ЭМЯ: 1249 тохиолдол бүртгэгдэж, найман хүн нас барлаа
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
"Сүүлийн 24 цагт 1249 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 504 нь Улаанбаатар хотод, орон нутагт 745 бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 157.974 боллоо.
Мөн хоёр эрэгтэй, зургаан эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 782 боллоо.
Мөн 2014 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 10657 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас,
-хөнгөн: 6702
- хүндэвтэр: 2842
-хүнд: 947
- нэн хүнд: 166 хүн байна
Сэтгэгдэл