Цар тахлын үед түрээслэгчид төрийн бодлогын гадна үлдсэн гэв

Aдмин / Эдийн засаг

“Түрээсийн орон сууц” төслийг хэрэгжүүлэх шатанд гарсан луйвар, Барилгын тухай хууль, стандартыг зөрчсөн “Хангай” хотхон, Буянт-Ухаа I, II хорооллын асуудлыг манай сонин өнгөрсөн жил хөндөж байв. Өнгөрсөн хугацаанд түрээслэгчдийн гомдол, саналд үндэслэн Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам, ТОСК –аас хамтарсан ажлын хэсэг гарсан ч дорвитой асуудал шийдээгүй, цар тахлын нөхцөлд иргэд улам хохирч байна хэмээн өчигдөр төв талбайд мэдээлэл хийлээ.

“Буянт-Ухаа I,II хороолол болон “Хангай хотхон”-ы барилгыг барьсан компаниуд норм, нормативын олон стандартыг зөрчсөн. Орон сууцны өрөөний шалнаас тааз хүртэлх өндрийн хэмжээ 270-280 см байх ёстой. Гэтэл “Буянт-Ухаа I,II” хороолол, “Хангай хотхон”-ы байруудынх 240-260 см байгаа зөрчил илэрсэн. Нэг айлаас 20-30 см-ийг хэмнэсэн гэж үзэхэд нийтдээ нэг орон сууцнаас 1-2 давхрыг “идсэн”. Үүнийг тухайн барилгын компаниудын булхай юу, тийм байрыг “нүдээ аньж” аваад иргэдэд түрээсийн хөтөлбөрт хамруулах нэрээр “шахсан” луйвар уу” гэж тэд Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам, ТОСК-аас асууж буй. Өөр нэг асуудал нь иргэдтэй анх хийсэн гэрээнд заасан метр, квадратын үнийн дүн явцын дунд нэмэгдсэн, дээр нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Засгийн газраас иргэдийн ажлын байргүй, орлогогүй болсон байдлыг харгалзан ипотекийн зээлийг хойшлуулсан атал түрээслэгчдийн сар бүр төлж ирсэн түрээсийг хойшлуулах, түр зогсоох талаар шийдвэр гаргаагүйд тэд бухимдаж байв.

“Буянт-Ухаа II” хорооллын оршин суугч А.Үүрцайх “Бид түрээсийн байранд үнэгүй сууя гээгүй. Төлсөн мөнгөө байрны үнэд тооцуулж, түрээслээд өмчилж авъя гэсэн. Нөгөө нэг асуудал нь цар тахлын улмаас ажлын байрууд хаагдаж түрээсээ төлж чадахгүй болсон айл олон бий. Энэ асуудлаар ТОСК-ийн захирал Батжаргалтай уулзсан. Олон түрээслэгчийн өргөдлийг барьж очсон. Түрээсийг царцаах боломжгүй гэсэн хариуг ТОСК ч, Хөгжлийн банк ч өгсөн. Ийм байлаа гэхэд ядаж 3-4 сараар түрээсийг зогсоогооч гэхэд ондоо багтаагаад төлж болох юм. Хувь хүмүүс өргөдлөө бариад ирж болно гэж амаар хэлсэн ч тогтоол шийдвэр гаргаагүй. Өнөөдөр цар тахал бүрэн алга болчихоогүй, харин ч хүнд хэлбэр рүү орж байна. Иймд түрээсээ энэ онд багтаад төл гэх бус энэ өвчин хэзээ дуусах хүртэл төлбөрийг хойшлуулах асуудлыг шийдүүлмээр байна” гэв.

“Хангай” хотхоны оршин суугч Э.Нэргүйцэцэг хэлэхдээ “Зорилтот бүлгийн 800 гаруй өрхийн 6000 орчим түрээслэгч иргэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэнэ гэж Засгийн газрын төлөөлөл амласан. Өнөөдрийг хүртэл жил гаруй хугацаанд хэн ч анхаарал тавьсангүй. Иймд бид дараах гурван шаардлагыг хүргүүлж байна. Нэгдүгээрт, Засгийн газрын 2016 оны 298 дугаар тогтоолоор “Бэрэн” ХХК-ийн барьсан Хангай хотхон дахь 221 айлын орон сууцыг 15 тэрбум төгрөгөөр Засгийн газар худалдаж авах асуудлыг зохицуулж журамласан. Тухайн үед метр квадратын үнэтэй холбоотой зүйлийг тогтоолд дурдаагүй байсан. ТОСК болон түрээслэгчид иргэний хооронд байгуулсан орон сууц түрээслэх гэрээний хавсралтаар орон сууцны метр квадратыг нэг сая 280 мянган төгрөг хэмээн тусгасан байсан. Гэтэл өнөөдөр нэг сая 880 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр ярьж байна. Хоёрдугаарт, 2017 оноос хойш түрээслэгчдийн төлсөн төлбөрийг орон сууцны урьдчилгаанд тооцохыг шаардаж байна.Гуравдугаарт, орлого багатай зорилтот бүлгийн иргэд, түрээсийн орон сууцаа 15 жилээр түрээслээд өмчлөх хүсэлтэй байгааг төр дэмжиж өгөхийг тус тус шаардаж байна” гэлээ.

