Л.Энх-Амгалан: "ЭЕШ хойшилсон тул нэгдүгээр курсийн хичээл эхлэх хугацааг уян хатан байхаар зохицуулна" гэв

Aдмин / Боловсрол

Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон.

Шалгалтад зориулж улсын хэмжээнд 81 байрыг бэлдэж, нэг танхимд шалгуулах хүүхдийн тоог 12-15 байхаар тооцож бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа бичжээ.

Түүнчлэн тэрбээр "Хэдийгээр халдварын тоо буурч байгаа статистик мэдээлэл байгаа боловч вирусийн дельта хувилбар бүртгэгдсэн учир шалгалт хүртэлх хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна. Элсэлтийн Ерөнхий шалгалтыг дахиж хойшлуулахгүй байх чиглэл барьж байна.

Наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд болох шалгалтын үеэр халдварын улмаас тусгаарлалтад байгаа сурагчдыг есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд дахин ЭЕШ-д хамруулахаар төлөвлөж байна. Ингэхдээ эмчийн магадлагааг үндэслэнэ.

ЭЕШ хойшилсон учир дээд боловсролын байгууллагуудтай хамтарсан зохицуулалт хийж нэгдүгээр курсийн оюутнуудын хичээл эхлэх хугацааг уян хатан зохион байгуулахаар ажиллаж байна" гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.130] 2021-07-22 00:36:12

Хичээлийнхээ хажуугаар оюутнууд олуулаа нийлж дарвиад байвал халдварын голомт үүснэ шүү.

Зочин [192.82.68.75] 2021-07-24 05:28:30

тэгнэ. нөгөө оюутан баахан шоудаад тараасан биз дээ. тэрийг мартаж үл болно

Зочин [103.10.23.135] 2021-07-21 11:21:36

Их сургуулиуд энийг чинь далимдуулаад бүх оюутныг хохирооно тийм л газар

Зочин [103.80.210.183] 2021-07-21 08:57:12

энэ МҮҮН сайд хамаг өвчинийг дэлгэрүүлэн түгээх гээд зүтгээд байх юм аа.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.