ТОКИО 2020: МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ӨНӨӨДРИЙН ХУВААРЬ

Aдмин / Спорт

ТОКИО-2020 ОЛИМПЫН НААДАМД ОРОЛЦОЖ БАЙГАА МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ӨНӨӨДРИЙН ХУВААРЬ /2021.07.30/
/Улаанбаатар хотын цагаар/

Монголын таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөх бол:

БУУДЛАГ

Өглөө 08.00 цагт Asaka Shooting Range-д эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалын урьдчилсан шат эхэлнэ. Манайхаас О.Гүндэгмаа, Ц.Анударь нар өрсөлдөнө.

ЖҮДО

Монголын багийн тугч Ө.Дүүрэнбаяр эрэгтэйчүүдийн +100 кг-д хүч сорино. Тэрбээр эхний даваанд Узбекистаны бөх Бекмурод Олтибоевтой барилдана. 25 настай энэ жүдоч тивийн аваргаас хүрэл, Армийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн амжилттай нэгэн. Тэрбээр өмнө нь 2018 оны Мастерс тэмцээнд манай Ө.Дүүрэнбаярыг ялж байв.

УСАНД СЭЛЭЛТ

Токиог зорьсон Монголын сэлэгчид өнөөдөр уралдана. Эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд М.Дэлгэрхүү хурд сорих бөгөөд уралдаан нь 18.10-аас эхлэх хуваарьтай. Харин эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд уралдах Б.Энххүслэн 18.32 цагаас гараанд гарах юм.

БАГ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.