Унгарын Засгийн газраас 33 ширхэг амьсгалын аппарат хандивлана

Aдмин / Эрүүл мэнд

7-р сарын 16-нд Унгарын Засгийн газар 1481/2021 тоот (VII. 16.) Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай тогтоолыг нийтлэв, үүний хүрээнд Унгар улс тус улсад 4.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 33 ширхэг амьсгалын аппаратыг хандивлана. Унгар улсаас Улаанбаатарт суугаа Элчин сайдын яам, амьсгалын аппаратын хүргэлтийн явцын талаар Монголын эрх бүхий байгууллагуудтай зөвлөлдөх болно.

Хоёр улс өнгөрсөн онд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд Улаанбаатар дахь Унгарын Элчин сайдын яам Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байна. 2015 оноос эхлэн Унгарын засгийн газар жилд 100 , 2016 оноос хойш жилд 200 иргэнийг хэдэн сая еврод дүйцэх Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулж байна. 60 жилийн дараа буюу 2021 оны 6-р сард хоёр улсын хоорондох археологийн хамтын ажиллагааг сэргээв. Одоо Улаанбаатарын харьяалалтай Бэлхийн аманд Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа, малтлага хийгдэж байна.

Монгол Улсад суугаа Унгарын элчин сайдын яам


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.