi heleh ug bhguiee.Uogaa duuldag uom.Chadahgui baij.MANtai hutgaad .zaaval oruuldag n yaj bga uom.Hezeech turiin naadamd hoshin shog ordoggui.zugeer maaz humuusiin buugnetel.Ard tumen hoshin shogt mash durgui.


87 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
87 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.