Түрээслэгчид Засгийн газарт тавьж буй шаардлагынхаа хариуг ирэх сарын 5-ны дотор албан ёсоор өгөхийг хүслээ. Шийдвэр гаргаж хариу өгөхгүй бол цар тахлын дэглэмийг сахиж суулт зарлахаа мэдэгдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.88.63] 2021-07-30 10:24:36

ТҮРЭЭСЭЭЛЭЭЭ ТҮР ЗОГСООЧИХООЧ ДЭЭ ТЭР ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧИД ЧИНЬ ТЭГЭХЭЭР БАС НЭГ ЮМ БОДДОГ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ. ТӨРИЙН ОРОЛЦОО ЭНЭНД ЯМАР Ч ХЭРЭГ БАЙХГҮЙ ОРОЛЦОЖ Ч БОЛОХГҮЙ

Бухимдаа [64.119.21.48] 2021-07-29 13:33:00

Та нар чинь өөрснөө бизнест төр оролцохоороо л болдоггүй гээд байдаг биш билүү. Та нарын аж ахуйн бүх зардалыг одоо төр даагаад хэдэн сар боллоо. Үргэлжлүүлээд хэдэн сар бас даана. Хүүхэд бүрт чинь сар бүр 100 000 төгрөг өгч байна. Даварч шунахаа больж үз.... Улс орноо бод. Улс чинь улдаад өгвөл Та нар бүр хог дээр гарна гэдгээ ухамсарла!!!!

XBIrgen [66.181.176.174] 2021-07-29 21:40:17

Anh oruulsan nohtsoloo urgelj oorchilj baina. Anhni m.kv unee nemseer baina. Jil bir gereegee oorchilj baina. Stadnartgui bairand ochnoon mongo nehej baina. Ta nariin uchriig oilgoj end bichihiig husej baina.

Зочин [192.82.72.98] 2021-07-29 11:22:20

Энэ түрээслэгч нөхдийн -Хүүхэд бүрт нь сар бүр 100 мянган төгрөг өгдөггүй юм уу! - Түлээ нүүрс үнэгүй, -Тог цахилгаан үнэгүй, -Халаалт дулаан, халуун хүйтэн ус, цэвэр ус үнэгүй, -Бохир ус, хог хаягдлыг нь үнэгүй зөөхөд хамруулаагүй юм уу?!!! -Мөн бизнес эрхэлдэг түрээслэгчдийн байр байшингийнх нь халаалт, тог цахилгаан, уур усыг бусдын адил төрөөс даагаагүй юм уу?!!! -мөн хүнсний талоноос хасчихсан юм уу?!!! -Мөн бүх төрлийн халамжаас хасчихсан юм уу?!!! -Мөн хүн бүрт өгсөн 300 мянган төгрөгнөөс хасчихсан юм уу?!!! Тэгээгүй бол гадна үлдсэн тухай яримааргүй юмаа?!!!!

Tureeslegch irgen [66.181.176.174] 2021-07-29 21:44:53

Odoo unee nemeed ahin 5 jil toluulen 30% burduulne geh, ipotekiin zeeld hucheer oruulj baina. Bid chin ipotekiin zeeld oroh shaardlaga hangahgui irged baina. Undsen horongo baihgui, Zoriltot bulgiinhen gej shalgaruulj oruulsan. Odoo bolohoor qqr nohtsol nehej baina. Uchriig ni sain yalgaj salgaarai. Bid unegui am'draya gej heleegui, Oorsdiin orlogotoi duihuits bairand, taatai nohtsoloor tolj duusgaya l gej baina.

Зочин [66.181.181.121] 2021-07-29 11:12:50

Taria shaasan guzeenuud

зочин [192.82.91.4] 2021-07-29 10:48:19

Наад орон сууц чинь дараа дараагын хүмүүс түрээслэнэ ш дээ, хувьчлах зориулалтгүй ш дээ, Дараагийн хүмүүс нь яах болж байнаа

mongol [124.213.121.29] 2021-07-29 09:22:50

naad TOSKiin darga gej teneg Hichengyi g zailuulaach..Hogshorson batsaan b.dag shd..Uvuu n Jasraigua sain uun b.j bolno..Yagaad chadvargyi Ariunzaya said, Hichengyi TOSK n darga hiih estoo gej..Hicheengyi bol estoo sugnii ys..

Зочин [103.80.210.183] 2021-07-29 15:22:38

хичээнгүй ч болхи нөхөр дөө.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.